Хятадын тухай ховор баримтууд

2013-06-06, 02:02
44,446
Эдийн засаг нь өдрөөр биш цагаар хөгжиж буй, “Хятадад үйлдвэрлэв” бичигтэй шошгийг нь дэлхийн өнцөг булан бүрт харж болох орны тухай танин мэдэхүйн ховор баримтуудыг та бүхэнд танилцуулж байна.
Хятадын тухай ховор баримтууд

Хятадын тухай баримтууд
Шаргуу хөгжиж буй БНХАУ-ын нэр байнга л мэдээгээр гардаг ч урьдын адил хүмүүс энэ учир битүүлэг орны тухай тун бага мэддэг билээ.



Хятад цаазаар авах ялын хэрэгжлүүлэлтээрээ дэлхийд рекорд тогтоодог
Хүний эрхийг хамгаалах “Эмнести Интернэшл” байгууллагын судалгаагаар Хятадад жил бүр дэлхийн бүх орнуудад хэрэгжүүлж буй ялын нийт тооноос 3 дахин ихээр цаазлах ялыг гүйцэтгэдэг ажээ. 2008 онд л гэхэд хуульчид зурагтын мэдээ, хэвлэл мэдээлэл, ил болсон баримтуудаас мэдэж болох батлагдсан тохиолдлуудаас үндэслэн 1718 хүнийг цаазалсан болохыг тогтоожээ. Нарийн тоо баримт нь улсын нууц байдаг байна. Ялтангуудыг “Үхлийн машин” нэртэй зам дээр машины дугуйн доогуур оруулах, үхлийн тариа хийх гэсэн хоёр үндсэн аргаар устгадаг байна. Сүүлийн арга нь урьд нь хэрэглэж байсан минометаар бууддаг байсантай харьцуулвал арай энэрэнгүйд тооцогддог ажээ.



Хятадад 54 сая христосын шажинтан байдаг
Тус оронд христосын шажинтан хаа сайгүй тааралддаг. Одоогоор 54 сая хятадууд (тэдгээрийн 40 сая нь протестант, харин үлдсэн 14 сая нь католик) өөрсдийгөө энэ шашныг баримталдаг гэж үздэг. Магадгүй тэр бум хүн амтай улсад хувьлах юм бол тийм ч их биш, гэвч 47.4 сая хүн буюу хүн амын 79% нь христосын шажинтан Итали улсыг хэдийнээ гүйцэж түрүүлжээ.



4000 гаруй шинээр төрсөн хүүхдүүд Олимптой холбоотой нэртэй
2008 онд Бээжинд болсон Олимпийн тоглолт хятадуудын зүрх сэтгэлд чухал байр эзэлсэн бөгөөд шинээр төрсөн 4000 гаруй хүүхдэд энэ үйл явдлыг билэгдсэн нэр өгчээ. Наадам хэмээн орчууллагддаг Аоюнь нэртэй ихэнхи хүүхдүүд хөвгүүд байдаг байна. Үүнээс гадна хэдэн мянган хүүхдүүд олимпийн хөдөлгөөнд бүх таван тивээс оролцож буйг илэрхийлдэг олимпийн бэлэгдэл болсон таван цагирагны нэрээр нэрлэгджээ. Нэр сонголтонд хандах хандлага нь нэг ёсны ээнэгшил бололтой. Учир нь гэвэл 1.3 тэрбум хүн амтай Хятад улсын оршин суугчдын 87% нь ижил нэртэнгүүд байдагт оршино.



Хятад улс хоол идэхдээ жилд 45 тэрбум хос савх хэрэглэдэг ажээ
Жил бүр Хятадад 45 тэрбум нэг удаагийн хос савх хоол идэхдээ хэрэглээд хаядаг байна. Мэдээж энэ “хоолны хэрэгслэлүүд” тэнгэрээс унаад ирдэггүй нь ойлгомжтой. Савхийг үйлдвэрлэхэд 1.7 сая кубметр ой, эсвэл 25 сая мод жилд ордог аж.



Хятадад 200 сая ядуучууд байдаг
Одоогоор 200 сая хятадууд туйлын ядуу байдалд амьдарч байна, өөрөөр хэлвэл өдөрт 1.25 доллараас бага орлогоор амь зуудаг байна. Эдийн засгийн хурдан өсөлт нь ийм үр дүнд хүргэдэг бололтой. Хэрвээ 1981 онд хүн амын 64% нь сохор зоос ч үгүй байсан бол, 2012 он гэхэд энэ үзүүлэлт 10% хүртэл л буурчээ. Энэ нь 500 сая гаруй хүн л ядуу зүдүү байдлаасаа гарч, амьдралаа овоо сайжруулж чаджээ гэсэн үг юм.



Хятадууд бохирдсон ус уудаг
Дэлхийн нийт хүн амын 1/5 хувь нь Хятадууд боловч газар зүйн хувьд тус улсад дэлхийн усны нөөцийн зөвхөн 7 хувь нь оногдох аж. Хотын хөрсний усны 90%, гол нуурын усны 75% нь бохирдсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байдаг бөгөөд 700 сая хятадууд өдөр бүр уухад тохиромжгүй усыг хэрэглэж байна гэсэн үг юм.



Зайрмаг болон гоймон нь хятадуудын бүтээл ажээ
МЭӨ ойролцоогоор 200 оны үед яг Хятадад сүү будааны хөлдөөсөн холимог болох анхны зайрмагийг бүтээжээ. Үүнээс гадна Хятадын баруун хэсэгт хийсэн археологын малтлагаар 4000 жилийн настай болох нь тогтоогдсон гоймонтой пял таваг олджээ. Хэрвээ мэргэжилтэнгүүдийн тооцоо зөв бол хятадууд бүр италичуудаас өмнө гоймонг бодож олсон байх нээ.



Контрафакт бараануудын 50 гаруй хувь нь Хятадаас Европ руу ирдэг ажээ
Дэлхийн хувьд оюуны өмч болон зохиогчийн эрхийг хамгийн их зөрчсөн улс бол хятад бөгөөд түүнтэй холбоотой контрафакт бараануудыг гол нийлүүлэгч нь энэ улс байдаг байна.



Хятад улсаар дундад зууны өвчин Тарваган тахал хэрэн тэнсээр л ...
Дундад зууны үед Европыг айлган, 99% нь үхэлд хүргэж байсан уушигны тарваган тахал өвчин Хятадад үе үе цочмог гарч ирдэг. Энэ өвчинг голдуу мэрэгч хулгана, нохой бөөс тараадаг бөгөөд хүнээс хүнд агаар дуслын замаар дамжин халддаг байна. Аз болоход Хятадын засгийн газар тохиолдол бүрд сайн ажиллаж, тарваган тахал гарах өчүүхэн шинж тэмдэг илрэх үед нь өвчин гарсан газар хатуу хорио тогтоодог байна.



Хятадын хотжилт урьд хожидод байгаагүйгээр хурдан хөгжиж байна
Шинжээчдын үзэж байгаагаар, "ойрын жилүүдэд Хятадын хотуудын материаллаг болон соёлын хөгжил өргөн далайцтайгаар үргэлжлэнэ. 2025 онд Хятадад 219 сая хүн амтай хотууд, тэр тусмаа 24 хотын оршин суугч 5 саяаас илүү гарах ажээ. Ойрын 20 жилд тус улсад 40 тэрбум кубметр талбайд барилга барих бөгөөд энэ нь 5 сая барилга байх юм. Үүнээс ойролцоогоор 50 мянга нь тэнгэр багандсан өндөр барилга байна" -хэмээн тооцжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()