Хонконгийн трамвай

2013-04-07, 01:32
13,090
Сэтгүүлч Дмитрий Чистопрудов дэлхийн хамгийн тохилог, хамгийн сайхан трамвайн талаар фото мэдээлэл хүргэхээр шийджээ. Хятадын Өмнөд хэсэг болох Хонконгийн оршин суугчид трамвайн зам барьсан бөгөөд энэ замаараа хоёр давхар трамвайг явуулах болсон байна. Энэ хотыг чимэж байдаг гайхалтай зүйлсийн нэг бол яах аргагүй хоёр давхар автобус болон трамвайнууд юм. Энэ бол мэдээж англичуудын ач гавъяа гэхэд болно. 100 жилийн дараа Хонконгийн трамвай хамгийн хуучин трамвайн тоонд орж байгаа аж. Мөн үүнээс гадна хамгийн хямд, хамгийн романтик газруудын нэг юм байна.
Хонконгийн трамвай

1. Хонконг нь одоогийн байдлаар хоёр давхар трамвай явдаг дэлхийн цорын ганц орон юм.



2. Нэг дугуйтай трамвай байж яагаад болохгүй гэж?



3. Энэ хоёр давхар трамвайд сайн муу талууд бий.
Сайн талууд нь:
Олон зорчигчид багтах боломжтой
Төлбөрийн хяналт сайтай
Зорчигчдын тав тухыг хангасан

Муу талууд нь:
Зорчигчид суух, буухад их хугацаа орно
Дээшээ гарах шат нь өндөр настан болон хүүхдүүдэд төвөгтэй
Чиглэл багатай.



4. Трамвай руу хойд хаалгаар нь орох бөгөөд бариулын улмаас болж зай багатай болсон байна.



5. Доод давхар.



6. Доод талын давхар нь дээд давхрыгаа бодвол хамаагүй жижиг юм.



7. Харин хоёр давхрын хувьд илүү тухтай зай ихтэй юм байна. Цонх нь онгойдог учир хотын зургийг чөлөөтэй дарж болно.



8.



9. Гарахдаа урд хаалгаар гардаг байна. Үнийн хувьд 12-оос доош насны хүүхэд 220 төгрөг, 65-аас дээш насны өндөр настангууд 178 төгрөг бусад нь 445 төгрөгөөр явах гэнэ.



10. Бүх чиглэлүүд нь арлын төвөөр дайрдаг. Харин трамвайн хувьд 30 жилийн настай хуучин трамвайг ашиглаж байгаа боловч зарим нэг цөөн тооны орчин үеийн трамвайнууд бий. Зургаан чиглэлд нийт 160 трамвай явдаг байна.



11. Трамвайн буудал бүр нь гэрэлтүүлэгтэй бөгөөд төдийлөн их зайг эзэлдэггүй аж.



12. Харин зогсоолынх нь хажууд чиглэл заасан самбрууд байрладаг байна. Чиглэлийн зураглалаас харахад 5:30 -00:30-ын хооронд трамвай явдаг бололтой.



13. Энэ зогсоол ердөө л трамвайгаас нэг метрийн зайтай. Өнөөдрийн байдалд Хонкогт 123 трамвайн буудал байдаг байна.



14. Трамвай нь дундажаар нэг будлаас нөгөөд очиход 1.5 минутыг зарцуулдаг.



15. Ихэнхи трамвайнууд дээр сурталчилгаа байдаг байна.



16. Трамвайн хамгийн дээд хурд нь 40-50 км\цаг юм.



17. Хонконгийн трамвай 100 жилийн түүхтэй билээ.



18.



19. Трамвайн буудлууд хоорондоо 250-300 метрийн зайтай байрладаг байна. Харин трамвайг өдөрт 240,000 хүн ашигладаг. Нэг трамвайд 150 хүн багтдаг аж.



20. Нутгийн оршин суугчид трамвайгаа "DingDing" хэмээн нэрлэдэг байна.



21. Хэрвээ Хонконгт очвол энэ трамвайгаар заавал нэг аялаарай.



22.



23.



23. Харин автобуснууд нь тийм ч сонирхолтой биш ч ихэвчлэн хоёр давхар автобуснууд явдаг байна. Автобус бүр тодорхой цагийн хуваарьтай бөгөөд энэ хуваариа заавал чандлан баримтлах ёстой аж.



24. Зарим буудлууд дээр тусгай хаалт бий.



25. Заримдаа буудал бүр дээр дугаар бий.



26.



27. Жуулчдын хувьд чиглэлийг тодорхойлоход хэцүү бөгөөд заавал трамвайныхаа дугаарыг мэдэх ёстой аж.



28. Төлбөрийг урд хаалгаар төлнө. Явах замнаасаа шалтгаалж үнэ нь янз янз байдаг. Жолоочид тусгай сургалтанд суудаг эсэхийг мэдэхгүй ч тэд галзуу хурдтайгаар хурдалдаг.



29. Салонд үнэгүй Wi-fi бий. Мөн үүнээс гадна тахир дутуу хүнд зориулсан тэргэнцэр тавих зай бий.



30. Харин буухдаа хоёр давхарт гарах эсрэг шатаар бууна.



31. Хоёр давхарт зурагт болон агааржуулалтын систем бий. Автобусаар явахын өмнө чиглэлээ сайн судлах хэрэгтэй. Харин трамвайгаар явахад үүнд санаа зовох шаардлагагүй.



Эцэст нь энэ трамвайн талаар 5 дахин хурдасгасан бичлэгийг хүлээн авцгаая.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()