“Tv Self Care” үйлчилгээ анхдагч боллоо

2013-06-28, 17:49
3,458
“СКАЙМЕДИА”-гийнхан бид шинэ технологи, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх ажлынхаа амтанд орон завгүй ажиллах зуур, хэдийнэ нэг жил өнгөрсөн байна. Шинийг нэвтрүүлэх, сайхныг мэдрүүлэх аялалынхаа зуур бид олон ч зүйлийн анхдагч болж чадлаа. Энэ удаа ч мөн адил  Монголд анх удаа нэвтрүүлж буй цоо үйлчилгээгээ нэг жилийн ойн босгон дээр танилцуулж байна.  Энэ бол таны зурагтын дэлгэцэнд байрлах манай үйлчилгээний төв буюу TV SELF CARE.
“Tv Self Care” үйлчилгээ анхдагч боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Одооноос эхлэн та IPTV-ийнхээ нэмэлт үйлчилгээнүүдийг идэвхжүүлэхдээ, үйлчилгээний төвд биеэр очих, лавлах төв рүү хэдэнтээ залгах хэрэггүй боллоо. Харин бүх боломж таны удирдлага болон телевизэд шилжиж байна. Та TV SELF CARE үйлчилгээгээр дамжуулан нэмэлт үйлчилгээнүүдийг шууд идэвхжүүлэх, мөн цуцлах боломжтой.

Та телевизийн нэвтрүүлэг хөтөлбөр, кино зэргийг ухраах, зогсоох, дахин эхлүүлэх, 96 цагийн дотор нөхөж үзэх үйлчилгээг авч, Онлайн медиагаар Youtube, Picasa-дах, бичлэг хийх, хадгалахыг хүсвэл TV SELF CARE-ийг ашиглаарай.

Мөн дан IPTV, Prime HD багцын хэрэглэгчид ХОЛИМОГ, СПОРТ, ТАНИН МЭДЭХҮЙН гэсэн 3 төрлийн багцаас дуртайгаа сонгож, мөн цуцалж болно.
 

TV SELF CARE үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?
Зурагтынхаа Menu товчлуур дээр даран “Өдөр тутам” цэсний “TV Self Care” үйлчилгээг сонгоно уу.



TV SELF CARE үйлчилгээний талаарх бүхий л дэлгэрэнгүй мэдээлэл, зааврыг ЭНД дарж авах боломжтой.

Бидэнтэй нэгдэхийг хүссэн СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээний шинэ хэрэглэгч бүртээ төхөөрөмжийг 100% хөнгөлөлттэй үнээр авах боломжоор бэлэг барьж байна.

Үйлчилгээний багцуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл манай цахим хуудсанд эсвэл 7676 9000 дугаарт холбогдоно уу.    

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.