Тэмүүлэлтэй залуус

2013-05-10, 19:42
7,165
“Зориг сан”-гаас жил болгон хэрэгжүүлдэг "Байгаль орчны манлайлагч" хөтөлбөр нь Монголын экосистемийн хамгаалалт, хадгалалт, аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой 22-25 насны залуу боловсон хүчинд зориулсан хөтөлбөр юм.
Тэмүүлэлтэй залуус

Уг хөтөлбөрийн оролцогч “Тэмүүлэл” баг нь байгаль орчноо хайрлан хамгаалахад Улаанбаатар хотын иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар тэдний мэдлэг, хандлагыг дээшлүүлж, гаднах орчны тохижилт, ногоон байгууламжийг сайжруулахад чиглэгдэсэн "Цэвэр орчин - Цэмцгэр хот" төслийг хэрэгжүүлж байгаа юм.



Төслийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны хороолол, гэр хороолол дунд байрлах таван обектыг засаж янзлан, моджуулалт, хогын сав болон иргэдийг сууж амрах зориулалтаар сандал байршуулах юм. Уг төсөл нь одоогоор ЧД-ийн 2-р хороонд байрлах Дэд станц болон СБД-ийн 9-р хороонд байрлах Ус түгээх цэгийг амжилттай тохижуулан тухайн бүсийн оршин суугчдад байгаль орчныг хамгаалах талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн бөгөөд цаашдаа 3 газрыг тохижуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.





“Цэвэр орчин – Цэмцгэр хот” төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Кевико”, “Юнител” компани ажиллаж байгаа бөгөөд “Зориг сан”, “Ньюком” групп, Хас банк нь дэмжин ажиллаж байна.

Цэвэр орчин, цэмцгэр хот танаас эхлэнэ !







Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()