1. Сан-Педро-Сула, Гондурас.
Энэ хот манай жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна. Эндэхийн гэмт хэргийн төвшин нь маш өндөр бөгөөд жил бүр 100 000 хүн тутамд 169 хүн амины хэрэг гардаг. Жуулчдын анхаарлыг татах олон газартай ч гэсэн Гондурас их аюултай улс. Мөн Сан-Педро-Сула хотод Терминатор л биш бол амар амгалан суух боломж бараг үгүй.
2. Сьюдад-Хуарес, Мексик
Зөвхөн зэвсэг биедээ авч явах эрхтэй жуулчид л энэ хотыг зорих хэрэгтэй гэсэн яриа бий. Мексик-т сүүлийн үед хүчирхийлэл, гэмт хэрэг ихээр гарч, аюулын хар сүүдэр нөмөрсөн нь соёлын өв, гайхалтай дурсгалт зүйлсийн гэрэл гэгээг халхалжээ. Сьюдад-Хуарес хот эндэхийн төдийгүй дэлхийн хамгийн аюултай хотод тооцогдож байгаа юм. Учир нь тэндэхийн хар тамхины наймаа, хар тамхины худалдаачдын хоорондын дайн дажин нь Дэлхийн мэдээний анхаарлын төвөөс гарахгүй байгаа.
3. Масейо, Бразиль
Рио-де-Жанейро хот удаан хугацааны туршид “аюултай” гэсэн тодотголыг зүүж байгаа. Хэрэв та “Бурхны хот” гэдэг киног үзсэн бол, бразилийн фавелиудын талаар дуулсан бол Масейо хотын тэр бүхний цөм гэж ойлгож болно. Тэндэхийн хүмүүс мөнгө олохын тулд хөлсний алуурчны ажил хийх нь их элбэг.
4. Акапулько, Мексик
Акапулькогийн наран шарлагын газар нь Дэлхийн хамгийн алдартай, үзэсгэлэнтэй газруудын нэг. Гэвч энэ бүх гоо үзэсгэлэнг, алдар нэрээс гадна энэхүү хот нь Дэлхийн хамгийн аюултай газруудын тоонд байсаар байгаа. Статистикаас үзэхэд эндэхийн 100 000 хүний 28 нь аллагын золиос болдог байна.
5. Шарм-эш-Шейх, Египет
Жил бүр сая сая жуулчдыг татдаг хамгийн үзэсгэлэнтэй дүр зургууд, жуулчдын байгууллагууд, амралтын газруудтай энэ хотод харамсалтай нь зэвсэгт халдлага, гэгээн цагаан өдөр гарах дээрэм, хүчирхийлэл их гардаг. Гэтэл хүн байгаль, хоёрын хамгийн гайхалтай цохицлыг хадгалсан газар бол энэ хот гэж бодохоор гуниг төрнө.
6. Куала-Лумпур, Малайз
Малайз улс үзэсгэлэнтэй дүр зураг, соёлоороо бас гайхагдах боловч бас маш олон хүнийг хохироодог хүчирхийллээрээ ам ангайлгана. Өнөөдөр Малайзын нийслэл нь Дэлхийн хамгийн аюултай хотуудын тоонд орж байгаа бөгөөд эндэхийн гэмт хэргийн хэмжээ гурван жилийн дотор 70%-иар өсчээ. Өмнө нь энд амар амгалан байдаг ноёрхож байсан. Гэвч бүх зүйл улам дордож байгаа бололтой.
7. Йоханнесбург, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс
Энэхүү Өмнөд Африкийн хот нь барилга байгууламж, дэд бүтэц, эдийн засгийн цэцэглэлт, аялал жуулчлал, амьдралын хэв маягаараа бараг л Нью-Йорктой өрсөлдөхүйц. Гэтэл маш олон мэдээллийн агентлагууд Йоханнесбургийг дэлхийн хамгийн аюултай хотуудын тоонд оруулдаг. Хотын гудамжинд, гэгээн цагаан өдрөөр бусдыг буудах зэрэг төрөл бүрийн аймшигт үйл явдал гарах нь энүүхэнд.
8. Каракас, Венесуэль
Өмнөд Америкад эргэн ирцгээе. Каракас хот бол маш олон тооны хар тамхичин, гэмт хэргийн бүлэглэл, гудамжны дээрэмчид, халдлага үйлдэгчдийн “тоглоомын талбар” юм. Зарим дүүргүүдэд очихгүй байхыг хотын цагдаа нар олон нийтэд ил тодоор сануулдаг.
9. Марракеш, Марокко
Марокко – бол үзэсгэлэнтэй нийслэл. Дорнын сайхан бүхнийг амталж, эртний уламжлалтай нь танилцан, их цөлөөр нүдээ хужирлаж, ид шидийн мэт уур амьсгалыг нь мэдрэхийн тулд олон хүн энэ газрыг зорьдог. Гэвч энэ улсын Маракеш хот хамгийн аюултайд тооцогддог. Тийшээ зорих хүсэлтэй жуулчдыг уг хотын захирагчид аялалынхаа талаар ахин бодож үзэхийг албан ёсоор санал болгодог байна.
10. Шинэ Орлеан, АНУ
Ийм үзэсгэлэнтэй хот 2012 оны хамгийн аюултай 40 хотын жагсаалтад багтсан нь харамсалтай. Гэвч үнэн гэвэл чухам Шинэ Орлеан л энэ жагсаалтад багтсан АНУ-ын цор ганц хот болжээ.