Эртний эдлэл үнэд хүрэх юмаа

2013-05-28, 19:54
24,761
Бидний өвөг дээдсүүд үр хүүхэд, ач, гуч нартаа өөрсдийн гэр бүлийн хамгийн чухал нандин гэсэн зүйлийг өвлүүлэн үлдээдэг. Тэгвэл Хятадын нэгэн иргэнд түүний хамаатан нь нэгэн ваар өвлүүлэн үлдээсэн бөгөөд тэрээр олон жилийн дараа энэ ваарыг дуудлага худалдаанд оруулж 120,000 фунт стерлингээр зарж чаджээ.
Эртний эдлэл үнэд хүрэх юмаа

Түүний өвлөж авсан ваар нь цуурсан байсан учир төдийлөн үнэд хүрнэ гэж бодоогүй байна. Энэ ваарны дээд талыг хагалаад эргүүлээд төмөр утсаар тогтоосон байсан бөгөөд 1960-аад оны үеийн засварчид ийнхүү шаазан эдлэлийн эвдрэлийг янзалдаг байсан байна.



Хятадын худалдаачид энэ шаазан ваарыг эртний Хятадын хааны хэрэглэж байсан эдлэл байх магадлалтай хэмээн үзэж дуудлага худалдаанд оруулж анхны үнийг нь 2000 фунт стерлингээс эхэлжээ. Хэдийгээр энэ ваар нь цуурсан, төмрөөр тогтоосон байсан ч Хятадын түүх судлаачид үүнийг Мин хааны үеийн хэрэглэл болохыг баталсан аж.

Ингээд энэ ваарыг 119,500 стерлинг фунтээр заржээ. Хэрвээ ямар нэгэн эвдрэл, гэмтэл байгаагүйсэн бол үүнээс ч илүү үнд хүрэх магадлалтай байсан байна.

Харин энэ ваарыг эзэмшигч залуу худалдсан үнэндээ ихээхэн сэтгэл хангалуун байгаа аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()