Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тууз хайчлах ёслолд “Дүнжингарав” худалдааны төвийн ерөнхий захирал Л.Чимгээ, гүйцэтгэх захирал Б.Оюунчимэг, олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба болон үйл ажиллагааны захирал В.Үнэнбат, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нарын хүмүүс оролцсон.
Хамгийн олон лам ном хурав
Тус худалдааны төвийн нээлтийн ёслолын ажиллагаа өдөр, орой гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байлаа.
Эхнийх нь буюу өдрийн хэсгээр 1008 лам түрээслэгчдэд зориулж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хишиг буяны даллага авахуулах “Баян Намсрай” ном хурсан юм. Энэ үйл ажиллагаанд зөвхөн түрээслэгчид бус өндөр настнууд, сүсэгтэн олон хүрэлцэн ирж, хамтдаа даган баяссан.
Ер нь Монголд ийм олон лам зэрэг ном хурж байсан түүх тун цөөн. Харин 2008 оны наймдугаар сарын 8-ны гурван найм давхацсан өдөр тус худалдааны төвийнхөн мөн л 1008 ламаар ном хуруулж байсан гэнэ.
Дүнжингарав худалдааны төвийн гадаа талбайд сүүлийн жилүүдэд болоогүй маш том шоу боллоо
Сонгуулийн хуульд өөрчлөлт орсноос хойш сүүлийн хэдэн жилд задгай талбайн том шоу тоглолт бараг зохиогдож байгаагүй гэхэд хилсдэхгүй.
“Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Нулимсаа тэвчье”, “Зураг шиг бүсгүй” зэрэг гайхалтай сайхан дуугаараа ард түмнийхээ зүрхэнд хоногшсон “Хурд” хамтлагийн хувьд ч 2005 оноос хойш буюу сүүлийн найман жилд гадаа талбайд тоглолт хийж байгаагүй бөгөөд “Дүнжингарав” худалдааны төвийн нээлтийн ажиллагаанд зориулж “Хурд” хамтлаг өөрсдийн бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулсан. Үүнээс гадна “Татар”, “Киви”, “Шанз-3” хамтлагийнхан цугласан олонд ая дуугаа өргөсөн. Үдшийн 20.00-23.00 цаг хүртэл үргэлжилсэн энэ тоглолт үзэгчдийг огтхон ч уйдаагаагүй юм.
Үнэхээр зай талбай ихтэй, саруулхан том учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан ирж салхилангаа хайртай хамтлагийнхаа дуртай дууг сонсож, дагаж дуулан дүнжингарав худалдааны төвийн нээлтийн шоуг тоглолтонд үнэхээр ам сайтай байсан. Тоглолтын Ер нь ойрын үед болоогүй нүсэр хэмжээний, энэ зуны анхны рок, поп тоглолтыг тус худалдааны төвийнхөн ард түмэндээ өргөн барьж чадлаа.
“Дүнжингарав” өчигдрөөс бүрэн нээгдлээ
“Дүнжингарав” худалдааны төвийн ашиглалтад орсон D1, B2 байгууламжуудыг энэ оны тавдугаар сарын 21-нд улсын комисс хүлээн авчээ.
Улсын комисс хүлээн авснаас хойш худалдааны төвд үзэсгэлэн худалдаа явагдаж, хүмүүс ч өргөнөөр хамрагдсан юм. Тус төв нээгдсэнээр хүний хэрэгцээг бүрэн хангасан худалдаа, үйлчилгээний цогцолбор олон улсын стандартад ямархуу байдаг вэ гэдгийг монголчуудад жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн гэхэд болно.
Харин өчигдрөөс албан ёсоор нээлтээ хийж, худалдаа, үйлчилгээнийхээ чиглэлээр үйл ажиллагаагаа жигдрүүлж эхэллээ.
Тус төв долоо хоногийн даваагаас бусад өдрүүдэд 10:00-20:00 цаг хүртэл ажиллах юм байна.
Нэг дор 1000 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай олон үндэстний хоолны газартай, харин В2 буюу худалдаа, үйлчилгээний төв нь 1092 павильонтой юм байна. Хүнс, барилга, бэлэн хувцас, бараа бүтээгдэхүүн гэсэн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Сүүлийн 1 сар зай талбай сонирхож байгаа хүмүүс үнэхээр ихэссэн бөгөөд борлуулалт үнэхээр ачаалалттай байгааг бид тооцон хүрэлцэн ирсэн зочдод тухлан суух амралтын хэсэг гаргаж үнэгүй бүх төрлийн кофегоор үйлчилж байна.
Та манай дээр лангуу түрээслэхийн зарим нэг давуу талуудыг дурдвал: Павильон дотороо бараагаа хадгалах агуулахтай.
Бусад захуудыг бодвол битүү худалдааны төв учир өвлийн хүйтэнд даарах, зун халууцах зэрэг зовлон үзэхгүй.
Түүнчлэн орчин үеийн стандартад нийцсэн цэвэр, тохилог орчинтой, нийтлэг үйлчилгээ үнэ төлбөргүй, түрээслэгчид даатгалд хамрагддаг гээд давуу талуудыг тоочвол их.
Сонголтын хувьд 6м.кв, 9м.кв гэсэн павильонууд бий. Ийм хэмжээний талбайтай агуулахтай павильон сарын 1.5 сая, агуулахгүй бол 1.2 сая төгрөгийн түрээстэй. Агуулах нь павильоныхоо дээд хэсэгт байрлах бөгөөд нэг тонн хүртэлх жинтэй бараа хадгалах хүчин чадалтай.
Харин 9м.кв агуулахтай павильон сарын 2 сая таван зуун мянган төгрөгийн түрээстэй. Одоогоор агуулахгүй павильонууд нь дууссан.
Түрээсийн хөнгөлөлтийн хувьд өчигдрийг хүртэл павильоны түрээсийн эхний гурван сарын төлбөрийг 50 хувь хөнгөлөлттэй байсан харин өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд 40 хувь, дараагийн долоо хоногт 30 хувь, тэгээд нэг долоо хоногийн хугацаанд 20 хувийн урамшуулал зарласан байгаа.
Худалдаа үйлчилгээний төвүүдийн олон улсын стандартад хэд хэдэн шалгуур байдаг. Аливаа төвүүдэд очиход доторх багтаамжид нь нийцсэн авто машины зогсоолтой байх ёстой аж.
“Дүнжингарав” худалдааны төвийн ашиглалтад орсон хэсгүүд 25 мянган м.кв талбайтай, 5000 авто машины зогсоолтой. Тус төв хамгийн дээд хүчин чадлаараа ажиллавал нэг дор 75-100 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай.
Хамгийн гол нь үйлчлүүлэгчид манай төвд ирээд авто машинаа зогсоолд тавихад ард нь өөр машин хаачих вий, эсвэл хэн нэгэн хашлага давуулж, зам хөндөлсүүлэн машинаа тавих вий гэж санаа зовох зүйлгүй. Яагаад гэвэл энд хангалттай хэмжээний зогсоол бий. Яг ийм үйлчилгээ манай ихэнх худалдааны төвүүдэд дутагддаг билээ.

Түрээсийн хөнгөлөлт зарлажээ

Худалдааны төвийн аюулгүй байдалд нэлээд анхаарчээ
Худалдаа үйлчилгээний төвүүдийн олон улсын стандартад хэд хэдэн шалгуур байдаг. Аливаа төвүүдэд очиход доторх багтаамжид нь нийцсэн авто машины зогсоолтой байх ёстой аж.
“Дүнжингарав” худалдааны төвийн ашиглалтад орсон хэсгүүд 25 мянган м.кв талбайтай, 5000 авто машины зогсоолтой. Тус төв хамгийн дээд хүчин чадлаараа ажиллавал нэг дор 75-100 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай.
Хамгийн гол нь үйлчлүүлэгчид манай төвд ирээд авто машинаа зогсоолд тавихад ард нь өөр машин хаачих вий, эсвэл хэн нэгэн хашлага давуулж, зам хөндөлсүүлэн машинаа тавих вий гэж санаа зовох зүйлгүй. Яагаад гэвэл энд хангалттай хэмжээний зогсоол бий. Яг ийм үйлчилгээ манай ихэнх худалдааны төвүүдэд дутагддаг билээ.
Одоогийн байдлаар “Дүнжингарав” худалдааны төвийн авто машины зогсоол дээр хүмүүс машинаа үнэ төлбөргүй байршуулах боломжтой. Харин яваандаа тус төв олон улсын авто машины зогсоолын системийг нэвтрүүлэх юм байна. Энэ нь картаар машинаа тавьж, орох, гарах цагаа бүртгүүлэх систем юм.
Ер нь нэг дор 75-100 мянган хүнд зэрэг үйлчилнэ гэдэг томоохон хүчин чадал. Тиймээс ийм олон хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр бодолцож үзэх хэрэгтэй.
Манай худалдааны төвийн ашиглалтад орсон 15000 м.кв талбайтай хэсэгт Монгол Улсын стандартаар 35 ширхэг галын гидрат байх ёстой. “Дүнжингарав” худалдааны төвийн энэ хэсэгт нэг гидратаас дөрвөн хоолой гарах боломжтой 70 ширхэг галын гидрат суурилуулсан нь хэрвээ гал гарсан тохиолдолд гал сөнөөгчид шууд залгаад усаа авч, энгийнээс хэд дахин хурдан хугацаанд галыг унтраах боломжтой гэсэн үг.
Түүнчлэн аваарын гарцуудыг маш сайн тэмдэглэж өгсөн, заавар заалт нь тодорхой байгаа учраас хэн ч төөрч будлихгүй.
Эдгээр тэмдэг, тэмдэглэгээг мөн л олон улсын стандартаар хийгдсэн. Аюулын гарц буюу том хаалга урд, хойд хоёр хэсэгт нийт зургаа байгаа болохоор чихэлдэж, дарагдах магадлал ч бага.
Мөн хүнсний аюулгүй байдалд ч сайтар анхаарч МХЕГ-тай хамтарч, хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллана гэж байсан юм.
Манай ихэнх захууд гурил, будаа, мах, ногоо нь нэг дор холилдсон, шалаараа зарж байгаа хүнсээ тавьчихсан, бохир орчинд худалдаа эрхэлдэг.
Харин “Дүнжингарав” худалдааны төвийн хувьд хүнсний хэсэгтээ тусгайлсан павильон гаргаж, мах, ногоо, гурил, будаа гэж ангилан, цэвэр, тохилог орчинд нь дээд зэргээр анхаарна.
“Дүнжингарав” худалдааны төв гадаад тохижилтдоо ч анхаарч ажиллаж байгаа юм байна. Удахгүй энд усан сан, цэцэрлэгжүүлэлт хийгдэх гэнэ. Тэд баруун талын төмөр замын гарам, Баянмонгол хорооллын 1.6 км замыг өөрсдийн хөрөнгөөр тавьсан байна. Үүнээс цааш Улиастайн гүүр хүртэлх замыг улсаас хийхээр төлөвлөгөөнд орсон байгаа.
Үнэхээр “Дүнжингарав” цогцолбор аюулгүй байдлаараа дэлхийн жишигт нийцсэн худалдааны төв болж чадсан гэдгийг дахин дуулгахад таатай байна.
Үйлчилгээний төв 6 км-т үргэлжилнэ
Энэ бол “Дүнжингарав” худалдаа, үйлчилгээний цогцолбор төвийн дөнгөж эхний хэсэг гэнэ. Цаашид энэ төсөл үргэлжилж, D2, B3, C1, C2, гаалийн баталгаат агуулах ашиглалтад орно. Ингэснээр өдгөө 5000 авто машины зогсоолтой байгаа бол нийтдээ 35 мянган машины зогсоолтой болж өргөжих болно.
Тус төв цаашид “Нарантуул” худалдааны төвийн урд уулзвараас Улиастайн гүүр хүртэл нийт зургаан км үргэлжлэх маш том худалдаа үйлчилгээний цогцолбор болох төлөвлөгөөтэй.
Энд зөвхөн худалдаа, үйлчилгээний төв байгаад зогсохгүй орон нутгийн тээврийн товчоо, гаалийн баталгаат агуулах, олон улсын жишигт нийцсэн зочид буудал, үзвэр, үйлчилгээний төв баригдана.
Ерөнхийдөө тодорхой хэдэн жилийн дараа гэхэд Монгол Улсын худалдаа үйлчилгээний төв энэ хэсэгт төвлөрөх болно. Тэгэхээр одоо орж байгаа байгууламжууд маань манай нийт төслийн дөнгөж эхний хэсэг нь л ашиглалтанд орж байгаа юм.
“Дүнжингарав” цогцолбор бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлсэн тэр цагт Монгол Улсын худалдаа, үйлчилгээний салбар Азидаа төдийгүй дэлхийн жишигт нийцсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийт хэрэглэгч, үйлчлүүлэг, түрээслэгч та бүхэндээ хүргэж ажиллана гэдгийг хэлэх байна.

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.