Хүн төрөлхтөн ямар ч нөхцөлд зохицож чадна

2013-04-25, 21:55
20,550
Бидний амьдралд маш олон зүйл тохиолдох нь мэдээж. Тэгвэл одоо танилцуулах гэж буй хүмүүсийн хувьд маш хүнд хэцүү нөхцөлд амьд гарч чадсан гайхалтай хүмүүс юм. Тэд амьдралын нэгэн шалгуурыг нэр төртэйгөөр даван туулсан нь хүн төрөлхтөн ямар ч нөхцөлд зохицож чадахын нотолгоо болсон билээ.
Хүн төрөлхтөн ямар ч нөхцөлд зохицож чадна

Дуглас Моусон-Антарктид дахь там
20-р зууны эхэн үед Австралийн эрдэмтэн Дуглас Моусон (Douglas Mawson) Антрактид руу туршлага судлахаар явсан байна. 1912 оны 12 сарын 14-нд Дуглас, түүний хоёр хамтрагч Белгрейв Ниннис болон Ксавьер Мериц нар судалгаанд хэрэгтэй бүх зүйлээ аваад буцаж байх үед азгүй тохиолдол болжээ. Ниннис жалга руу унаж амиа алдсан байна. Унахдаа тэрээр чарга болон аялагчдын хэд хэдэн нохойтой хамт уначихсан аж. Гэртээ хүрэхэд 500 км дутуу байлаа. Бааз руугаа хүрэхийн тулд Мериц болон Моусон нар ямар ч хүнгүй, нуугдах боломжгүй цас, мөсөн дундуур хоёулхнаа явах хэрэг гарсан байна. Харин хүнс нь зөвхөн замын 1\3-д хүрч байсан учир сүүлдээ нохойнуудаа алж идсэн бөгөөд чаргаа өөрсдөө чирэх хэрэгтэй болсон юм. Эцэст нь Мериц хэт их даарсандаа болоод бас л амиа алджээ. Ингээд Моусон ганцаараа Антарктидад амьд үлдсэн бөгөөд түүний хөл гар хөлдөж, арьс нь хуурч байсан ч тэрээр урагшаа давшилсаар л байсан байна.



Ийнхүү явж байх үедээ Моусон бас нэгэн жалга руу уначихсан бөгөөд азаар чарга нь гацаж Моусоны дээрээс унаагүй юм байна. Энэ нөхцөл байдалд ч тэрээр бууж өгөлгүй 4 метрийн урттай уяагаар бага багаар дээш гарсаар байжээ. Ингээд тэрээр явж эсэн мэнд бааз дээрээ ирэхэд түүний сууж явах ёстой байсан “Аврора” завь нь 5 цагийн өмнө явчихсан гэсэн мэдээг дуулжээ. Харин дараагийн завийг тэрээр 10 сарын турш хүлээсэн байна.

Моусон болон хамт явсан хоёр нь



Сахарын цөлд төөрсөн марафончин
Сахарын цөлд марафон гүйлт болдог бөгөөд энэ нь дэлхийн хамгийн хэцүү тэмцээний нэгт зүй ёсоор багтдаг байна. 6 өдрийн 250км-ийн тэмцээнийг хамгийн хүчтэй нь, хамгийн тэвчээртэй нь л давж гардаг байна. Сицилийн цагдаа, бөх Мауро Проспери ч гэсэн өөрийгөө сорьж үзэхээр шийджээ. Ингээд эхний 4 хоног тэрээр амжилттай гүйж 7-д явж байсан байна. 5 дахь өдрөөс нь шороон шуурганд үргэлжлүүлэн гүйсэн байна. Ингээд 6 цагийн дараа шуурга намдахад Мауро буруу зүг рүү гүйж байснаа ойлгожээ. Тэрээр бусдаасаа хамаагүй хол байсан бөгөөд тусламж хүссэн гэрлийг нь хэн ч олж харсангүй.

Мауро цор ганцаараа дэлхийн томоохон цөлд үлдэв. Мауро үргэлжлүүлэн явахаас өөр аргагүй байсан бөгөөд шингэн хэмнэхийн тулд тэрээр усны савандаа шээж байжээ. Ийнхүү явж байх зуураа тэр нэгэн хаягдсан лалын сүм олсон бөгөөд эндээ хулгана, зурам барьж идэж байсан байна. Аргаа барсан Мауро амиа хорлох оролдлогыг хийж судсаа ханасан боловч усгүйдэлтээс болоод түүний цус нь хэт их өтгөрсөн байсан учир огт гарч ирэхгүй байв. Тэгэхээр нь Мауро амьд гарахын тулд тэмцэнэ хэмээн шийджээ. Сүүлийн 5 хоногийн турш Мауро Сахарын цөлөөр алхаж байсан бөгөөд өлссөн тохиолдолд гүрвэл идэж, шүүдрээр амны цангаагаа бага ч болов дарж байжээ. 9 хоног ийнхүү зовсны эцэст азаар тэрээр бүлэг нүүдэлчингүүдтэй таарсан байна. Ингээд тэр гэртээ ирсэн бөгөөд 2 жилийн дараа дахин марафон гүйлтэнд оролцож тэндээсээ эсэн мэнд ирж чаджээ.



Австралийн цөлөөс амьд гарсан нь
Энэ үйл явдал 2001 онд болжээ. Рики Меги Австралийн цөлд сэржээ. Тэрээр элсэн дээр доош харан хэвтэж байсан бөгөөд түүний эргэн цөөвөр чоно Рики рүү харж байсан байна. Хэрхэн энд ирснээ Рики огт ойлгохгүй байсан юм. Хамгийн сүүлд түүний санаанд орж ирсэн зүйл нь тэрээр машинаа унаад хүн багатай тосгоноор явж байсан талаар орж иржээ. Ингээд 10 хоногийн турш тэрээр хөл нүцгэн хаашаа явж байгаагаа үл мэдэн алхаж байлаа. Ийнхүү явж байхдаа тэрээр азаар нэгэн даланг олж харжээ. Энэ даланд тэрээр 3 сарын турш амьдарсан бөгөөд царцаа, мэлхийгээр хооллож байжээ.



3 сарын дараа азаар түүнийг фермэрүүд олсон бөгөөд олдох үедээ тэр ийм байдалтай байсан байна.

Биеийн байдал нь хэвийн болсныхоо дараа тэрээр энэхүү аялалынхаа талаар сонирхолтой ном бичсэн байна.



Сармагчингийн гэр бүлд өссөн нь
Марине Чапменыг 4 настай байхад хулгайлсан байна. Охины санаж байгаа зүйл нь түүнийг хойноос нь хэн нэгэн барьж авсан бөгөөд нүдийг боогоод аваад явсан гэнэ. Ингээд бяцхан охин ширэнгэн ойд ирсэн байна. Охины эцэг охиноо хайж байсан ч олж чадаагүй бололтой. Харин түүний оронд охиныг сармагчингууд олсон бөгөөд тэд түүнийг гэр бүлдээ хүлээн авчээ. Ингээд охин сармагчмнгуудтай адил үсэрч, харайж сурсан бөгөөд нутгийн иргэд сармагчингууд дунд хүн төрхтэй сонирхолтой зүйл харж байсан ч төдийлөн сайн анзаарч хараагүй байна. Харин нэгэн нутгийн иргэн түүнийг олж, өрөө гаргаж өгсөн бөгөөд яг л зарц мэт байлгаж байсан аж. Азаар тэрээр энэ аврагчаасаа зугатаж чадсан бөгөөд модон дээр гарч тэнд явсан бүсгүйд чимээ өгсөн байна. Ингээд энэ бүсгүй охиныг олж, өөрийн хүүхэд мэт хайрлаж асарсан бөгөөд тэд Англи улсад очиж, амьдарсан байна.


Модон жорлонд 3 хоног гацжээ
Дэлхийн 2-р дайны байлдагч Кулиж Уинсетт 75 настай байсан бөгөөд ийнхүү модон жорлонд гацсан байна. Ингээд нэгэн удаа тэрээр бие засах гээд гадаа жорлондоо ортол урт удаан хугацааны туршид байсан жорлонгийн мод нь хугарч ийнхүү унажээ. Уинсет бүсэлхий хүртлээ гурав хоногийн турш суусан байна. Түүний нэг хөл нь хиймэл, харин нэг гар нь харвалт өгсөн байсан учир өөрөө гарах боломжгүй байжээ. Харин нутгийн шуудан зөөгч хэн ч захиа авах гэж ирэхгүй байгааг анзаарч өвгөнийг эргэхээр очсон бөгөөд тусламж гуйсан өвгөний дууг сонссон байна. Ингээд тэрээр аврах багийнхныг дуудаж өвгөнийг гаргаж авсан аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()