Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. "Singapore Flyer", 165 метр.
Сингапурын Марина Беи арлын ойролцоо байрладаг. 2008 онд нээгдсэн бөгөөд одоог хүртэл хамгийн өндөр алсыг харагчийн тоонд ордог байна.
2. "Star of Nanchang", 160 метр.
Хятадын Наньчан хотод байрладаг. 2006-2008 оны хооронд хамгийн өндөр алсыг харагчийн тоонд багтаж байжээ.
3."London Eyе", 135 метр.
Европыг төлөөлж буй цорын ганц алсыг харагч. 2000 онд нээгдсэн бөгөөд 2006 онд хамгийн өндөр хэмээх тоонд багтаж байжээ.
4."Suzhou Ferris Wheeл", 120 метр.
2009 онд баригдсан хамгийн сүүлийн алсыг харагч Хятад улсад байдаг байна.
5. "Melbourne Star", 120 метр.
Австралид байрлах энэ алсыг харагч нь 2008 онд нээгдсэн боловч үйл ажиллагаагаа эхлээд 40 дэхь хоног дээрээ дахин хаагдаж, 2011 оноос сэргээн засварлах ажиллагаа эхэлсэн боловч одоог хүртэл ашиглалатанд ороогүй байна.
6. "Tianjin Eyе", 120 метр.
Хятад улсад байрлах энэ алсыг харагч нь гүүрний дээр баригдсан хамгийн том тоглоом юм.
7. "Changsha Ferris Wheeл", 120 метр.
Хятадын Чаншад байрладаг. 2004 онд нээгдсэн.
8. "Zhengzhou Ferris Wheel", 120 метр.
Хятадад 2003 онд "Century Amusement Park" дотор нээгджээ.
9. "Sky Dream Fukuokа", 120 метр.
Японы Фукуока хотод 2002 оноос ажиллаж байсан ч 2009 оноос үйл ажиллагаа нь зогсжээ.
10. "Diamond and Flower Ferris Wheel", 117 метр.
2001 онд Токио хотод нээгдсэн бөгөөд "Sky Dream Fukuokа" хаагдсанаас хойш Японы хамгийн өндөр алсыг харагч болжээ.