Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд

Жил бүр “Forbes” сэтгүүлээс Дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 эмэгтэйн жагсаалтыг гаргадаг. Нэр дэвшигчдийг шалгаруулахад тэдний хөрөнгө мөнгө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байдал, улс төр болон орчин тойрондоо үзүүлэх нөлөө зэрэг хүчин зүйлийг авч үздэг байна. Ингээд бүгдээрээ Forbes–ийн үнэлгээгээр хэн "Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй вэ?" гэдгийг олж мэдэцгээе. Таны төсөөлсөн хүн энд байна уу?...
Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд

1. Ангела маркель
Тэрээр урьдын адил нэгдүгээр байраа хадгалсан хэвээр. (AP)



2. Дилма Руссефф хоёрдугаарт жагсчээ.
Тэрээр энэхүү жагсаалтад 2011 оноос хойш багтаж байгаа бөгөөд Бразилийн анхны эмэгтэй ерөнхийлөгч юм. Дилма няцашгүй социалист үзэлтнийхээ хувьд зэвсэгт дэглэмийн эсрэг тэмцдэг байжээ. Үүнийхээ төлөө тэрээр 1970 – 1972 онуудад шоронд хоригдож байв. (Reuters)



3. Мелинда Гейтс
Тиймээ, тэр бол дэлхийн хамгийн баян эр Билл Гейтсийн эхнэр билээ. Тэрээр тэрбумтан нөхөртэйгөө Microsoft компанид ажиллаж байхдаа танилцжээ. (Getty Images)



4. Мишель Обама
АНУ-ын тэргүүн хадагтай тэрээр бүсгүйчүүдийн үлгэр дуурайл, эрүүл хооллолтын элч болсон билээ.



5. Хиллари Клинтон
Төрийн нарийн бичгийн дарга асан тэрээр ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлгүй буйгаа илэрхийлсэн. Гэвч Хилларигийн талыг баримтлагчид олон байгаа бөгөөд 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг нь үгүйсгэхгүй. (Reuters)



6. Шерил Сандберг
Facebook-ийн гүйцэтгэх захирал төдийгүй тэндэхийн захирлуудын зөвлөлд багтдаг цор ганц эмэгтэй юм. (Clara Molden)



7. Кристин Лагард
Тэр бол Олон Улсын валютын сангийн захирал төдийгүй, Францийн Сангийн яамны анхны эмэгтэй сайд асан юм.



8. Жанет Нпполитано
 Өнгөрсөн жилийнхийгээ бодвол нэг байраар урагшилжээ. Тэрээр АНУ-ын дотоод аюулгүй байдлын сайдын албан тушаалыг хашдаг. (BLOOMBERG)



9. Соня Ганди.
Тэрээр 1998 оноос хойш Энэтхэгийн Үндэсний Конгрессийг тэргүүлж байгаа. (AP)



10. Индра Нуйи
Индра жагсаалтын сүүлийг мушгиж байна. Тэр бол ундаа, тэжээлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ Дэлхийд хоёрт ордог, бидний сайн мэдэх Pepsi ундааг үйлдвэрлэдэг PepsiCo компаний гүйцэтгэх захирлаар ажилладаг. Индра Нуйи нь Forbes–ийн жагсаалтад тогтмол багтдаг нэгэн билээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()