Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Та аль хэдийнэ гадарласан байх. Энэ ер бусын үйлчилгээний газрын бүх зүйл эмнэлгийг санагдуулдаг. Рентген зургууд өлгөсөн хананаас өхсүүлээд бүх зүйл нь шүү. Энэ газар бүхнийг гайхшруулах бөгөөд хоолны цэс нь ч гэсэн эмнэлгийн гэсэн тодотголоос гажаагүй ажээ.
Мэс засалтай холбоотой бүхнээс айдаг хүмүүст, Хоспиталис рестораны хоёр давхарт шүдний эмнэлэг шиг дотоод засалтай тусгай өрөөг бэлджээ. Хэрэв та шүдний эмнэлэгт очих дургүй, шүдний эмчээс айдаг бол бас өөр өрөөг сонгож болно.
Гэвч энэхүү сонирхолтой, өвөрмөц зоогийн газрыг орон нутгийн захиргаанаас хаах шийдвэр гаргасан байна. Учир нь уг зоогийн газрыг нь ариун цэврийн шаардлага хангаагүй гэж үзжээ. Гэвч олны дунд хуучинсаг баримтлалтай Латвичууд энэхүү рестораны хэв маягаас эвгүйцсэндээ хаалгахад хүргэсэн гэсэн яриа байна.
"Хоспиталис" бол ийм төрлийн цор ганц ресторан биш юм. Жишээлбэл Берлинд чулуун зэвсгийн үеийн юм шиг хоолоор үйлчилдэг газар бий. Харин Занзибар-т агуй ангалын голд ресторан байгуулагдсан нь жинхэнэ овоохой дотор далайн гаралтай шинэ хоол зооглох боломжийг олгодог байна.
Нэмэлт төлбөр өгвөл, сувилагчийн хувцастай зөөгч танд номхруулагч цамц өмсгөөд, амруу тань халбагадаж хооллоно.
“Солиотой” цэснээс нь та латвийн гал тогооны ер
бусын хоолнууд, хүний биеийн хэсгүүдийг дуурайлган хийсэн хоолны
жагсаалтыг олох болно. Сэрээг нь мэс заслын хутгатай андуурав. Тэгэх юм
бол рестораны нэрийн хоолнуудыг идэхээс өөр аргагүйд хүрнэ.