Юнителтэй хамт ухаалаг ирээдүйгээ угтан авах л үлдлээ

2013-05-22, 22:40
10,814
Ирээдүйг зөгнөж, хийсвэр ертөнцөөр аялах бус харин бодитоор харж, мэдрэх боломж бидэнд олдсон нь “ICT EXPO 2013” үзэсгэлэн юм. Тавхан хоног үргэлжилсэн хэдий ч олон хүнд ирээдүйн амьдралын хэв маягийг мэдрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.
Юнителтэй хамт ухаалаг ирээдүйгээ угтан авах л үлдлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар МТШХХГ, ерөнхий ивээн тэтгэгчээр Юнител групп хоёр дахь удаагаа хамтран ажилласан юм. Нэгэн хэвийн үргэлжилдэг үзэсгэлэнгийн хуучирсан арга барилыг эвдэж,  салбарынхаа онцлогт тохируулан технологийн дэвшлүүдийг ашигласнаас гадна ирээдүйд бидний амьдралын хэв маягийг тодорхойлох дэвшилтэт технологиудыг танилцуулсан нь тус үзэсгэлэнгийн гол онцлог байлаа.



Ногоон өнгөөр өөрийн имижээ тодорхойлон зах зээлд гуравдагч оператор болон мэндлээд 7 жил болж байгаа Юнител компани богино хугацаанд групп болон өргөжиж, мэдээлэл холбооны бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний томоохон  компани болсноо энэхүү үзэсгэлэнгийн үеэр харуулж чадсан юм. Дэлхийн ICT үзэсгэлэнгүүдийн жишгийн дагуу Юнител өөрийн хэсгийнхээ өнгө төрх, уур амьсгалыг төгс зохицол, төгс шийдлээр илэрхийлсэн байсныг энд дурьдахгүй өнгөрөхийн аргагүй.



Бид одоо үед дуу, дүрсний өндөр нягтрал бүхий IPTV-ийн сувгуудыг хаана ч, хэзээ ч, ямар ч төхөөрөмжөөр тодруулбал гар утас, таблет зэргээрээ хүлээн авч үзэн, дэлхийн болон монголынхоо аль ч цэгээс үүрэн холбоо, сансрын холбоо, бичил станц ашиглан хайртай дотныхоо хүмүүстэй үргэлж холбоотой амьдарч байна. Тэгвэл бид ирээдүйд 3G-ээс 10 дахин хурдан 4G LTE-ийг өдөр тутамдаа хэрэглэж, хүссэн үйлчилгээгээ  ямар ч саадгүйгээр хүлээн авч, дурын газраасаа window shop ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг авангаа шоппинг хийх зэрэг амьдралын хэв маягууд маань илүү ухаалаг болох нь ээ гэдгийг Юнител групп бодитоор харуулж, мэдрүүллээ.

Ийнхүү технологийн дэвшил асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед Монгол улс хөгжлийн түвшингээрээ дэлхийтэй харьцуулахад яг хаана яваа вэ гэдэгт хариулт өгөхүйц энэхүү үзэсгэлэнд Юнител өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахаас илүүтэй ирээдүйн чиг хандлагуудыг олон нийтэд танилцуулсан нь салбарынхаа нүүр царай, өнгө төрхийг бүрэн илэрхийлээд авсан юм.

Харин одоо бид бүхэн ухаалаг ирээдүйгээ угтан авах л үлдлээ …























Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.