Энэ камер нь хөдөлгөөнт дүрс мэдрэгч болон хагас бөмбөрцөгийн хэмжээнд фокус тохируулах лензтэй бөгөөд энэ мэдрэгч ленз зургын чанарыг алдагдуулахгүй авдаг байна.
180 хэмийн талбарыг ямар ч гажилтгүй буулгахын тулд хагас бөмбөрцөгийн гадаргуугаас удамшуулсан дүрс мэдрэгчтэй байх шаардлагатай юм. Судлаачдын нэг болох John A.Rogers хэлэхдээ: "Энэхүү мэдрэгч ленз нь бусад худалдаанд байгаа хавтгай CCD чипүүдийг бодвол илүү давуу талтай юм. Өргөн хүрээний микро ленз бүрдээ хос фотодиод агуулсан байдаг бөгөөд энэ хагас бөмбөрцөг загвар нь өндөр чанарын зураг боловсруулах боломжыг олгож өгдөг" -гэжээ.
Технологи гэдэг нь энгийн зүйл биш болохоор судлаачдын ажилд хүчин чадал бүхий техник хэрэгсэлээс гадна сайн чанарын материал хэрэглэгдэж байж лензийг тохирох байрлалд тавьдаг бөгөөд үүний дараа ямар өнцөгт байрлаж буйгаас хамааран жижиг хэмжээтэй зургын хэсгүүдийг авч тэдгээрийг нийлүүлж бүрэн хэмжээний зураг болгодог байна.
Энэ ажил нь судлаачдын 6 жилийн судалгаа шинжилгээний үр дүнд бий болж буй бөгөөд технологийн судалгаа хийдэг ажил нь тийм хялбар бүтдэг ажил биш билээ.
Видео.
Орчуулсан:
Orgio