Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Абу-Даби-д байрлах тюнинг компанийн дизайнерүүд зоосоор машин чимэглэх гайхалтай аргыг сэджээ.
2013 онд энэхүү компани " Range Rover"-ыг чимэглэсэн бөгөөд чимэглэлд 57 мянга 412 зоос орсон байна. Энэ чимэглэл нь машины жинг 200 кг-аар нэмэгдүүлсэн бөгөөд "Range Rover"-ын хурд 120 км-ээс хэтрэхгүй л болов уу.
Ажилчид огт хэрэглэгдэхээ больсон эртний зоосуудыг ашиглаж машинаа чимэглэсэн байна.
Энэ нь тэдний анхны машин биш бөгөөд 2011 онд 47 мянган зоосоор "Mercedes Benz G55 AMG" чимэглэжээ.
Машины эзэн болох худалдааны менежер Али Хасан Гариб (Ali Hassan Gharib) хэлэхдээ чимэглэгдэхээсээ өмнө түүний машин 50 мянган долларын үнэтэй байсан гэнэ.