Түүхэн дэх хамгийн тодоор бичигдсэн дээрмүүд

2013-04-15, 00:19
34,112
Үеийн үед л дээрэм, хулгай гээд л гэмт хэрэг байсаар л ирсэн. Харин зарим үед эдгээр гэмт хэрэгтэнгүүд шүтэн бишригчидтэй байх тохиолдол ч бий. Хууль журам, хамгаалалт хөгжсөнөөр гэмт хэрэгтэнгүүдийн арга улам бүр нарийссаар л... Энэ нь өөрийн үйлийг үргэлжлүүлэх хувьсал юм болов уу. Ингээд түүхэн дэх хамгийн зэрлэг, хамгийн зальтай, хамгийн бүтэлгүй дээрмийн талаар хүргэе.
Түүхэн дэх хамгийн тодоор бичигдсэн дээрмүүд

1. Мянганы байр руу довтолсон нь
Лондон хотод 2000 онд урт удаан хугацааны турш баригдаж байсан “Мянганы барилга”-ын төслийн ажил дууссан байна. Энэ барилгад олон тооны үзэсгэлэн зохиогддог бөгөөд үүний нэг нь эрдэнэсийн үзэсгэлэн юм. Хамгийн гол үзвэр нь 203 карат жинтэй 250 сая долларын үнэтэй алмаз байсан аж. Гэтэл нэг өдөр дээрэмчид шууд буутай орж хүмүүсийг айлгаад, алмазыг хулгайлаад нисэх зорилготой байсан байна. Аз болоход цагдаа нар дээрэмчдийг ажиглаж байсан учир тэдний оролдлого бүтэлгүйтэж газар дээрээ баригджээ.



2. Изабелла Стюарт Гарднерын музейн дээрэм
1990 онд Бостон даяараа Ариун Патрикийн өдрийг тэмдэглэж байжээ. Энэ үед цагдаагийн хувцас өмссөн хоёр дээрэмчин музейд нэвтрэн орж 13 ширхэг зургийг хулгайлсан байна. Музейд учирсан хохирол нь 500 сая доллар хэмээн үнэлэгдсэн аж. Өнөөдрийн байдлаар эдгээр зурагнуудын хүрээ өлгөөтэй байдаг бөгөөд хэзээ нэгэн цагт зургуудыг олох болов уу гэдэгт найдаж байгаа гэнэ.



3. Биен дээрээ тэсрэх бөмбөг зүүж банк дээрэмдсэн нь
2003 онд пицца зөөгч болон хувцасласан залуу банкинд орж ирээд теллер эмэгтэйд “бүх мөнгөө өг” гэсэн захиаг өгөөд дараа нь цамцаа өргөж биен дээрх тэсрэх бодисоо харуулжээ. 15 минут өнгөрөхөд л цагдаагийн байгууллагын ажилчид ирж бүтэлгүй дээрэмчнийг барьж авсан байна. Тэрээр тэсрэх бөмбөг тун удахгүй дэлбэрэх болно хэмээн орилож байсан бөгөөд хэсэг хугацааны дараа бөмбөг үнэхээр дэлбэрсэн аж.



4. Зургаан тэрбум долларын тусламжийн мөнгийг хулгайлсан нь
Иракын “Садам” хэмээх ордонд хадгалагдаж байсан 6 тэрбум долларыг хэн нэгэн хулгайлан алга болсон байна. Иракын Ерөнхий байцаагч Стюарт Боуэн хэлэхдээ “энэ бол Иракын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй хулгай” -гэжээ. Энэ хэргийн тал дээр ямар ч мөрдөн байцаалт явагдаагүй бөгөөд ийнхүү мартсан бололтой.



5. Францын банкны агуулахын хулгай
2010 онд бүлэг дээрэмчид нэгэн өвөрмөц багаж ашиглан газар дор хонгил ухаж энэ замаараа Францын нэгэн банкны агуулах руу нэвтэрсэн байна. Энэ үед дээрэмчид 100 орчим хайрцгийг ухаж дотор нь байсан зүйлүүдийг нь хулгайлжээ. Нийт хохиролын хэмжээ тогтоогдоогүй байгаа гэнэ. Энэ дээрэмтэй ойролцоо дээрэм сарын өмнө Францын хойд хэсгийн нэг банкинд болсон бөгөөд нөгөө л нууцлаг дээрэмчдийг сэжиглэж байгаа аж.



6. Галт тэрэг дээрэмдсэн нь
1963 онд Английн шуудангийн галт тэрэгнээс 2.3 сая фунт (өнөөдрийн ханшаар 40 сая фунт) мөнгийг хулгайлсан байна. 15 хүнээс бүрдсэн дээрмийн бүлэг энэ дээрмийг ямар ч зэвсэггүйгээр хийж чаджээ. Эдгээр мөнгийг устгалд оруулах гэж авч явсан бөгөөд хэрвээ тэд мөнгөө аваад л шууд явсан бол баригдахгүй байх байсан аж. Гэтэл тэд галт тэргэнд саатаж хөзөр тоглож байсан байна.



7. Д.Б. Купер
Хуйвалдааны эсрэг тэмцэгч Д.Б.Купер АНУ-ын түүхэн дэх цорын ганц илрээгүй онгоцны хулгай хийсэн байна. 1971 онд үл мэдэгдэх нэгэн эрэгтэй Боинг-727 хэмээх онгоцыг барьцаалж, 200 мянган долларыг нэхэж авсан байна. Барьцааны мөнгөө авсны дараа тэрээр онгоцноос үсэрч буусан аж. Үүнээс хойш Д.Б.Куперыг сэжиглэн хайж байсан ч түүнийг огт олж чадаагүй гэнэ.



8. Нисдэг тэрэгтэй дээрэм
2009 онд Швейцарийн цагдаагийнхан бүлэг зальтай дээрэмчидтэй тааржээ. Энэ бол Швейцарт болсон хамгийн анхны нисдэг тэрэгтэй дээрэм гэнэ. Бүлэг дээрэмчид хулгайлсан нисдэг тэргээрээ банкны дээвэр дээр буусан байна. Тэд дээрэмдсэн мөнгөө авч зугатахыг оролджээ. Цагдаагийн машин ирэх үед тэд замаар хадаас тараасан байсан учир цагдаагийн машины дугуйнууд нь хагарчээ. Ингээд хэсэг хугацааны дараа дээрэмчид баригдсан бөгөөд тэдэнд дээд тал нь 7 жилийн ял оноосон байна.



9. Британийн хаант засаглалын титэм болон Томас Блад
1671 он. Томас Блад Ирландын хөлсний алуурчин байсан бөгөөд нэг удаа өөрийгөө дээрэмчингийн дүрд тавьж үзэхээр шийджээ. Түүний дээрмийн зорилго нь Британийн хаант засаглалын титмэн дээрх үнэт эрдэнэсийг хулгайлах байсан байна. Тэрээр өөрийгөө ихээхэн баян хүн болгон хувцаслаж, биеэ үнэлэгчйг хөлсөлж өөрийнхөө эхнэрийг болгож, мөн Титмийн эзэн Эдвард Талботын охинтой гэрлэхийг хүсэж буй дүүтэй болохоор төлөвлөж байжээ. Ингээд дээрэмчид төлөвлөгөөний дагуу ажиллаж, Талботыг ухаан алдуулж үнэт эрдэнэс хадгалагдаж байсан шилийг хагалж эрдэнэсүүдийг авжээ. Харамсалтай нь тэд хол зугатаж чадаагүй баригдсан байна.



10. Антверпенд болсон алмазны дээрэм
2003 онд болсон энэ дээрэм “Зууны шилдэг” дээрэм болсон байна. Маш их хэмжээний эрдэнэс Антверпены эрдэнэсийн төвөөс алдагджээ. Хулгайлагдсан зүйлс 100 сая доллар болсон гэж тодорхойлсон ч 100 сая доллараас хол давсан хохирол учруулсан байжээ. 3 жилийн турш хорих ял эдэлсэн Леонардо Нотарбартоло хэмээх эр энэ дээрмийг хийсэн байна. Тэрээр өөрийгөө Италийн алмазны дилер хэмээн танилцуулж, Антверпены ажилчдын итгэлийг олж авсан аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()