“Sony World Photography Awards 2013”-ын шилдгүүд тодорлоо

2013-05-12, 17:59
18,650
Дэлхийн хэмжээнд алдартай "Sony World Photography Awards 2013" гэрэл зургийн уралдааны ялагч нарыг тодрууллаа. Энэ уралдаанд мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид орж болох бөгөөд өөрийн авьяас чадварыг үнэлүүлэх гайхалтай боломжийг нээж өгч байгаа юм. Тэмцээнийг мэргэжлийн гэрэл зурагчин болон анхан шатны гэрэл зурагчин хэмээн ангилж ялагчийг тодруулсан байна. Тэмцээний ялагчаар Норвегийн гэрэл зурагчин Андреа Гьестванг шалгарчээ. Энэ жилийн тэмцээнд 170 орны 122,000 оролцогч оролцсон байна.
“Sony World Photography Awards 2013”-ын шилдгүүд тодорлоо

1. Оны шилдэг гэрэл зурагчин Андреа Гьестванг-ийн "Түүхэн өдөр" гэрэл зураг. Зурагны гол дүр болох 15 настай Илва Швенке 2011 онд Норвегийн Утёйад болсон буудлагын улмаас бууны суманд оногдож гэмтэл авсан байна. Энэ халдлагыг Андерс Брейвик зохион байгуулж байжээ. (© Andrea Gjestvang/2013 Sony World Photography Awards)



2. Андерс Брейвик-ийн бас нэгэн хохирогч. "Утёйад болсон халдлагын дараа би харанхуйгаас айж, шөнө унтаж чадахгүй болсон байсан. Намайг илүү тайван байлгахын тулд ээж надад нохой авч өгсөн. Одоо тэр шөнө бүр миний хажууд унтдаг хэмээн 15 настай Ислин Роуз Борк хэлжээ. Тэрээр хадны ард нуугдаж байсан бөгөөд азаар жуулчид түүнийг олсон байна. (© Andrea Gjestvang/2013 Sony World Photography Awards)



3. "Мэргэжлийн гэрэл зураг" болон "Спорт" төрөлд түрүүлсэн гэрэл зураг. Энэ зурагт Олимпийн эрх олж авахын төлөө өрсөлдөж буй Австралийн тамирчин Мелисса Ву багтсан болно. (Adam Pretty/Getty Images/2013 Sony World Photography Awards)



4. "Мэргэжлийн гэрэл зураг" болон "Спорт" төрөлд түрүүлсэн гэрэл зураг. Ямайка-ийн тамирчин Усэйн Болт АНУ-ын тамирчин Райана Бэйли -ийг гүйцэж байна. Лондонгийн Олимпийн 100м-ийн гүйлтийн үеэр. (Adam Pretty/Getty Images/2013 Sony World Photography Awards)



5. Румыний шинэ жилийн уламжлалуудын нэг. Энэ бүтээл "Оны шилдэг залуу гэрэл зурагчин" шагнал хүрсэн юм. (© Alecsandra Dragoi/2013 Sony World Photography Awards)



6. "Мэргэжлийн хөрөг зураг" номинацийн ялагч. Гэрэл зурагчин Копенгагены гудамжаар явж байсан үл таних хүмүүсийн зургийг дарсан бөгөөд зургаа даруулсан иргэд зурагчинд найзуудаа заан өгч тэдний зургийг ч тэр дарсан байна. Гэрэл зургийн нэр нь "Копенгагены 6-н үе" гэсэн нэртэй юм. (© Jens Juul/2013 Sony World Photography Awards)



7. "Копенгагены 6-н үе" гэрэл зургийн бас нэг хэсэг. (© Jens Juul/2013 Sony World Photography Awards)



8. "Мэргэжлийн гэрэл зураг" болон "Орчин үеийн үйл ажиллагаа" төрлийн ялагч. 2012 онд Хойд Солонгосын иргэд үндэсний удирдагч Ким Ир Сены 100 жилийн ойг тэмдэглэсэн байна. Олон жилийн туршид Хойд Солонгос нэлээд хаагдмал орон байсан бөгөөд хүмүүс төдийлөн энэ орны талаар мэддэггүй байсан юм. Ким Ир Сен болон Ким Чен Ир нарын хөшөөний нээлтийн үеэр. (© Ilya Pitalev/2013 Sony World Photography Awards)



9. "Мэргэжлийн гэрэл зураг" болон "Орчин үеийн үйл ажиллагаа" төрлийн ялагч. Хойд Солонгосын цэргийн хүчин. (© Ilya Pitalev/2013 Sony World Photography Awards)



10. "Газар нутаг" номинацийн тэргүүний зураг. Маттерхорн уул. "Залуу байхдаа би Маттерхорны оргил дээр гарахыг маш их хүсдэг байсан юм. Маттерхорны оргил дээр хамгийн сүүлд 1865 онд гарч байжээ. Зурган дээр байгаа уулын хойд тал нь ууланд авирагчидын туулах ёстой хамгийн хэцүү замын нэг бөгөөд 1931 онд л оргил дээр нь хүрсэн байна. Би энэ уулан дээрээс байгалийн бүхий л сайн сайхныг дарахыг зорьсон юм" -хэмээн зурагчин ярьжээ. (© Nenad Saljic/2013 Sony World Photography Awards)



11. “Мэргэжлийн соёл болон урлаг” номинацийн ялагч. 80-аад оны чамин тансаг байдал нь одоо Аргентины поп-соёлын бэлгэ тэмдэг болсон байна. Хуримын даашинзтай сүйт бүсгүйчүүд, 15 настай бяцхан охид төрсөн өдрөө лимузинд тэмдэглэдэг аж. Зурган дээр 15 настай ихрүүд болох Лора болон Бела нар төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байна. Латин Америкийн хувьд 15 нас хүрсэн тохиолдолд насанд хүрсэн хэмээн тооцогддог аж. (© Myriam Meloni/2013 Sony World Photography Awards)



12. “Мэргэжлийн үйл ажиллагаа” төрлийн ялагч. “Jim Rickey” пүүзний сурталчилгааны зураг авалтыг тэнгэр баганадсан барилга дээрээс хийжээ. (© Christian Aslund/2013 Sony World Photography Awards)



13. “Орчин үеийн асуудал” номинацын ялагч. “Өмнөд Америкийн хорих анги”. “Би 10 жилийн турш Өмнөд Америкийн хорих ангиудаар зочилсон бөгөөд хоригдол хүний амьдрал ямар хэцүү дарамт шахалттай болохыг ойлгосон юм”-гэж гэрэл зурагчин Валерио Биспури хэлжээ. Венесуэлийн хорих ангийн хоригдол. (© Valerio Bispuri/2013 Sony World Photography Awards)



14. Түүний бас нэгэн зураг. (© Valerio Bispuri/2013 Sony World Photography Awards)



15. “Загвар болон гоо сайхан” номинацын ялагч. Ватнайёкюдля-ийн ойролцоо байх мөсөн арал. (© Klaus Thymann/2013 Sony World Photography Awards)



16. “Амьдралын хэв маяг” төрлийн ялагч. Нэгэн гэр бүлийн зуны амралт. (© Alice Caputo/2013 Sony World Photography Awards)



17. "Оюутны фокус" төрлийн шилдэг зураг. (© Natalia Wiernik/2013 Sony World Photography Awards)



18. “Аялал” номинацын ялагчид. Жил бүр Зул сарын баярын өмнө Христийн шашинтангууд Лалибела руу явдаг байна. Лалибела нь Эфиоп дахь нэгэн хот юм. Лалибелад XIII зууны үеийн сүм дуганууд байрладаг. Энэ сүмд үргүй бүсгүйчүүдийг адислаж, үр хайрладаг байна. (© Gali Tibbon/2013 Sony World Photography Awards)



19. “Аялал” номинацын ялагч зураг. Загалмайн хэлбэртэй цонхоор нарны туяа тусч байна.(© Gali Tibbon/2013 Sony World Photography Awards)



20. “Нээлттэй санал асуулга” оны шилдэг зураг. Бүсгүй ямар нэг асуудал тулгарвал хэзээ ч бууж өгөхгүй зүтгэх болно. (© Hoang Hiep Nguyen/2013 Sony World Photography Awards)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()