Хүн төрөлхтөний гэрэл зургууд

2013-04-21, 00:36
17,614
Рид Янг (Reed Young) нь Миннесотад төрж өссөн боловч Дүрслэх урлагийн сургуульд орохын тулд ийнхүү 2002 онд Калифорни хотыг зорьсон байна. Тэрээр 2005 онд сургуулиа төгсөөд жилийн турш Италийн Тревизо хотод Харилцаа Холбооны судалгааны “Фабрика” багийнхантай ажиллаж эхэлсэн аж. Энэ багийнхантай тэрээр хэд хэдэн нийтлэл дээр ажиллаж байсан бөгөөд энэ нь ирээдүйд сэтгүүлийн гэрэл зурагчин болоход ихээхэн нөлөөлсөн юм. Одоо Рид Нью-Йоркт ажиллаж амьдарч байгаа аж. Ингээд түүний бүтээлүүдийн дээжээс танилцацгаая.
Хүн төрөлхтөний гэрэл зургууд

1. “Голди” 16 насандаа өөрийн төрөлх нутгийн хилийг давж гарсан бөгөөд Хуарес (Juarez)-аас ирсэн цагаачдын зочилдог баранд бүжиглэх болсон байна. Харин хэсэг хугацааны дараа тэрээр амьдралын хэв маягаа өөрчилж одоо хувийн кафе ажиллуулдаг юм. Түүний ажиллуулдаг кафены ханан дээр Мерилин Монрогийн зураг өлгөөтэй байдаг аж.



2. Тегвир Сингх cибия (Tegvir Singh Siobhan) агрономич болон механикжсан фермийн эзэн нь юм. Тэрээр хоёр удаа Чандигархын гольфийн клубын захиралаар ажиллаж байжээ. Тегвир хүү охин хоёртойгоо амьдардаг байна. Тегвир ахынхаа хамтаар төрөлх хот болох Сангрур (Sangrur)-гийн хоёр томоохон байгууллагыг удирддаг аж. Хөдөө аж ахуйд бид ямагт тэргүүнд нь байдаг байсан. Бид ажил хөдөлмөрийнхөө гарааг Энэтхэгээс эхэлж байсан бөгөөд үүндээ ч сэтгэл хангалуун байдаг бөгөөд бага багаар фермээ механикжуулсан юм. Хэрвээ орчин үеийн хөгжлийг даган фермээ хөгжүүлээгүй байсан бол одоог хүртэл бид оршин тогтнох нь юу л бол.



3. Жонн Антон (John anthony) 47 настай бөгөөд Дауны синдромтой залуу юм. Харин одоо тэрээр Массачусетын парламентад ажилладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн ажиллаж байгаа аж. 1983 оны үед дауны синдромтой хүмүүс 25 хүрээд л нас бардаг байсан бол шинэ техник технологийн тусламжтайгаар тэдний насыг 60 нас хүртэл уртасгаж чадсан байна.



4. 1960 оны үед Браунсвилль нь Еврейчүүдийн дүүрэг байсан юм. Харин одоо Браунсвилльд хоёрхон еврей үлдсэн бөгөөд тэдний нэг нь Леон Штернхелл (Leon Shternhell) юм.



5. Аляскад амьдардаг 81 настай Мэйбел Панигео (Mabel Panigeo). Орчин үеийн амьдрал Аляскад саяханаас үүссэн юм. Тэрээр энэ өмсгөлөө бусад нутгийн уугуул иргэдтэй адил өөрөө оёсон байна. Мэйбел нь "үр удам нь энэ уламжлалт ёс заншилаа мартах вий" -хэмээн ихэд айж байгаа гэнэ.



6. Италийн одон физик судлаач Маргарита Хэк (Margherita Hack) нь тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй байдаг талаар Федерико (Federico)-д тайлбарлаж байна.



7. Алабама мужийн металл түүгч Эрвин Ройал (Erwin Royal). Баруун талынх нь Эрвин, түүний хажууд найз Эрнест Монтгомери (Ernest Montgomery) байна. Тэд нэг нэгнийгээ 50 жилийн турш мэддэг аж.



8. Шуудангийн машины жолооч Хаким Башир (Hakeem Bashir). Тэрээр жилийн турш хамгаалагчгүйгээр шуудангаа зөөж байсан бөгөөд нэг удаа дээрэмдүүлснээр хамгаалагчтай явах болсон аж. Хаким ганцаараа ачаагаа зөөх нь илүү найдвартай хэмээн үзэж байсан нь эндүүрэл болжээ. Ингээд түүнийг цагдаагийн офицер асан Кертис Уолстон (Curtis Walston) хамгаалж явах болсон байна.



9. 23 настай Галсон Мгайя (Galson Mgayya) нь долоо хоногийн долоон өдөр нь Мтванго тосгоноос Макамбако хот хүртэл дугуйгаар явдаг байна. Тэрээр дугуйндаа 20 тахиа болон азарган тахиаг уяж авч яваад тосгонд зарах үнээсээ хоёр дахин илүү үнээр зардаг аж. Хот руу очиход 3.5 цаг зарцуулдаг ч өдөрт 8 долларын орлоготой ажилладаг байна.



10. Амарч буй мужаан.



11. Гай Сингх (Guy Singh) бол Ражастаны нэгэн алдарт хүний хүү юм. Тэрээр Жаипурд төрсөн бөгөөд цэрэгт явж ирээд хувийн зочид буудлаа нээсэн байна. Одоо Гай нь Ражастаны гурван буудлын эзэн юм. Тэрээр эхнэр хүүхэдтэй бөгөөд түүний амьдрал гайхалтай сайхан цэцэглэж байгаа гэнэ.



12. 44 настай Аргентины иргэн Хоситаньо Имачи (Hositano Imachi) нь Токиод 21 настай байхдаа ирсэн юм. Тэр Чуогийн их сургуульд суралцахаар ирсэн бөгөөд хожим нь сумочин болж амьдралаа авч явж байгаа аж. Харин одоо Японы иргэн болжээ.



13. Италид болж буй зуны амралт.



14. Минь-Ли (Ming-Lee) нь Вьетнамын албан бус төлөөлөгч юм. Энэ тосгоны хүн амын 3-ны 1 нь Ази гаралтай бөгөөд ихэнх нь Вьетнамчууд байдаг байна. 1960 оны үед Миныг Америкийн цэргийн албан хаагч өргөж авч, өсгөсөн гэнэ.



15. 8 настай Оскар (Oscar) эцгийнхээ хамтаар өдөр бүр тариан талбайд ажиллаж, мөн амьтдыг өсгөдөг байна. Тэд 5 ямаа, 2 үхэр, 2 морь болон 5 дэгдээхэйтэй юм байна. Энэ морио тэд зайлшгүй шаардлагатай өдөр зарах гэнэ.



16. Конисики Ясокичи (Konisiki Yasokichi) нь 45 настай сумочин юм. Одоо тэрээр зодог тайлсан хэдий ч хип-хоп дуучин болжээ. Барилдаж байх үедээ хамгийн хүнд жинтэй сумочин буюу 264 кг жинтэй байсан аж.



17. Төрсөн өдөр тэмдэглэхийн өмнөх аян зам.



18. Нөхрийгөө хүлээж буй 60 настай аз жаргалтай эмэгтэй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()