Татар хамтлаг дахин гарч ирлээ

2013-06-24, 21:06
14,330
Хамтлагийн бүрэлдэхүүн: Манай хамтлаг нь Д.Батзаяа, Д.Мөнхчулуун, Ч.Жаргалсайхан гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлаг маань 2003 онд "Чугу" ХХК ийн дэргэдэх Сонор рекордостой хамтран ажиллах гэрээ байгуулсанаар албан ёсоор байгуулагдсан.
Татар хамтлаг дахин гарч ирлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа














2006 Арлын Япон оронд аялан тоглолтын үеэр...





Солонгос улсад суугаа Монголчууддаа очсон.



Англи улсад айлчлан тоглох үеэр...



Татар хамлагийн 10 жилийн ой.



Татар хамтлаг 10 жилийнхээ ойг тохиолдуулан “Нөлөөллөөс дээгүүрт” аянг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд залуусыг буруу нөлөөнд автахгүй өөрөөрөө байж, өөрөө сэтгэж амьдрая хэмээн уриалж байгаа юм.



Татар хамтлагийн санаачилсан архины эсрэг “Нөлөөллөөс дээгүүрт” үндэсний аян хөтөлбөр 6 сарын 2-нд “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд” амжилтай гараагаа эхлүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар нийт 23678 залуус аянд нэгдэн нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна







Нөлөөллөөс дээгүүрт аянд 23678 залуус нэгдэн тоолуурын заалтыг өдөр ирэх тусам хурдтайгаар нэмсээр байна. Тэд бүгд муу нөлөөллийн эсрэг, сайн нөлөөллийн төлөө нэгдэж байна. Архины нөлөөллөөс дээгүүрт эрүүл амьдрах, бусдын муу нөлөөллөөс дээгүүрт өөрөө өөртөө эзэн байх, залхуурлын нөлөөллөөс дээгүүрт нийгмийн идэвхитэй байх гээд сайн нөлөөллийг бусдад түгээж муу нөлөөллийг багасгах залуусын нэгдэл  үндэсний хэмжээний хөдөлгөөн болтлоо өргөжөөд байна.



Аянд нэгдэгсдийн тоо өдөрт л 2000-3000-аар нэмэгдэж байгаа нь нийгэмд хэн нэгний уриалга, тэднийг дагуулах хүч хэрэгтэй байсныг илтгэнэ. Харин Татар хамтлаг энэ бүхнийг харж өөрсдийн үеийн залуусын амьдралыг архитай хар бараа бус гэрэл гэгээтэй зорилго тэмүүлэлтэй болгох хүсэл эрмэлзлэл тээн аяныг эхлүүлсэн нь цагаа олсон хэрэг боллоо гэдгийг иргэд хэлж байна. 







Нөлөөллөөс дээгүүрт аяны хүрээнд Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр CD-ний нээлт хийхийн зэрэгцээ, Татарын үе үеийн сонсогч, дэмжигч залуучууд хамтран зөв хандлага, зөв ирээдүйг бүтээлцэх залуучуудын төлөө нэгдэн фэн клубын уулзалт, аялан тоглолтууд зохион байгуулагдаж байна.







“Нөлөөөллөөс дээгүүрт” аялан тоглолт 06 сарын 06-аас Баянхошууны Хөтөлөөс эхэлсэн бол, одоогийн байдлаар Хилчин хотхон, Зүүн салаа, Их наран, Улиастай, Нисэх, Яармаг, Вива сити, Амгалан, Бэлх, Орбит, Ханын матриал, Хайлааст, Шархад, Дэнжийн мянга гэсэн хотын хэсгүүдээр тоглогдоод байна.











Аян эхэлсэн өдрөөс хойш тоглолт бүр дээр олон зуун залуус ирж, Татар хамтлагийн фен клубд бүртгүүлэн тэдэнтэй нэг зорилго дор нэгдэж байна.





Татар хамтлагийн 10 жилийн ойн тоглолт 2013 оны 7-р сарын 5-ны өдөр UB palace Open air-т болно. Хамтлагийн ойн тоглолт үүгээр хязгаарлагдахгүй.



 “Татар” хамтлагтай “Нөлөөллөөс дээгүүрт” аянд нэгдэж буруу бүх  нөлөөллөөс дээгүүрт байж чадаж байгаа залуусдаа өвөрмөц байдлаар талархлаа илэрхийлж байна.


Видео.

TATAR: “Нөлөөллөөс дээгүүрт”




TATAR feat A COOL: Би чиний хайр



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()