Сонирхолтой тоног төхөөрөмжүүд

Бидний амьдарч буй нийгмийн бүхий л зүйл хөгжлөө дагаад өөрчлөгдөж илүү боловсронгуй болсоор байна. Одоогийн нийгэмд тоос сорогч нь хүртэл зарим нэг хүмүүсээс илүү ухаантай болж, гар утсаа плитканыхаа тусламжтайгаар цэнэглэж, зурагт нь бүр маш нимгэн болсон билээ. Хэрвээ та шинийг эрэлхийлэгч, бусдаас ялгарах дуртай нэгэн бол эдгээр сонирхолтой төхөөрөмжүүдийн мэдээлэл талаагдана гэдэгт итгэлтэй байна.
Сонирхолтой тоног төхөөрөмжүүд

Робот тоос сорогч
Энэ зүйлийг хараад та юу гэж нэрлэх вэ? Тоос сорогч гэдэгт итгэх үү? Тиймээ энэ бол "Samsung NaviBot SR8855" тоос сорогч юм байна. Энэ тоос сорогч нь таны гэрийн зургийг маш хурдтайгаар дарах бөгөөд үүнийхээ дараа гэрийг тань мэргэжлийн өндөр түвшинд цэвэрлэх юм байна. Анхны хэрэглэгчдийн сэтгэгдлээс сонсоход энэ робот тоос сорогч нь энгийн тоос сорогчноос хэд дахин илүү тоосыг сордог байна. Үүнээс гадна НавиБот нохой, муур болон гэрийн тэжээвэр амьтдын үс ноосыг цэвэрлэх зориулалтын сойзтой юм байна. Хэдийгээр ухаалаг ч бүх үйлдлүүд нь төдийлөн төгс болоогүй байгаа аж. Жишээлбэл: Сойзонд наалдсан, ороогдсон үсийг өөрийн гараар цэвэрлэхээс өөр аргагүй аж.



Нимгэн зурагт - Philips Design Line
Зурагт үнэхээр шинэлэг, хэрэглэхэд хялбар болж байгаа юм байна. Энэ зурагт нь маш нимгэн бөгөөд бараг л зурагтын хөтөлбөр бичсэн сэтгүүлийн хэмжээтэй л адил. Диагоналын хувьд 140 болон 170 см-ын сонголттой байх юм байна. Philips Design Line-ыг хананд түшүүлэн газар тавьж болохоос гадна өлгөж болох бөгөөд цэвэрлэгээний үед танд саад болохгүй юм. Учир нь "Philips Design Line" нь маш хөнгөхөн учир нэг газраас нөгөө газар руу зөөхөд ихэд хялбар байх гэнэ. Техникийн давуу талаас дурдвал: Wi-Fi-д чөлөөтэй холбогдох, Full HD, 3D Max болон HD Stereo системтэй юм байна.



Ширээн плитка
Electrolux компанийн "Rendez-Vous" гал тогооны ширээ нь одоогийн байдлаар зөвхөн концепт хэлбэртэй байгаа аж. Energy Shield системийн тусламжтайгаар энэ ширээг плитка болгон ашиглаж болох бөгөөд энэ плитка нь тогоог хаана тавьсныг өөрөө мэдэрч зөвхөн тухайн хэсэгтээ л халдаг байна. Үүнээс гадна ширээнийхээ дээр цахилгаанаар ажилладаг цахилгаан барааг цэнэглэж болох гэнэ. Тиймээс нэлээд зай хэмнэх боломжтой болж байна.



Зөгийн үүр
Philips-ээс бүтээхээр төлөвлөж буй нэгэн концепт нь Urban beehive хэмээх төхөөрөмж юм. Магадгүй энэ концепт нь хэрэгжихгүй бол илүү дээр байх болов уу. Учир нь гэртээ хэн л зөгий тэжээхийг хусвэл гэж... Харин гэртээ зөгий тэжээхийг хүссэн хүмүүсийн хувьд энэ концепт нэлээд таалагдах болов уу. Гэхдээ энэ төхөөрмжийг хүн багатай орчин нөхцөлд ашиглавал шинэхэн, цэвэр зөгийн бал идэх боломж танд олдож байна.



Leica X3
Leica X3 хэмээх энэ камер мөн л концепт хэлбэртэй байгаа юм байна. Энэ камерийг Шведийн дизайнер Винсентом Саллем зохиосон байна. Leica X3-т бичлэг хайгч, гар тохируулга, гэх мэт маш олон давуу талууд бий. Энэ нь эртний Leica-ийн загварыг ашиглан хийсэн учир хуучны хэрнээ шинэлэг зүйл хэрэглэхийг хүссэн хүмүүст нэлээд тохиромжтой юм.



USB агааржуулагч
Сүүлийн үед агааржуулагчийг их хэрэглэх болсон билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан бяцхан usb ороллтой агаар цэвэршүүлэгч бий болжээ. Энэ төхөөрөмжийг хэрэглэхдээ компьютерт холбоход л хангалттай бөгөөд дараа нь хүйтэн устай аяганд нөгөө хэсгийг нь хийхэд, хүйтэн агаарыг ялгаруулах юм байна. Зай бага эзлэх учир оффисын ажилтангуудад нэлээд тохиромжтой бололтой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()