Амьдралд амт нэмэх сувгууд IPTV-д нэмэгдлээ

2013-06-27, 18:41
3,608
“СКАЙМЕДИА”-тай холбогдсоноор таны зурагт зөвхөн телевизийн нэвтрүүлэг дамжуулдаг дөрвөлжин хайрцаг байхаа больж, хүссэн үйлчилгээ, хүссэн сувгийг тань оруулдаг  “шидэт хайрцаг” болсон. Бид хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу тогтмол шинэ сувгуудыг өндөр чанар, албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсээр ирлээ. Энэ бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд таны амьдралд амт нэмэхээр зориг шулуудсан бидний ажлын нэг хэсэг байлаа.
Амьдралд амт нэмэх сувгууд IPTV-д нэмэгдлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нэг жилийн ойн босгон дээр дахин шилдэг дөрвөн сувгийг IPTV хэрэглэгчиддээ хүргэж байна.

Та хааяахан хуучны кино үзэж, дурсамжаа сэргээхийг хүсдэг үү? Америк киноны өнгө аяс харьцангуй хөгжимлөг, уянгын байх үедээ цаанаа л нэг тансаг байжээ. Тэгвэл тэр бүх сайхан киног үзэх боломж бүрдэж байна. Хийж байгаа ажлаа түр хойш нь тавиад 20-р зууны дунд үе рүү хамтдаа аялаарай...



Tru TV нь 1991 онд Court TV гэх нэртэйгээр анх нээгдсэн боловч 2008 оноос нэрээ өөрчилжээ. Энэхүү сувгаар хуулийн холбогдолтой нэвтрүүлэг, гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэсэн драм, шүүхийн шоу, цагдаа хүчний зэрэг шоунууд гардаг байна. Хамгийн гол нь энэ бүхэн бодит байдлаас сэдэвлэсэн байдаг. Tru TV-г бодит телевиз ч гэж нэрлэдэг.



KBS world суваг нь БНСУ-ын глобал суваг юм. Солонгосын цаг үеийн байдлын тухай мэдээ мэдээлэл, соёл урлаг тэр дундаа шинэ цагийн хөгжмийн урлагт толгой цохиж байгаа K-Pop урсгалын видео клипүүд, нэрт төлөөлөгчдийн талаар эндээс үзэж болно. Мөн онц сонирхолтой аялал, телевизийн олон ангит кино ч өдөр бүр таны сонголтонд байна.



Аниме, Супер тулааны баатруудыг нэг дор цуглуулдаг цорын ганц суваг болох BOOMERANG суваг нэрээ TOONAMI  болгон өөрчилсөн байна  Баатруудын үнэнч дэмжигч 10-14 насны хөвгүүд, Супер баатруудад дуртай бүх насныханд зориулж байна. Эрхэм та “Batman Brave and the Bold, Ironman, The Avengers, Young Justice, Generator Rex, Green Lantern, Inazuma XI, Ben 10 Alien Force, Samurai Jack, Wolverine & The X Men, Justice League, Hot Wheels BF5, Dragon BallZ”  зэрэг цувралуудыг өдөр бүр хүлээн авч үзээрэй.



ТА АМЬДРАЛД АМТ НЭМЭХ 2 ДАХЬ ЖИЛД БЭЛЭН ҮҮ?

Бидэнтэй нэгдэхийг хүссэн СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээний шинэ хэрэглэгч бүртээ төхөөрөмжийг 100% хөнгөлөлттэй үнээр авах боломжоор бэлэг барьж байна.

Үйлчилгээний багцуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл манай цахим хуудсанд эсвэл 7676 9000 дугаарт холбогдоно уу.   

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.