Хятадуудын автобусанд төлсөн мөнгийг тоолж байна

2013-04-27, 22:20
23,358
Хятад Улсын хувьд хамгийн чухал тээврийн хэрэгсэл нь автобус юм. Яагаад ч юм Хятадад трамвай байдаггүй байна. Харин төлбөрийг манай оронтой адил бэлнээр төлдөг аж. Ингээд орой ажил тарах үед автобусны ажилчид орлогоо тоолох гэж нэлээд хугацааг зарцуулдаг бололтой.
Хятадуудын автобусанд төлсөн мөнгийг тоолж байна





Автобус руу орохдоо мөнгөө шууд касс гэсэн хайрцаг руу хийх ёстой. Заавал урд хаалгаараа орж төлбөрөө хийх нь байна.



Харин буухдаа арын хаалгаар буух бөгөөд автобусанд кондуктор байхгүй. Тэгсэн хэрнээ жолооч төдийлөн төлбөрөө төлж байгаа эсэхт анхаарал хандуулдаггүй байна. Тэгэхээр Хятадын иргэд шудрага байж таарах нь ээ.



Автобусны хоёр төрлийн тасалбар байдаг бөгөөд нэг нь нэг удаагийнх, харин нөгөөх нь урт замынх гэнэ. Нэг удаагийн билет нь: 1 юаний үнэтэй. Харин урт замынх нь 12 км замыг туулахад 1-юань, харин цаашид км нь нэмэгдэх бүр 0,5 юань нэмэгддэг байна.



Харин хөдөө, тосгон руу явбал эхний 10 км нь 2 юань, цаашлаад 5 км бүрт нь 1 юань нэмэгдэх юм байна.



Төлбөрөө картаар уншуулж болох боловч Хятадууд цаасан мөнгийг илүүд үздэг бололтой.



Харин тахир дутуу иргэд нь зориулалтын карттай байдаг учир картаар үйлчлүүлдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()