Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Анхандаа киноны гол дүрүүдэд Билл Мюрри, Жон Траволта болон Чеви Чейз нараас сонгох ёстой байсан байна.
2. Форрестын ээжийн дүрд тоглож байсан Салли Филд нь Том Хэнксээс 10 насаар эгч байжээ.
3. Форрестын сууж буй сандалтай хэсгийг Норман Рокуэлийн зохиолоос сэдэвлэн авсан байна.
4. Айс Кьюб болон Девид Шапель нар Буббын дүрд өрсөлджээ.
5. Женни хэмээх нэр кинонд ердөө л ганц удаа дурдагддаг бөгөөд энэ нь Форрест руу бичсэн захидал дээр байдаг аж.
6. Хэйли Жоэл Осмента-гийн хамгийн анхны бүтээл.
7. Элвис кинонд тоглохдоо Курт Расселийн хоолойгоор ярьж байсан гэх яриа бий ч Курс үүнийг батлаагүй аж.
8. Киноны дунд хэсэгт Том Хэнкс: “Миний нэр Форрест Гамп. Хүмүүс намайг Форрест Гамп гэж дууддаг” гэсэн яриа байдаг. Үнэндээ тэр зохиолын үгээ буруу хэлсэн боловч энэ нь найруулагчийн сэтгэлд нийцсэн учир ийнхүү хэвээр үлдээжээ.
9. Киноны зураг бүр дээр Форрестын нүд аниатай байсан.
10. Гүйж буй зураг авалтын үеэр Том Хэнксийг түүний ах болох Жим Хэнкс орлож байжээ.
11. Форрест пинг-понг тоглож байхдаа зүгээр л цохиураараа савж байсан бөгөөд хожим нь компьютерийн тусламжтайгаар бөмбөг нэмж оруулжээ.
12. “The Doors“ хамтлаг киноны 6-н дууг дуулдаг.
13. Форрест олны өмнө үг хэлж байх үед түүний микрофон тасардаг бөгөөд хүмүүсийн чихэнд хүрээгүй зүйл нь “Заримдаа хүмүүс Вьетнам яваад эх орон руугаа буцахдаа хөлгүй болж ирдэг. Заримдаа бүр эргэж ч ирдэггүй. Энэ бол миний Вьетнамын талаар хэлэхийг хүссэн үг юм” -гэжээ. Энэ нууцыг Том сүүлд нь өөрөө хэлсэн юм.
14. Уинстон Грум (Winston Groom)-ын романаас сэдэвлэн бүтээсэн энэ кино амжилт олсны дараа тэрээр киноны үргэлжлэл болох “Gump & Co” зохиолыг бичсэн байна.