Монос Хэрэглэгчийн өдөрлөг зохион байгууллаа

2013-05-22, 18:13
5,171
Өнөө цагт эмийн сан гэдэг ойлголт маань зөвхөн эм зарах гэдэг цар хүрээнээс нэгэнтээ хальж үйлчлэгчиддээ зориулсан зөвлөгөө, соёлтой харилцаа, тав тух, чанартай үйлчилгээ зэрэг үйлчлүүлэгчийн тав тухыг бүрэн хангахуйц  цогц үйлчилгээтэй болжээ.
Монос Хэрэглэгчийн өдөрлөг зохион байгууллаа

Энэ зорилгын хүрээнд Монос групп нь үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг хангах зорилгоор үйлчилгээгээ улам өргөжүүлэн эрүүл мэндийн супермаркетуудаа мэргэжлийн эмчтэй анхан шатны үзлэг оношилгооны төв болгохоор зорин ажиллаж байна.



Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэх, түгээмэл тохиолддог өвчлөлийг эрт илрүүлэн, урьдчилан сэргийлэх, эрүүл зохистой амьдрах, эрүүл мэндээ хамгаалахад туслах боломжтой юм.



Эдгээр төвүүдээр үйлчлүүлснээр цусны даралтаа тодорхойлуулах, бүтэн биений болон толгой, нүдний массажны аппаратаар үнэгүй үйлчлүүлэхээс гадна ясны сийрэгжилтээ тодорхойлуулж, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг газар дээрээс нь авах боломжийг бүрдүүлж эхлээд байна.



Энэхүү ажлынхаа эхлэл болгон “Хэрэглэгчдийн өдөрлөг”-ийг 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд 4-р хороололд байрлах Монос эрүүл мэндийн супермаркетад зохион байгуулсан бөгөөд энэ нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан шинэлэг үйлчилгээ болж өнгөрлөө.



Үйлчилгээ маань зөвхөн эдгээр өдрүүдэд зохиогдоод өнгөрөөгүй бөгөөд байнгын үйлчилгээ болж байгаа нь хэрэглэгчиддээ зориулсан чухал ач холбогдолтой зүйл юм.









Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.