2013 оны BMW Х5 F15

BMW Х5-ийн гуравдагч үе болох BMW Х5 F15-ын ерөнхий хэв маяг, хэлбэр загвар нь тодорхой болжээ. Шинэхэн BMW-ийн кроссоверийн хувьд гурван төрлийн хөдөлгүүртэй байх бөгөөд эхний хувилбар нь 300 морины хүчин чадалтай, 6.2 секундын дотор 100 км\цаг хүртэл хурдлах аж. Энэ нь өмнөх загвараасаа 0.2 секундээр хурдан болсон байна.
2013 оны BMW Х5 F15

“xDrive 50i” загварын хувьд 4.4 мотор бүхий 445 морины хүчин чадалтай V8 бензин хөдөлгүүртэй байх бөгөөд 4.9 секундын дотор 100 км\цаг хүртэл хурдлах нь өмнөх загвараасаа 0.4 секундээр хурдан болж байгаа юм байна.



Бусад хөдөлгүүрүүд нь дизель байх бөгөөд Х5 xDrive30d нь 3.0 мотор бүхий 258 морины хүчин чадалтай 6.9 секундын дотор 100 км\цаг хүртэл хурдлах аж.



Бүх шинэ хувилбарууд нь шөнийн гэрэлтүүлэгтэй байх бөгөөд үүний тусламжтайгаар шөнийн цагаар зам дээрх бүхий л зүйлийг сайтар ялгах боломжтой болж байгаа юм.



Тусгай хувилбарууд нь интернэтэд орох боломжтой, дуу авианы тусламжтайгаар мессэж бичих програм гэх мэт өвөрмөц онлайн төхөөрөмжүүдтэй байх аж.



BMW X5 нь 100 км-т 10.5 литр бензин зарцуулах бол xDrive30d нь 100 км-т 6.2 литр түлш зарцуулах юм байна.



BMW X5 –ын албан ёсны таинлцуулга 2013 оны намар Франкфуртэд болох автошоу дээр болно. Шинэхэн кроссоверийг АНУ болон Германы үйлдвэрүүдэд үйлдвэрлэх бөгөөд үнийн хувьд тодорхойгүй байгаа гэнэ.



Видео.



BMW X5-ын албан ёсны гэрэл зургууд.











































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()