Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Личи
Зүүн Өмнөд Азийн хамгийн алдартай Личиг ихэнхидээ дөнгөж түүснийхэн дараа хэрэглэдэг бөгөөд амттан хийхэд ашигладаг байна. Үүнээс гадна Хятад дарс хийхэд хэрэглэдэг. Амталсан Личиг лаазалж гадаадын орнуудад экспортлодог байна. (Jennifer Podis/The Palm Beach Post)
Хятадын личи – МЭӨ-2-р зууны үед нутгийн иргэд хоолондоо хэрэглэдэг байжээ. (Jennifer Podis/The Palm Beach Post)
2. Тамаринд
Ази болон Латин Америкийн орнуудад амтлагч болгон хэрэглэдэг байна. Үүнээс гадна Их Британид сүмс хийхэд ашигладаг. Дутуу болсон үедээ исгэлэн амттай байдаг учир ихэвчлэн халуун ногоотой хоол хийдэг бөгөөд гүйцэд болсон жимсээр нь амттан, жигнэмэг хийхэд ашигладаг аж. (Jennifer Podis/The Palm Beach Post)
Тамариндын өлгий нутаг нь Африк юм байна. Зэрлэг хэлбэрээрээ Судан болон бусад Азийн орнуудад тархсан байдаг аж. 16-р зууны үеэс Мексик болон Өмнөд Америкийн орнуудад орж ирсэн байна. (Jennifer Podis/The Palm Beach Post)
3. Гуава
Гуаваг ихэвчлэн амттан болон согтууруулах ундаа хийхэд ашигладаг байна. Хойд болон Өмнөд Америк, Азиийн орнуудад алдартай. (Jennifer Podis/The Palm Beach Post)
Гуавагийн төрөлх нутаг нь Мексик, Перу, Болив, Венесуэл юм байна. (Jennifer Podis/The Palm Beach Post)
4. Питайя
Питайяг ямарваа нэгэн зүйл хийхэд ашиглахын тулд босоогоор нь хоёр хуваадаг байна. Питайягийн үр нь амин дэм ихтэй ч сайн зажлахгүй бол боловсордоггүй аж. Хальсийг нь идэж болохгүй. (Jennifer Podis/The Palm Beach Post)
Питайя нь Хойд болон Өмнөд Америкт ургадаг. Мөн үүнээс гадна АНУ, Израйл, Хойд Австралид алдартай. (Jennifer Podis/The Palm Beach Post)
5. Маракуйя
Бага зэрэг исгэлэн, чихэрлэг амттай энэ жимс нь чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг аж. Зарим тохиолдолд чимэглэлийн зориулалттай тарьдаг байна. (Jennifer Podis/The Palm Beach Post)
Маракуйя Өмнөд Америкаас гаралтай бөгөөд одоо Израйл, АНУ, Шинэ Зеланд, Макаронезид ургадаг. (Jennifer Podis/The Palm Beach Post)
6. Жекфрут
Энэ нь идэж болох хамгийн том жимс бөгөөд 20-90 см-ийн урт, диаметр нь 20 см орчим бөгөөд 34 кг жинтэй гэнэ. Жигнэмэг хийхэд ихээхэн ашигладаг. Гүйцэд болоогүй жекфрутыг хоол хийхэд хэрэглэдэг. Харин боловсорч гүйцсэн жимсээр нь амттан, салат хийдэг. Жекфрут нь маш тустай жимс бөгөөд 40% орчим цардуул, 38% нүүрстөрөгч, 6.6% уураг, 0.4%-ийн тослогтой байдаг. Жекфрутын мод нь маш бат бөх учир тавилга хийхэд ашигладаг. (Jennifer Podis/The Palm Beach Post)
Жекфрутын өлгий нутаг нь Энэтхэг болон Бангладеш юм. Мөн үүнээс гадна Африк, Кени, Угандад ургадаг аж. Энэтхэгт гадил болон манго мэт их хэмжээгээр ургадаг. (Jennifer Podis/The Palm Beach Post)
7. Ацерола буюу Барбадосскийн интоор.
Барбдосскийн интоорыг хатааж ч хэрэглэж болно. Ихэвчлэн жимсний салатанд хийдэг. Энэ интоор нь Витамин С-ээр баялаг бөгөөд 100 грамм жимсэнд 1000-3300 мг витамин байдаг нь жүржнээс хэд дэхин их юм. (Jennifer Podis/The Palm Beach Post)
Барбадосскийн интоорын өлгий нутаг нь Антильскийн арлууд бөгөөд мөн Барбадосын арал юм. Куб, Ямайка, Филлипин, Төв Америк, АНУ, Австрали зэрэг орнуудад тарьж ургуулдаг. (Jennifer Podis/The Palm Beach Post)
8. Саподилла
Саподиллагаар амттан, жигнэмэг хийдэг бөгөөд модноос нь бохины үндсэн найрлагыг гаргаж авдаг байна. (Jennifer Podis/The Palm Beach Post)
Саподиллагийн төрөлх нутаг нь Өмнөд Мексик юм. Төв Америк, Энэтхэг, Индонези, Малайз, Шри-Ланка болон Филлипины орнуудад ургуулдаг. (Jennifer Podis/The Palm Beach Post)
9. Папайя
Ихэвчлэн түүхийгээр нь хальс болон үрийг нь гаргаж авсны дараа хэрэглэдэг. Эрт дээр үед Папайяг мах зөөлрүүлэх зорилгоор ашигладаг байсан байна. (Jennifer Podis/The Palm Beach Post)
Папайягийн өлгийн нутаг нь Өмнөд Мексик юм. Харин одоо бүхий л халуун дулаан орнуудад ургуулдаг. (Jennifer Podis/The Palm Beach Post)
10. Момбин
Момбиныг түүхийгээр нь болон даршилж хэрэглэдэг. Суулгалт болон ходоодны өвчний үед буцалгаж хэрэглэнэ. (Jennifer Podis/The Palm Beach Post)
Төв Америкийн бүхий л орнуудаар тархсан байдаг. Үүнээс гадна Венесуэл, Нигер болон Филлипины орнуудад ургадаг. (Jennifer Podis/The Palm Beach Post)