Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
МЭӨ 5-р зууны үед Датусен хааны ууган хүү нь хаан ширээг залгамжлах ёстой байсан боловч эрхийг отгон хүү нь авжээ. Касапа эцэгтээ уурлаж түүниийг хорьж, 477 онд эцгийгээ алах аллаганд оролцсон байна. Бага хүү болох Могаллана ахынхаа энэ аймшигт үйл явдлаас айж жигшин, Энэтхэгийн Өмнөд хэсгийг зорин явжээ. Ямар нэгэн атаа жөтөөгөөс айсан Касапа хүн хүрэхэд бэрх газар энэ цамхгийг барьсан байна. Ингээд тэрээр Сигири хадыг сонгосон юм байна.
Хаан болон түүний архитекторууд хоорондоо ярилцаж үзээд хадан дээр гайхалтай барилгыг барьж усан сан, усан оргилуур гэх мэт олон зүйлтэй гайхалтай барилгыг барьсан байна. Барилгын үндсэн загвар нь арслан хэлбэртэй бөгөөд шатнуудыг арслангийн саварны дунд хийсэн аж. Арслан нь тухайн улсын бэлэг тэмдэг болж байжээ.
Сигири нь туурийг 19-р зууны үед английн нэгэн анчин олж илрүүлсэн байна. Ингээд одоог хүртэл судалгааны ажил хийж байгаа гэнэ.