Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Төвөд
Төвөдийн хувьд 20 хүнтэй унтсан эмэгтэй л нөхөрт гарах эрхтэй байсан байна. Харин хүн ам цөөтэй бяцхан хот, тосгоны хувьд бараг л бүгд нэг нэгэндээ хамаатан болж байсан учир энэ нь боломжгүй зүйл байсан байна. Ингээд хөөрхий бүсгүй эхийнхээ хамтаар зам дээр зогсож, замд явж буй залуучуудад нэг шөнийг санал болгодог байжээ. Харин ийнхүү нэг шөнийг өнгөрүүлснийхээ оронд бяцхан дурсгалын зүйл л авахыг хүсдэг байсан байна. Учир нь эдгээр дурсгалт зүйлүүдээ дараа нь омгийнхондоо авчирч харуулах ёстой бөгөөд 20-оос доошгүй байх ёстой аж. Энэ зөвхөн нөхөргүй бүсгүйчүүдэд хамаарахгүй бөгөөд хэрвээ гэрийн эзэгтэй жуулчин, зочинд таалагдах юм бол тухайн эмэгтэйтэй нэг шөнийг өнгөрүүлэх эрхтэй байжээ. Үүнийхээ оронд дурсгалын зүйл өгөх нь тухайн гэрийн эзнийг баян болохын бэлгэ тэмдэг хэмээн үзэж байсан байна.
2. Суматра
Суматрад батта хэмээх омгийн эрчүүд бүсгүйчүүдээ өөрийн нууц эрхтэнээрээ алмайруулахын тулд тэд чулуу, дун, металл болон ясаар бэлэг эрхтэнээ чангалдаг байжээ. Энэ нь бэлэг эрхтэнг хатуу болгож, мартагдашгүй шөнийг бэлэглэдэг гэдэгт тэд итгэлтэй байдаг аж.
3. Энэтхэг
Энэтхэгийн сексийн уламжлал арга барилын талаар маш олон зүйл бичээстэй байдаг. Жишээлбэл: Хамтрагчдаа хангалттай хэмжээний таашаалыг мэдрүүлэхийн тулд эрчүүд нь бэлэг эрхтэнгээ алт, яс болон үнэт эдлэлээр гоёдог байжээ. Мөн өөрийн бэлгийн чадварыг харуулахын тулд нууц эрхтэнээ цэцгээр чимэглэж болдог байна.
4. Бразил
Бразилийн Топинама омгийнхон маш их золиосыг амсдаг байжээ. Өөрийн нууцлаг эрхтэнгээр бүсгүй хүний анхаарлыг татахын тулд тэд юуны түрүүнд хорт могойнд хатгуулдаг байсан бөгөөд энэ хатгалт нь бэлэг эрхтэнг хавдааж, хэмжээг нь том болгодог байсан байна. Зарим тохиолдолд могойн хор хэтэрхий муугаар нөлөөлж, залуу газар дээрээ нас барах үе ч гардаг байжээ.
5. Солонгос
Энэ улсын үнэт эдлэл үйлдвэрлэгчид эрчүүдийн дур хүслийг төрүүлэхүйц, алтан "Зүү" урладаг байжээ. Солонгосын бараг л бүх гэр бүлд ийм төрлийн сэрэл хөдөлгөгч байсан бөгөөд шаардлагатай газраа ойр ойрхон хатгадаг байсан байна.
6. Аляск
Тэгвэл Аляскачуудын хувьд өөр арга барилыг ашигладаг байжээ. Тэд урт хугацааны аялал бүртээ нэг эмэгтэйг авч явдаг байсан бөгөөд тэр эмэгтэй аялалын бүх эрчүүдийн хүслийг хангах ёстой байсан байна. Хангалттай хэмжээний анхаарал халамж, бэлгийн дур таашаалыг мэдрүүлснээр тэрээр сайн эхнэрийн нэр зүүж, жирэмсэн ирдэг байжээ. Аялалд яваагүй эрчүүд ч заримдаа эхнэрээ энэхүү урт хугацааны аялалд өгч явуулах хүсэлтийг гаргадаг байсан байна.
7. Герман
Ямар нэгэн фестиваль, үдэшлэгийн үеэр Кельне хотод өөрт таалагдсан эсрэг хүйстэн дээрээ очиж илүү ойр дотно танилцах хүсэлтийг тавьдаг байна. Харин энэ бүх зүйл богино хугацаанд болдог бөгөөд хамтрагчийнхаа нэрийг заавал мэдэх шаардлагагүй байдаг гэнэ. Үүнээс болоод Кельне хотынхон энэ наадамд дургүй бөгөөд наадмын үеэр хотыг орхиж явахыг эрмэлзэх болсон байна.