Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. “Bailong Elevator” буюу 100 луу хэмээх цахилгаан шатыг 1999 онд барихаар төлөвлөсөн байна. Цахилгаан шатыг 330 метрийн өндөр ууланд жуулчдыг хүргэх зорилгоор барьжээ. Өмнө нь харин жуулчид явганаар явж хүрдэг байсан боловч хад огцом учир хүн бүр оройд нь хүрч чаддагүй байсан байна.
2. Харин лифт барих үйл ажиллагаа экологичдын эсэргүүцэлтэй тулгарчээ.
3. Лифтийг барихын тулд хадны ойролцоо нүх ухаж тогтоосон байна. Газар хөдлөлт, эсвэл ямар нэгэн байгалийн гамшиг болоход лифтний хүмүүс гарч чадахгүй л болов уу.
4. Харин зарим хүмүүсийн үзэж байгаагаар энэ лифт нь уулын ачааллыг багасгасан гэнэ.
5. Хунаньд жилд ойролцоогоор 5 сая жуулчин ирдэг байна. Харин энэ уул сүүлийн үед жуулчдын анхаарлыг ихээхэн татах болсноор жуулчдын тоо нэмэгдсээр байна. Нутгийн иргэд болон экологчид үүнд санаа зовж, байгаль орчинд хортой хэмээн үзэж байна.
6. Эсэргүүцлийг үл хамааран лифт ажиллаж байгаа бөгөөд жуулчдыг зөөсөөр л байна.
7. 2002 онд лифт ашиглалтанд орсон боловч аюулгүй байдлын үүднээс лифтийг түр зогсоосон байна. Харин 2003 онд зарим нэг засвар өөрчлөлтийг хийсний дүнд лифтийг дахин ашиглалтанд оруулсан бөгөөд одоог хүртэл жуулчдын хэрэгцээг хангаж буй чухал зүйл болжээ. Цахилгаан шатны ачаар явган явах 3 цагийг хэмнэж болох юм байна.
Видео.