Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Гагарин 1965 оны намар.
Залуу сансрын нисгэгч нарт зориулсан үдэшлэгийн үеэр. 1965 он.
Нислэгийн дараах амралт. 1961 он.
Түүний амралт.
Зуны Крым, 1961 он.
Юрий Гагарин охидынхоо хамтаар.
Фидел Кастрогийн хамт.
Нислэгийнхээ дараа Гагарин хэд хэдэн орнуудаар аялал хийсэн байна.
1961 он. Хельсинкид хийсэн аялал.
“Наши” багийн ахлагч.
Сансрын нисгэгч бэлдэх төв. 1963 он.
Биеийн тамир.
Нислэг хийснээс хойш 2 жилийн дараа. 1963 оны зун.
Гэрэл зурагчин Юрий Гагарин.
Matra компанийн бэлэг. 1965 он.
Хар “Волга”-ны эзэн. 1967 он.
Владимир Комаров “Союз-1” онгоц амжилтгүй газардсанаас болж нас баржээ.
Амжилттай аялал. 1966 оны намар.
Охидынхоо хамтаар.
Анхны нислэгийнхээ 2 хоногийн өмнө Юрий Гагарин эхнэр хүүхдэдээ захидал бичсэн байна. Тэрээр энэ нислэгийг нэлээд аюултай зүйл болохыг мэдэж байсан юм. Ингээд захидалдаа:
Хайрт Валя, Лена, Галя нар минь ээ!
Надад тохиосoн жаргалтай мөчүүдийнхээ талаар та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Өнөөдөр Сансрын нисгэгчдийн холбоо намайг хамгийн анхны сансрын нисгэгч болох боломжийг олгосон юм. Хайрт та нарыгаа надтай хамт баяр баясгалантай байгаасай хэмээн хүсэж байна. Энгийн нэгэн иргэнд энэ боломж олдсонд би маш их баярлаж байна.
Үүнээс илүү сайхан мөрөөдөл гэж юу байхав. Энэ бол түүх, энэ бол шинэ зуун. Нэг хоногийн дараа би ниснэ. Энэ үед та нар өөр өөрсдийнхөө зүйлийг хийгээд л байж болох болно. Надад маш том хариуцлагыг ноогдуулсан юм. Яг энэ мөчид та нартайгаа баяр баяслаа хуваалцаж ярилцахыг хүссэн ч та нар минь надаас хол байна. Гэхдээ сэтгэл зүрхээрээ бид үргэлж хамт байх болно.
Техникт би бүрэн итгэж байна. Тэр яагаад ч эвдэрч, гэмтэх ёсгүй. Зарим тохиолдолд хүн санаандггүй тохиолдлоор унаж бэртэх үе байдаг шүү дээ. Сансарт ч гэсэн ийм зүйл тохиолдож болно. Хэрвээ ямарваа нэгэн зүйл тохиолдвол хайрт хань Валя минь битгий гуниж, гашуудаарай гэж чамаасаа гуйя. Амьдрал дээр өнөөдөр амьд байсан ч маргааш машинд дайруулсан байхыг үгүйсгэхгүй. Хайрт охидуудыгаа хайрлаж, хамгаалж яваарай. Тэднийгээ өсгөхдөө бүхнийг хийж чаддаг, авъяаслаг, чадварлаг охид болгож өсгөөрэй. Коммунизмд нөлөөлөхүйц чадвартай охид болгоорой. Харин үүнд чамд төр туслах болно. Хувийн амьдралаа өөрийнхөө зөв гэж бодож байгаагаар зохиогоорой. Энэ тал дээр надад хэлэх үг алга. Яагаад ч юм миний захиа ихэд гунигтай болоод байх чинь. Би үүнд итгэхгүй л байна. Чамд энэ захиаг унших боломж олдохгүй гэж найдаж байгаа бөгөөд харин би сул дорой зан гаргасандаа ичих болов уу гэж бодож байна. Гэхдээ ямарваа нэг зүйл тохиолдвол чи бүхнийг эхнээс нь дуустал нь мэдэх ёстой. Богино хугацаанд ч гэсэн би үнэнч, тустай амьдарч ирсэн. Бага байхдаа би В.П.Чкаловын нэгэн үгийг уншиж байсан юм. “Ямарваа нэгэн юмны ямагт анхных нь байгаарай” -гэж... Тиймээс л би юм бүхний тэргүүн нь, анхных нь байхыг хүсэж, хичээж байна. Энэ нислэгийг төр, бидний хайрт эх орон, шинэ эрин зуунд зориулахаар шийдлээ. Хэд хоногийн дараа бид уулзаж дахин аз жаргалтай байх болно гэдэгтээ итгэлтэй байна.
Валя минь миний эцэг эхийг битгий мартаарай. Боломжтой бол тэдэнд туслаж байгаарай. Миний өмнөөс тэдэнд мэнд хүргэж, тэдэнд юу ч хэлээгүйд уучлалт хүсээрэй. Ингээд захиагаа дуусгая даа. Баяртай, хайрт гэр бүлийнхэн минь. Та нартаа маш их хайртай, та нарыгаа чангаас чанга тэврэн үнсэе.
“Хайрт хань, эцэг Юра Гагарин. 1961.04.10”
Валентина Ивановна энэ захиаг 7 жилийн дараа буюу 1968 оны 3 сарын 27-нд уншсан байна.