Япон залуусын стиль

20-р зуунд Японд маш их өөрчлөлт, хувьсал гарчээ. Янз бүрийн хамтлаг үүсгэн байгуулж буй өсвөр настангуудын ачаар Японд хувцасны шинэ загвар үүссэн байна. Зарим хүмүүсийн хувьд үүнийг таашааж, өөрийнхөө хувь хүний онцлогийг харуулж буй явдал хэмээн үзэж байгаа бол зарим хүмүүсийн хувьд энэ нь олны дундаас ялгарах гэсэн нэгэн шийдвэр гэж үзсэн байна.
Япон залуусын стиль
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сукебан (スケバン/女番/スケ番)
«suke» гэгч үгийг японоос орчуулахад - эмэгтэй, харин «ban»-ийг босс гэж орчуулагддаг байна. Сукебаныг дэмжигчид нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд бүлгээрээ хүмүүсрүү дайран тэднийг дээрэмддэг байв. Энэ бүлэглэлүүд анх 1960 онд бий болж, “Банчо” гэгч бүлэглэлд залуучууд нэгдэн орж, тэд якуза гэгч япон мафид элсэн орохыг мөрөөддөг байв. Сукебаны бүлэглэлүүд нь оролцогчдын тоогоор ялгагддаг, харин хамгийн их оролцогчтой бүлэг болох эмэгтэй Деликвент Альянс Канто бөгөөд ойролцоогоор 20,000 эмэгтэй оролцогчтой байсан байна. Дайсагнасан булэглэлүүд ихээхэн хоорондоо зодолддог. Сукебаны нэгдэл нь хатуу зарчим дүрэмд захирагддаг бөгөөд түүнийг даган мөрдөөгүй тохиолдолд хатуу шийтгэл хүлээдэг, хамгийн зөөлөн шийтгэл – тамхиар түлэх байдаг байна. Сукебан бүлэглэлийн хувцасны загвар нь дээд хэсэг нь усан цэргийнх, харин доод хэсэг нь нугалаатай, шагай хүртэлх урттай банзал өмсдөг. Дурдвал тэд өөрийн өмсгөлүүдээ хувцас захиалгын үйлчилгээний цэгүүдээр оюулдаг байна.



Такенокозоку (竹の子族)
Энэ загварын хэв маяг 1970–1980 онуудад ихээхэн алдартай байжээ. Түүний хамгийн гол онцлог нь хувцасны чимэглэлүүд нь неон өнгөтэй, шүр болон бантикаас бүрддэг байна. Тусгай нийгмийн болон угсаатны бүлгийн соёлын төлөөлөгчид нар дандаа шүгэл биедээ авч явдаг. “Такеноко” нэртэй дэлгүүр нь Такенокозоку загварын шүтэн бишригч нарын хамгийн анхны болон гол үйлдвэрлэгч аж. дурдан хэлэхэд японы үндэсний хувцас маш их нөлөө үзүүлсэн. Хувцасыг тааран мөн тод цэнхэр болон ягаан, үзмэн ягаан өнгөтэй япон ханзтай чөлөөтэй сул оёдог байв. Хөлөндөө бүжгийн талбай дээр бүжиглэхэд эвтэйхэн зөөлөн тавчик өмсдөг. Ихэнхи Такенокозокугийн бүлэглэлийн төлөөлөгч нар цугларч Харадзюку гудамжинд алдартай дуу хөгжимд шууд бүжиглэж эхэлдэг байв.



Янки ба Босозоку
1960 оны эхээр Японд “Хурдны сүрэг” эсвэл “Босозоку” гэгч мотоцикл бүлэглэлүүд алдартай байв. 1970 оноос үнэтэй гое мотоциклуудын эмэгтэй хорхойтон нарын үүсэл гарч ирж эхэлсэн. Энэ нэгдлүүдийн алдаршил нь японы цагдаагийн статистик судалгаан дээр тусгагдсан: улс орны 26 000 орчим хүн ам төрөл бүрийн мотоциклийн бүлэглэлүүдэд элсэн орсон байсан бөгөөд 1980-аад онд бүлэглэлийн эрэгтэй гишүүдийн тоо цөөрч эхэлсэн нь эмэгтэйчүүдийг илүү хүчтэй болоход нөлөөлсөн аж. Үүнээс Янки хэмээх стил үүссэн бөгөөд энэ нь Босозоку болон Сукебан загварын шинжийг агуулсан болно. Тэдний хувцаслатын онцлог нь халат мэт цагаан даавуугаар цээжээ ороодог байна. Мөн хамгийн гол хэрэглээ нь скутер болон мотоцикл болдог аж.



Ко Гал (コギャル)
“gal” нь 1980-аад оны үеэс эхлэн алдартай болсон бөгөөд энэ нь “брэнд хувцас өмсөх дуртай эмэгтэй” гэсэн утгатай юм байна. “Ko” нь японы kodomo гэдэг үгнээс гаралтай бөгөөд “хүүхэд” гэсэн утгатай аж. Анх “Ко Гал” хэмээх нэрийг 1990-ээд оны үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиглаж эхэлсэн бөгөөд наймдугаар ангийн охин өөрөөсөө ахмад хүмүүстэй уулзаж 4000 долларын хөлс авдаг байсан гэнэ. Ко Гал загварыг сонирхдог хүмүүс аль болох залуу харагдахыг хичээдэг бөгөөд энэ зорилгодоо хүүхдийн чимэглэлийг ашигладаг байна. Эдгээр хүмүүсийг холоос харахад танихад хялбар бөгөөд тэд сургуулийн дүрэмт хувцас өмсөж үсээ цайруулаад, нүүрээ бороор будсан байдаг гэнэ. Харин хэрэгцээнийхээ мөнгийг олохын тулд заримдаа эдгээр охид төлбөртэй болзоонд явдаг байна.



Гангуро (ガングロ)
Ко Гал-ын зөөлөн бор өнгө нь Гангурогийн хувьд хэт их болсон байна. Тэд долоо хоног бүр хиймэл аргаар биеэ шардаг бөгөөд гарахынхаа өмнө бор кремээр нүүрээ буддаг гэнэ. “Гангура”-г нарийвчлан орчуулбал энэ нь “хар нүүр” гэсэн утгатай юм байна. Мөн хэт бор байхаас гадна тэд өндөр өсгийтэй гутал болон богино банзал өмсөж, үсээ янз бүрийн өнгөөр будсан байдаг. Харин нүүр будалтын хувьд тэд цагаан, хараар нүдээ будаж, уруулаа цагаанаар будаж, цэнхэр өнгийн линз зүүдэг байна. Гэвч 2001 оноос энэ загвар төдийлөн таашагдахаа больсон учир хиймлээр бие борлуулдаг байгууллагууд хүртэл үүдээ барих болжээ.



Манба (マンバ)
Манба стил нь ерөнхийдөө Гангуротой нэлээд ойролцоо. Манбачуудын хувьд хэт бор кремийг түрхдэг бөгөөд яг л шулам мэт харагддаг байна. Эдгээр бүлгийнхэн нэг дор цуглаж техно аян дээр бүжиглэдэг гэнэ. Манбагийн хувцас болон гоёл чимэглэл нь үргэлж тод, нүдэнд тусахуйц байдаг. Нүүр будалтын хувьд тэд будаг харамладаггүй бөгөөд уруулаа цагаанаар, нүднийхээ доод талыг цагаанаар хүрээлж, харин нүүрэн дээр баахан гялтгар зүйлсийг наадаг байна.



Кигуруми (着ぐるみ)
Кигуруми загвар нь Японы нийгэмд төдийлөн удаан оршин тогтноогүй бөгөөд 2003-2004 оны хооронд л байсан байна. Энэ бүлгэмийн эмэгтэйчүүд нь хямдхан амьтны хувцас өмсдөг байсан бөгөөд энэ хувцсаа “үдэшлэгийн дэлгүүр”-ээс худалдан авдаг байжээ. Хувцаснаас гадна тэдний бүх чимэглэл, хэрэглээнийх нь зүйлс хүртэл амьтны хэлбэр дүрстэй байдаг байна.



Нагому Гал
Нагому гэдэг нь 1983 оны үед үүссэн инди-лейбл хэмээх загвар юм. Үүнээс л "Нагому Гал" хэмээх загвар үүссэн байна. Энэ бүлгэмийн хүмүүс ихэвчлэн урт ханцуйтай цамц, зузаан ултай гутал болон урт оймс өмсдөг байжээ. 1989 оноос лейбл нагому хэмээх бүлгэм устсан байна.



Лолита (ロリータ・ファッション)
Лолита загвар нь Японд нэлээд алдартай юм. Өнөөдрийн байдлаар энэ стилийн "Baby the Stars Shine Bright", "Metamorphose", "Angelic Pretty" -хэмээх дэлгүүрүүд байдаг байна. Лолита загвар нь 1990-ээд оноос эхлэн нэлээд алдартай болсон аж. Энэ бүлгэмийн ачаар Японд visual kei хэмээх хөгжмийн урсгал үүссэн байна. “visual kei” хөгжмийн урсгалыг сонирхогчдын хувьд нэлээд хүнд будалт хийдэг бөгөөд багт наадмын мэт хувцас өмсдөг аж. Тэд ихэвчлэн бараан өнгийн хувцсыг илүүд үздэг бөгөөд янз бүрийн малгай, шүхэр, цүнх гэх мэт жижиг чамин зүйлсийг ихээхэн хэрэглэдэг байна.



Декора
Орчин үед нэлээд алдартай загвар бол Декора юм. 1997 онд “FRUiTS” хэмээх сэтгүүл гарч байсан бөгөөд энэ сэтгүүлд Японы гудамжинд аялаж буй онцлог, сонин содон хүмүүсийн гэрэл зургийг тавьдаг байсан байна. FRUiTS сэтгүүл дээр энэ загвар гарсны дараахан охид энэ загварыг ихээхэн сонирхох болсон аж. Энэ загварын хүмүүс ихэвчлэн тод өнгийн хувцас өмсөж, тод нүүр будалтыг таалдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()