Dell компаниас зохион байгуулсан “Addressing your IT challenge” сургалт

2013-06-22, 17:00
4,093
Dell компаниас зохион байгуулж буй “Addressing your IT challenge” семинар 2013 оны 6 сарын 20-нд Corporate зочид буудалд болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд монголын 100 гаруй бизнесийн болоод төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож, Dell компаниас гаргаж буй шинэ бүтээгдэхүүн, технологи, байгууллагын мэдээлэл технологийн цогц шийдэл болон Windows 8 үйлдлийн системийн тухай мэдээллүүдийг авлаа. Арга хэмжээнд оролцож илтгэл тавихаар Dell Rest of Asia Pacific бүсийг хариуцсан менежер Goo Peng Chan, Dell South Asia бүсийн бизнес хөгжлийн менежер Lois Lim, Calvin Lim, маркетингийн зөвлөх Charlotte Rogacion-Francisoболон Борлуулалтын менежер Tony Lim нар хүрэлцэн ирсэн байна.
Dell компаниас зохион байгуулсан “Addressing your IT challenge” сургалт

Саммит Компьютер Технологи компани 2008 онд Dell-ийн албан ёсны дистрибьютерийн эрхтэй болсноор монголын хэрэглэгчдэд дэлхийд тэргүүлэгч брэндийн бүтээгдэхүүнийг тааламжит үнэ, нөхцөлөөр худалдаалж эхлэсэн билээ. Өнөөдөр манай компани Dell-ийн дээд түвшний буюу Premier Partner түнш болсон байна.



Тун саяхан нээгдсэн PC Mall дэлгүүрийнхээ 2-р давхарт Dell брэндийн showroom-ийг мөн нээн ажиллуулж байна. Энэхүү showroom-д зочилсноор хэрэглэгчид маань Dell-ээс гаргаж буй бүхий л шинэ бүтээгдэхүүнийг үзэж танилцах, худалдан авах боломжтой болсон юм. Түүнээс гадна байгууллагын IT мэргэжилтнүүдэд зориулсан серверийн өрөөг тохижуулж, байгууллагын сервер, серверийн шүүгээ, тог баригч гэх мэт бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.