Миний хамгийн хайртай хотуудын нэг болох Амстердамд нисэн ирлээ. Харамсалтай нь Амстердамыг олонхи хүмүүс мансууруулах бодис, биеэ үнэлэгчидтэй холбон боддог. Мэдээж Амстердамд хэзээ ч байгаагүй хүмүүс л зөвхөн тэгэж бодож болох юм. Энэ сайхан хотын нэр алдрыг гутаалгахгүйн тулд, ийш нь элдвийн торчкуудыг ирүүлэхгүйн тулд би жуулчдад мансууруулах бодис худалдаалахыг хориглох байсан юм. Амстердам бол сайн загвар дизайнтай барилгууд, гоёмсог музейнүүд, гайхалтай уур амьсгал, дугуй, трамвай, тохилог хямд зоогийн газрууд бүхий маш гоё, аятайхан хот юм.
Парисын Шарль Де Голлийн нисэх буудлаас нислээ. Энэ нисэх буудалд би дургүй.
Тэрээр том бөгөөд тохь муутай.
Голланд руу нисэж явна.
Онгоцны цонхоор хүмүүст зориулсан сайхан хот харагдана...
Хүмүүст зориулсан үйлдвэрүүд ...
Хүмүүст зориулсан сайн замуудыг харж болно.
Ямар гоё харагдана вэ! Голландад би үнэхээр хайртай.
Амстердамд нисэж ирээд хот руу галт тэргээр явдаг.
Хэрвээ дугуйтайгаа ирсэн бол түүнийгээ аваад тусгай галт тэргэнд явж болно.
Амстердам бол үнэхээр сайхан хот билээ. Энэ хотыг хайрлахгүй байхын аргагүй.
Үзэсгэлэнтэй газар шүү.
Одоо сувгийн эргэн тойронд дахь гудамжнуудыг шинэчилэн засаж, шинэ хавтан тавин, шинэ дугуйны зам хийж байгаа ажээ.
Трамвай-дугуйны гудамж. /зам/
Гоё юм аа.
Бүх шинэ хөвөөнүүдийг холихуулахгүйн тулд холбох түгжээтэй хийжээ.
Гарц.
Бүх зүйлийг сайтар бодож, хэрхэн нямбай хийснийг харж болно.
Зогсоол. Ямар ч зар сурталчилгаа байхгүй, гурван талаас нь салхи борооноос хамгаалсан, маш цэвэрхэн ажээ. Диваажинд л ийм зогсоолууд байдаг байхдаа гэмээр.
Шинэ трамвай.
Хуучин трамвай.
Амстердамын төвд цахилгаанаар цэнэглэдэг машинууд улам их болж байгаа ажээ.
Усан дээрх хүүхдийн талбай.
Газар доорх хогны савнууд. Газар дээр зөвхөн жижигхэн хог хүлээн авагч байх бөгөөд, харин дор нь маш том лааз байдаг байна. Энэ бол хотыхоны хувьд маш зохистой шийдвэр юм.
Усан дээрх орон сууц.
Гайхамшигтай байр. Энд хүн оршин суухаас гадна зочид буудал, офис байдаг байна.
Ногоон хана. Хананд ургамал шигтгэн суулгаж тарьжээ.
Ямар хурц булан бэ, өрөөнүүд нь ямархуу байдаг бол үнэхээр сонирхолтой байна.
Гайхамшигтай.
Амстердамын өвөрмөц загвар дизайн, нарийн мэдрэмжтэй баригдсан барилгуудад нь би дуртай.
Үнэхээр гял цал тансаг барилга шүү.
Музейг усан онгоцны хэлбэртэйгээр гүйцээж барьжээ.
Бэлэг дурсгал авахаар дэлгүүр орлоо. Танд ямар санагдаж байна?
Бас нэг ийм туулайтай таваг байна.
Шилэн аяганууд.
Эзэгтэй нарт хэлэхэд: Хуучин тавагаар хананд өлгөдөг ийм гоё өвөрмөц толинууд хийж болно. Толио тавагтайгаа наагаад л боллоо. Маш амархан.
Динозаврын гавлын ясны хэлбэртэй данх.
Амстердам бол дугуйчдын хот билээ.
Хүмүүс амарцгааж байгаа нь.
Зүгээр суугчид!
Дугуйтай цагдаа нар.
Миний аялалтай хамт байсан та бүхэндээ баярлалаа.