Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бразил: Гахайн мах, сыр, талх болон сүүтэй кофе.
Хятад: Өглөөний цай нь аль бүсэд байгаагаасаа хамаарч өөр өөр байдаг боловч ихэвчлэн банш мэт “дим-сим” хэмээх хоолыг иддэг байна.
Колумб: Хамгийн алдарт уламжлалт өглөөний цай нь “чангуа” хэмээх шөл бөгөөд найрлаганд нь сүү, өндөг, ногоон сонгино ордог аж.
Куб: Сүүтэй кофе болон шарсан талх.
Англи: Шарсан өндөг, утсан гахайн мах, шош, мөөг.
Франц: Гурилан бүтээгдэхүүн болон кофе.
Герман: Хүйтэн мах, хиам, сыр, шинэхэн талх.
Энэтхэг: “Идли” нэртэй бин. Бингээ хар мэшил болон будаагаар хийж, үндэснийхээ амтлагчтай хольж иддэг байна.
Итали: Жигнэмэг болон капучино.
Япон: Мисо шөл, будаа,
Марокко: Жимсний чанамал, сыр эсвэл маслотай талх.
Нигер: Олон үндэстэнтэй байдаг учир өглөөний хоол нь ч гэсэн олон янз байдаг. Гэхдээ хамгийн их тархсан нь “мои-мои” юм. Энэ нь шошоор хийсэн паста бөгөөд навчинд ороож жигнэдэг аж.
Португаль: Хавчуургатай жигнэмэг эсвэл жимсний чанамалтай талх болон кофе.
Турк: Талх, сыр, масло, олив, өндөг, улаан лооль, өргөст хэмх, жимсний чанамал, зөгийн бал, сүүн бүтээгдэхүүн болох каймак.
Нэгдсэн Улсууд: Газар бүр өөр байдаг ч хамгийн их тархсан нь өндөг, зөөлөн бин, гахайн утсан мах эсвэл эрдэнэ шишийн өглөөний хоол.