Вердоны хавцал дахь айдсаар наадагчид

2013-06-05, 20:16
9,789
Адреналины донтон Михаэль Кеметер (Michael Kemeter) болон түүний хамтрагчид нь янз бүрийн аюултай, осолтой алхмыг хийх ихээхэн дуртай хүмүүс билээ. Тэд “Led Zipline” хэмээх бүлгийн гишүүд бөгөөд саяхан Вердоны хавцлын завсраар дүүжин ор өлгөжээ. Ийнхүү хадан хавцлын өндрөөс тэд айхгүйгээр барахгүй, хөгжим ч тоглож чаддаг гэнэ шүү.
Вердоны хавцал дахь айдсаар наадагчид

Арьмин Хольцер “дижеридо” хэмээх хөгжмийн зэмсгээр тоглож байна. Залуугийн сууж буй олс 300 метрийн өндөрт тогтоогдсон байна. Alexandre Buisse / Caters News



Ядарсан залуус амрахаар шийдсэн бөгөөд Никколо Зараттини (Niccolo Zarattini) дүүжин ор дотор амарч байх зуур, Армин Хольцер (Armin Holzer) 300 метрийн өндөрт хөгжим дарна.



Залуус ээлж ээлжээрээ дүүжин орноос гарч ирэн өөрийн авъяас чадварыг гайхуулж байлаа.

Михаэль Кеметер болон түүний найз бүсгүй болох Карин нар 300 метрийн өндөрт байрлах дүүжин орон дээр сууж байна. Alexandre Buisse / Caters News



300 метрийн өндөрт буй айдсыг үл мэдэгч залуус. Alexandre Buisse / Caters News

Эдгээр гэрэл зургуудыг мөн адал явдалд дуртай гэрэл зурагчин Александр Бюссе (Alexandre Buisse) дарсан бөгөөд тэрээр хэлэхдээ: “Михаэль, Армин болон Никколо нар үнэхээр агуу хүмүүс юм” -гэжээ.

Харин дараа нь залуус өөрсдийн чадварыг үзэж нэг хөлөөрөө дүүжлэгдлээ.



Дэлхийн хамгийн шилдэг ууланд авирагч Кеметер нь зурагчин Бюссед эвтэйхэн газар олж өгөхийн тулд нэлээд хугацаа зарцуулсан гэнэ.

Никколо Зараттини (Niccolo Zarattini) гитар дарж найз нөхдөө уйдаахгүй байхыг хичээж байна. Александр Бюссе (Alexandre Buisse)



Адреналины донтон Кеметер өөрийн авъяас чадварыг олсон дээр харууллаа.



Өндрөөс үл айгч залуу үзүүлбэр үзүүлж байна. Alexandre Buisse / Caters News



Никколо Зараттини (Niccolo Zarattini) гитар дарж цагийг зугаатай өнгөрүүлж байгаа бололтой. Александр Бюссе (Alexandre Buisse)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()