Хүүхдийн шатрын академи

Ханты-Мансийск-т Оросын анхны хүүхдийн шатрын академи байгуулагджээ. Энэ бол сэтгэл хөдлөм цонхнуудтай, металл болон шилээр бүрдсэн, нэг ч хурц өнцөггүй гурван төвшинтэй жинхэнэ орчин үеийн барилга ажээ. Голландын алдарт архитектор Эрих Ван Эгераатын төслөөр 2 жилийн дотор боссон уг барилга шатрын хэлбэртэй юм байна. Ингээд та бүхэнд архитектурын гайхалтай нэгэн бүтээлийг хүргэж байна.
Хүүхдийн шатрын академи

Барилгын талбай нь 2845 квадрат метр юм байна. Үүнд орчин үеийн шаардлагатай бүх сургалтын технологи болон мэдээллийн технологиор хангагдсан олон төрлийн зориулалттай анги, танхимууд багтжээ. Энд нэг зэрэг 100 гаран шатарчид хичээллэх боломжтой. Барилгын гол гайхуулах зүйл нь хэлбэрээ өөрчилдөг танхим юм. Энэ танхим нь дотор нь зохиогдох үйл ажиллагаануудын онцлогт тохируулан, өөрчлөгддөг байна. 2010 оны 9-р сард энэ барилгад 39-дэх удаагийн Дэлхийн Шатрын Аварга шалгаруулах тэцмээн болсон юм. Түүнчлэн Олон Улсын Шатрын холбооны хурал цуглаан болж байжээ.



Академийн барилгын үүдээр ормогц нүсэр том шатрын талбай, дээр нь 10 настай хүүхэдтэй тэнцэхээр өндөртэй шатрын дүрснүүд байна. Энэ аварга талбайн 64 нүд тус бүр дээр академийн барилгад ирсэн алдартай шатарчдын гарын үсэг байх ажээ.



Хар морины инээмсэглэл



Үүдний өрөө нь тэр чигтээ гэрэл, гантиг болон дизайны хаант улс гэлтэй.



Нэг давхарт хичээлийн анги танхимууд байрлана. Тэдгээр нь хамгийн орчин үеийн шатрын технологиудаар тоноглогдсон. Тэдний дунд бүүр Гарри Каспаровтой тоглож байсан симулятор хүртэл бий.



Сургуулийн симуляторууд бүгд төрөл бүрийн үйлдэлтэй. Бүүр өөрсдөө шатрын нүүдэл хийдэг нь ч байх ажээ.



Бага насны хүүхдүүдийн анги.



Компьютерийн эсрэг бөөнөөрөө шатар тоглож байна.



Үүдний өрөөнд аварга том шатрын талбайнаас гадна үзэсгэлэнтэй сийлмэл дүрснүүд бүхий өвөрмөц шатрын талбай бий. Үүнийг хэн нэгэн нь академид зориулан бэлэглэжээ.



Цагаан тал



Янцгааж буй морь



Академийн хоёрдугаар давхарт орчин үеийн шилэн лифт хүргэнэ.



Хоёрдугаар давхрын үүдний танхим нь нэгдүгээр давхрынхаасаа дутахааргүй чамин. Энд мод, шил толь, гэрэл ноёрхоно.



Энэ харин өнөөх хэлбэр дүрсээ өөрчлөх чадвартай танхим.



Хажууд нь байх танхим. Энэ танхим нь хэдхэн хормын дотор дэргэдэх том танхимтайгаа нэгдэж чадна.



Академийн ариун цэврийн өрөөнд орсон хүн ч гэсэн шатраар амьсгална.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()