Талх шингэнээ алдахаараа хатуурдагХэрвээ та ажлаасаа өлсгөлөн ирээд талх идэх гэвэл хатчихсан байвал таны уур ямар их хүрэх бол? Бид талхыг шингэнээ алдахаараа хатдаг хэмээн ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ талх хэдий чинээ чийглэг байна төдий чинээ хурдан хатуурдаг байна. Учир нь талханд байгаа цардуул усанд норсноор хатдаг аж. Зарим хүмүүс талхыг хөргөгчинд хадгалдаг нь тийм ч зөв араг биш юм. Хүйтэн цардуул хатуурах үйл явцыг түргэсгэдэг байна.
Хавчийг чанах үед дуу гардагҮнэн хэрэгтээ хавчийг чанахад хавч биш түүний доор хуримтлагдсан уур л ийнхүү дуу гаргадаг байна.
Хоолонд хийсэн согтууруулах ундаа ууршдагРомтой бялуу, дарстай соус гэх мэт зүйлс маш тансаг амттай байдаг. Ийм төрлийн хоол идэхэд ямар ч согтууруулах ундааны шинж чанар байхгүй гэж үздэг. Үнэн хэрэгтээ согтуурлах ундаа хольсон хоолыг чанаж, шарж боловсруулсны дараа 85%-ийн согтууруулах ундаа үлддэг байна. Харин архийг тэр чигт нь гаргахын тулд хоолоо дор хаяж 3 цаг болгох хэрэгтэй аж.
Печинд (шарх шүүгээ) хийж халаасан хоолны тэжээллэг чанарыг алдагддагХоолоо печинд халаах гэж хийчихээд харин дараа нь печь хоолны тэжээллэг чанарыг алдагдуулдаг гэдгийг гэнэт санав уу. Тиймээс хоолоо яаж идэх үү? Хүйтнээр нь идэх үү эсвэл шарж идэх үү? Дахин чанаж, шарж халааж хэрэглэснээс печинд хийсэн хоол тэжээллэг чанараа илүү хадагалж үлддэг байна. Тийм учраас та санаа зовох хэрэггүй юм.
Гахайн махыг бүхэлд нь шарсан байх ёстойГахайн махыг бүрэн болж уу гэдгийг яаж мэдэх вэ? Хэрвээ дутуу шарсан мах идвэл таны ходоод, гэдсэнд бактери үүсэх мэт санагдаж байна уу? Энэ бол эрт дээр үеэс хүмүүсийн айж ирсэн нэг зүйл билээ. Харин энэ бол дутуу болсон гахайн махнаас бус харин зэрлэг гахайн махнаас болж үүсдэг байна. Тиймээс ресторанд идэж буй гахайн махан хоол тань аюулгүй гэдэгт итгэлтэй байхад л хангалттай.
Шпагеттинд тос хийвэл наалдахгүйШпагетти чанах тийм ч хэцүү асуудал биш шүү дээ. Гэхдээ ихэнхи гэрийн эмэгтэйчүүд шпагетти чанахдаа усаа буцалгаад, давс хийгээд дээрээс нь бага зэргийн ургамлын тос нэмснээр гоймонгоо наалдахгүй гэж боддог. Үнэн хэрэгтээ шпагетти нь бага зэрэг наалдсан байх ёстой гэнэ. Ингэснээр соус нь илүү шингэж өгөх юм байна. Гөлгөр гадаргуу дээр сүмс нь сайн шингэж өгөхгүй шүү дээ.