Төвөдөөр аялсан нь (2-р хэсэг)

2013-06-22, 17:51
31,204
Зүүдний тайлал үргэлжилсээр… Төвөд (2011 он хүртэл Төвд гэж бичиж байв)-ийн хот нь далайн түвшинээс дээш дунджаар 3600м өндөрт байрлах бөгөөд Монголоос ирсэн зочдод харьцангуй өндөрлөг газар юм. Энэ нь амьсгал давхцах, даралт ихсэх, толгой өвдөх шинж тэмдэг шууд илрэнэ гэсэн үг. Ингээд аялалыг маань үргэлжлүүлэн үзэцгээнэ үү.
Төвөдөөр аялсан нь (2-р хэсэг)



Зочид буудлын үүдний хэсэг нь бараг л сүмд ороод ирэв үү гэлтэй битүү хээ хуар болсон сандал ширээгээр намайг угтсан. Аанай л хүлээлгийн буйдан нь хүртэл лам нарын сэнтий шиг дээрээ олбог хивс давхарлан дэвссэн хатуу суудал байх агаад шууд арц хүжний үнэр, утаа агаарт суунаглан сүртэй харагдахыг яана.



Буудлын өрөө бол давгүй шүү. Цэвэрхэн дээр нь бүр WiFi интернэттэй байгаа нь болоодоо. Ирэхээс өмнөх төсөөллөөр бол өдөр тутмын интернэт хэрэглээ яав ч байхгүй гэж бодсоныг хэлэхүү. Битүүхэндээ баярлаж байлаа. Мэдээж Хятад гэдэг утгаараа Social Network бол байхгүй нь тодорхой. Facebook, Twitter, Wordpress, Blogspot мэтийн блог сайтууд нам хаалттай. Монголын зарим мэдээний сайтууд бол чөлөөтэй. Интернэтийн хурд бол мэдээж удаан. Гэхдээ л интернэттэй тэр дундаа Wifi байна гэдэг нь сайн тал шүү.



Сера хийдэд ойр хавийн бусад хийдүүдийн лам нар цуглаж өөр хоорондоо ном хаялцдаг бөгөөд энэ нь нэг талаар шашны сургалт. Нөгөө талаараа жуулчдад үзүүлэх үзүүлэн тоглолт мэт.









Зэрэг дэв багатай лам нар нь халз мэтгэлцдэг бол арай “Зиндаа дээгүүр” лам нам нь тусдаа суун ном хаялцан байдаг.







Шашин шүтлэг маруухан мань мэтэд бурхадын нарийн хийц, үнэ цэнэ нүдэнд тусч байлаа.



Сунан мөргөсөөр явах хүмүүстэй алхам тутамдаа тааралдах бөгөөд тэдний хувцас танд Ironman-ийг санагдуулах вий.







Агуйд ганцаар амьдран бясалгал хийгээд 18 жилийг үдсэн Намжил ламтан хүмүүсээс аль болох дөлдөг гэх. Өөрийгөө анагаах ухаанд суралцаж байгаа гэх энэ ламтан хэзээ зорьсон зорилгоодоо хэзээ хүрнэ тэр хүртэлээ эндээ байна гэж байлаа.





Төвөд хүүхдүүд







Энэ хүү төрөлхийн хэлгүй, дүлий бөгөөд эмээтэйгээ хамт өдөржин тарайлангийн талбай дээр өнждөг байна. Эмээгээ дуудахдаа өөрийн хүзүүнд зүүлттэй байх шүгэлийг ашигладаг аж.



Далайн түвшинээс дээш 5190м өндөрлөгт орших La ken La давааны ойролцоо амьдрах энэ гурван хөгшин бүхэл амьдралынхаа турш энэ газраасаа холдож үзээгүй гэнэ. Тэдний мөрөөдөл бол “Потала ордонд очиж мөргөх” гэж байлаа.





Төвөд бүсгүй.





Газар тарайлан бол тэдний гол эрхэлдэг ажил болоод амьжиргааны эх үүсвэр.




Үргэлжлэл бий…

Миний аялалын 1-р хэсгийг доорх линкээр орж үзээрэй.

~ Төвөдөөр аялсан нь (1-р хэсэг) ~

Дээрх зургууд бүгд Canon брендийн аппарат, дурангуудаар авагдсан бөгөөд аялалыг эхнээс дэмжиж ирсэн Canon төв, Соёмбо даатгал компаний нийт хамт олонд талархал илэрхийлж байна.

Дээрх зургууд зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул зѳвшѳѳрѳлгүйгээр ВЭБ САЙТ, СОНИН, СЭТГҮҮЛ, РЕКЛАМ, ТЕЛЕВИЗ, ҮҮСМЭЛ БҮТЭЭЛ зэрэгт ашиглахгүй байхыг хүсье.

Аялалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/alexsphototour

www.alextumee.com хаягаар.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()