Таум Саук усан цахилгаан станц

Усан цахилгаан станц нь дүрэм ёсоор усны булагтай ойрхон байрлах ёстой. Харин Таум Саук (Taum Sauk) усан цахилгаан станц нь Миссисипигийн голоос 80 км-ийн зайд оршдог байна. Миссури дахь уулархаг газар болох Сан Франсуад баригдсан энэ усан цахилгаан станц нөөцийн усаар ажилладаг байна.
Таум Саук усан цахилгаан станц

Энэ усан цахилгаан станцыг тухайн нэг өдрийн цахилгааны хэрэгцээг хангахад зориулан барьжээ. Өдрийн их ачааллын үеэр Проффит уулан дээр нөөцлөгдөж байсан ус зориулалтын хоолойгоор аажмаар доошилдог байна. Харин шөнийн цагаар цахилгааны хэрэгцээ байхгүй болсон үед үлдсэн цахилгаан нь усыг буцаад дээш нь нөөшилдөг аж. Тиймээс энэ усан цахилгаан станц нь яг л зай шиг цахилгааныг хэмнэж, хэрэгтэй үед нь зарцуулагддаг байна.



Хэдийгээр усан цахилгаан станц дэлхий даяар байдаг ч Таум Саукын ялгарах онцлог нь тэрээр усны ойролцоо байдаггүй харин насос болон усны нөөцийн тусламжтайгаар ажилладагт оршино. Таум Саум нь хамгийн том усан цахилгаан станцуудын нэг юм.



Таум Саук станцыг барих үйл ажиллагаа 1960 онд эхэлсэн бөгөөд 1963 оноос эхлэн ашиг шимээ хүртээж эхэлсэн байна. Хоёр хоолой нь 175 мегаватт цахилгаан үүсгэх чадвартай гэнэ. 1999 оноос хоолойг өөрчилж өдөрт 225 мегаватт гаргах хүчин чадалтай болгожээ. 2005 онд станцад осол гарсан бөгөөд үүнээс болоод станц хаагдах ёстой байсан юм. Ослын үеэр 3 хүүхэд бэртэж, усны нөөцөөс 12 минутын дотор 4 сая куб метр ус алдагдсан байна.



Ингээд 2009 оноос эхлэн Таум Саук дахин үйл ажиллагаагаа явуулах болжээ. Шинэ босгосон далан нь Хойд Америкийн хамгийн том далангын тоонд багтаж байгаа аж. Дахин гарах ослоос урьдчилан сэргийлэн 9 ширхэг хяналтын камер тавьсан бөгөөд энэ камерын тусламжтайгаар хянагчид усны хэмжээг 24 цагийн турш хянах юм байна.

Осол болохоос өмнө жуулчид уулаар алхаж усны нөөцийг харж болдог байжээ. Мөн орох хаалганы дэргэд музей байдаг байсан байна.













Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()