“National Geographic Traveler” сэтгүүлийн 2013 оны уралдаанд ирсэн бүтээлүүд

2013-05-29, 22:45
13,596
"National Geographic Traveler"-ээс жил бүр зохиодог фото уралдааны 25 дахь удаагийн тэмцээн гараалаад байгаа билээ. Уралдаанд оролцохыг хүсч байгаа боловч бүтээлээ илгээж чадаагүй хүмүүст хангалттай хугацаа үлдсэн байгаа. Учир нь Traveler-ийнхэн 6-р сарын 30-наас зургуудыг албан ёсоор хүлээн авч эхлэх юм байна. Харин өдөр бүр ирсээр байгаа зургуудыг сэтгүүлийн редакторууд харж, таалагдсан бүтээлүүдээ долоо долоо хоногоор нь олон нийтэд хүргэж байгаа юм. Сэтгүүлийн сайтан дээр хүссэн хүн бүхэн таалагдсан гэрэл зургандаа саналаа өгч болох ажээ.
“National Geographic Traveler” сэтгүүлийн 2013 оны уралдаанд ирсэн бүтээлүүд

1. «Хойд Америкийн шар шувууны хөрөг». Хойд америкийн шар шувуу бол зүсээ хувиргахын мэргэжилтэн юм. Окфеноки Суомп, Жоржия муж, АНУ. (Photo and caption by Graham McGeorge/National Geographic Traveler Photo Contest)



2. «Grace». Очлонгийн үймээний дунд амгалан тайван нойрсох фламинго. Флорида муж, АНУ. (Taylor Dearie/National Geographic Traveler Photo Contest)



3. «Бороонд». Би энэ матрын зургийг Өмнөд Каролинаруу амралтаар явахдаа дарсан. Матар нутгийн тогтоол усанд сэлж байв. (Kandace Stroupe/National Geographic Traveler Photo Contest)



4. «Үхсэн загас». Эрх баригчдын анзааргагүйгээс болж хүчил төрөгчийн дутагдалд орсон загаснууд Родриго де Фрейтасны далайгаас тасарсан усан санд үй олноороо мөхжээ. Родриго де Фрейтас усан сан, Рио-де-Жанейро, Бразиль. (Luis Gutman/National Geographic Traveler Photo Contest)



5. «Антилопын сүрэг». Кенийн голоор гаталж буй антилоп (гөрөөсийн нэг төрөл)-ууд. Мара гол, Кени, Африк. (Abdulaziz Alasousi/National Geographic Traveler Photo Contest)



6. «Металлын амт». Туркийн Бол дахь үйлдвэрт халаах элементүүдийг тоолж буй ажилтан. (Melih Sular/National Geographic Traveler Photo Contest)



7. «Байгаль нуурын мөс үүрийн туяанд». Байгаль нуур, ОХУ. (Edward Graham/National Geographic Traveler Photo Contest)



8. «Мөргөл». Тэнгэрийн хаяанд үзэгдэх уулсын барааг далдалж доошилсон манан. Тэр үед миний олж харсан энэ модны мөчир бүр нь хэн нэгний анхаарлыг татахаар залбирч байх шиг санагдсан. Надаас ч тэгж хүссэн байж магад. Баттермир, Камбрийн вант улс, Англи. (Alf Bailey/National Geographic Traveler Photo Contest)



9. «Үдшийн манан». Борооны дараа Онтарио нуураас манан ирэв. Торонто, Канад. (Scott Teichman/National Geographic Traveler Photo Contest)



10. «Үхмэл хөндий». Эндэхийн модод бодит бус гэмээр фонын өмнө зогсох барималууд мэт харагдана. Үхмэл хөндий, Намиб. (Sara Narezo/National Geographic Traveler Photo Contest)



11. «Завин дээрхи бирман хүү». Залуу бирман загасчин Бейн гүүрний доор. Мандалай, Мьянмар. (Jack Hoyle/National Geographic Traveler Photo Contest)



12. «Тавдугаар сарын цасны үеэрх хөх нуур». Энэ газар дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татдаг. Биэй тосгон, Хоккайдо, Япон. (Kent Shiraishi/National Geographic Traveler Photo Contest)



13. «Амралт». Миний бал сар. Дейтоны эрэг, Флорида муж. (Krasimir Vladimirov/National Geographic Traveler Photo Contest)



14. «Орхигдсон зогсоол». Бостоны дорнод хэсэг, Массачусетс муж, АНУ. (Shaun Ramsay/National Geographic Traveler Photo Contest)



15. «Агшны ёсорхол». Борооны үүл ойртсоор байна. Атитлан нуур, Панахачель, Гватемал. (Juan Aguilar/National Geographic Traveler Photo Contest)



16. «БНСФ Төмөр зам» Хайжиен, Колорадо. Колорадо муж, АНУ. (Brad Sissom/National Geographic Traveler Photo Contest)



17. «Шөнийн Йосемитскийн хөндий». Автомашины гэрлүүд хөндийгөөр тархсан мананг гэрэлтүүлнэ. Йосемити үндэсний хүрээлэн, АНУ. (Phil Hawkins/National Geographic Traveler Photo Contest)



18. «Дакарын үүр». Дакар, Сенегал, 2012 оны 10-р сар. (Guillermo Munoz de Alba/National Geographic Traveler Photo Contest)



19. «Тунгалаг». Юта мужийн Моаб дахь элсэн нум. (Becky Abrisz/National Geographic Traveler Photo Contest)



20. «Загасчлал». Эцэг, охин хоёр Мьянмар дахь Инла нууранд загасчилж байна. (Cynthia MacDonald/National Geographic Traveler Photo Contest)



21. «Дуншэн-ий үүр». Тайвань. (Hsiao Chen-Hsuan/National Geographic Traveler Photo Contest)



22. «Тод өнгөт хумхи ертөнц». Psilothrix viridicoerulea цох Tulipa saxatilis цэцгэн дээр сууна. Крит арал, Грек. (Stavros Markopoulos/National Geographic Traveler Photo Contest)



23. «Скат (Dasyatis americana) буюу далайн шувуу загас». Боомтод орох замдаа загасчид жижиг загаснуудыг усанд хаяж, далайн шувуудыг дууджээ. Их Кайман арал.



24. «Хүүхдийн сэтгэл». 500 метрийн урт бэхлэлтийн хэрмэний дээрхи сэтэрхий дээгүүр харайж буй хүү. Морро-де-Сан-Паулу, Баия, Бразиль. (Mauricio Pisani/National Geographic Traveler Photo Contest)



25. «Бурхны алдрыг магтъя». Би энэ зургийг «Healing Haiti» ажилд оролцож байхдаа, 2013 оны 4-р сард авсан юм. Бид Хаитигийн Сит–Солей–д бүсэд үнэгүй ус хүргэн өгчихөөд «How Great is our God» дууг хамтдаа дуулсан юм. (Paulette Covairt/National Geographic Traveler Photo Contest)



26. «Насны найзууд». Хятадын баруун хойд хэсэг дэх цөлөөр аялж байхдаа энэ зургийг дарав. Турфан, Синжан-Уйгурын өөртөө засах муж. (John Wellburn/National Geographic Traveler Photo Contest)



27. «Таж-Махалын тусгал». Таж махал болон эмэгтэй хоёрын тусгал. Агра, Энэтхэг. (Degrey Phillips/National Geographic Traveler Photo Contest)



28. «Нүднээс нуугдсан». Гоо үзэсгэлэн, гэм зэмгүй байдал хоёр. Непалын алслагдаж, орхигдсон Кумари дүүрэгт бидэнтэй таарсан хүүхдүүд гадаад болон дотоод гоо сайхнаараа гайхуулж байлаа. (Leif Smith/National Geographic Traveler Photo Contest)



29. «Сурмагийн инээмсэглэл». Эфиод, Судан хоёрын хил дээр аж төрдөг сурма хэмээх үндэстний цөөнхийн нэгэн хүү. Тэрээр биеэ горхиноос олборлосон шар болон улаан охроор будсан байна. Омо хөндий, зүүн өмнөд Эфиоп, Африк. (Stephanie Hunt/National Geographic Traveler Photo Contest)



30. «Гудамжны амьдрал». Би энэ эмэгтэйтэй Гватемалын Антигуа хотын захын гудманд таарсан юм. Миний анхаарлыг тод хөх нөмрөг нь татсан бөгөөд түүнийг толгойгоо дээш өргөхөд нь ямар гайхалтай болохыг нь олж харсан юм. (Ben Moore/National Geographic Traveler Photo Contest)



31. «Он жил». Хөгшин вьетнам эмэгтэй Вьетнамын Хойан дахь хүнсний захын зам дагуу сууж байв. Түүний гар нь өн удаан жилийн түүхийг хүүрнэнэ. (Soren Hansen/National Geographic Traveler Photo Contest)



32. «Охины хөрөг». Энэтхэгийн Кералын Форт Корчин хотын ядуусын хорооллын охин хүүхэлдтэйтэйгээ. (Bruno Tamiozzo/National Geographic Traveler Photo Contest)



33. «Бэлтгэл ажил». Нутгийн уламжлалт бүжиг бүжихээр бэлдэж буй охин. Quriyat, Оман. (Darryl MacDonald/National Geographic Traveler Photo Contest)



34. «Соно». Аляскийн Яргер нууранд найз бүсгүйтэйгээ амарч байхад түүний хацар дээр нь энэ үзэсгэлэнтэй соно суучихсан юм. (Pavel Mach/National Geographic Traveler Photo Contest)



35. «Sperare» (итал.). Энэ бол уран зураг биш. Энэ бол хананаас унжих өнгөт, арьсан утаснууд юм. Би энэ зургийг далайн зурагтай төстэй дарахыг хичээсэн. Тэнгисийн дээрхи сар мэт үзэгдэх зүйл бол хадаасны толгой юм. Стокгольм, Швед. (Aditya Vardhan Tibrewala/National Geographic Traveler Photo Contest)



36. «Холи». Энэтхэгийн Холи хэмээх будагны наадам. Энэ баярыг хаврыг угтаж тэмдэглэдэг байна. Энэтхэг, Барсан (Byongsun Ahn/National Geographic Traveler Photo Contest)



37. «Хүнд ачаа». Филиппиний ажилчид жил бүр хэдэн тонн туна загас зөөдөг. Ихэвчлэн тэд өөрсдөөсөө хүнд загас өргөдөг. Гэхдээ үүнээс өөр амьдрах зам байхгүй. Генерал-Сантос хот, Филиппин. (Ybrael Abergas/National Geographic Traveler Photo Contest)



38. «Загасчдын хүүхдүүд». Эцэг нартаа тусалж буй хүүхдүүд. Рио-де-Жанейро-гийн ядуус ихэвчлэн загас барьж, амьдралаа залгуулдаг. Копакабаны эрэг, Рио-де-Жанейро, Бразиль. (Luis Gutman/National Geographic Traveler Photo Contest)



39. «Үл зогсох Непал». Непалын Бхактапуртад тоглож буй хүүхдүүд. (Mac Kwan/National Geographic Traveler Photo Contest)



40. «Регла, Гавана, Куб». 2013 оны 2-р сард би Гаванад болсон семинарт оролцож байхдаа Реглад очсон. Тэндэхийн үй олон цахилгааны утас, хуучин машинууд миний анхааралд өртсөн. Ийм зүйлийг зөвхөн Куб-д л харж болно. (Daniel Ikemiyashiro/National Geographic Traveler Photo Contest)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()