Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сием Риепагаас Сиануквиль (Sihanoukville) хүрэхийн тулд Камбожийн хойд хэсгээс өмнөд хэсэг хүртэл нэлээд зам туулах шаардлага гарна. Эхлээд автобус Пномпень ордог бөгөөд харин дараа нь эндээс Сиамын тохой дахь бяцхан арал дээр ирдэг байна. Энэхүү урт хугацааны аялал 12-15 цагийн турш үргэлжилдэг хэдий ч хүрэх газраа хүрсний дараа хэзээ ч харамсахгүй.
Цэвэрхэн, тунгалаг далай, элсэн арал, халуун нар, найрсаг хүмүүс болон олон үндэстний хоол гээд л үнэхээр сэтгэл татам гайхалтай зүйлс бий. Харин чимээ ихтэй, шоу цэнгээнд дуртай хүмүүсийн сэтгэл бага зэрэг гундуухан байх болов уу. Хотын шуугиантай амьдрал, ажлын их ачааллаас ядарсан хүмүүс энэхүү арал дээр ирж амарвал үнэхээр алжаалаа тайлах болмжтой гэнэ.
Эргийн хажууд дүүрэн кафе бий.
Байгууллага бүр өөрийн гэсэн тусгай сандлуудыг гаргаж тавьдаг бөгөөд орлого олохын тулд үйлчлүүлэгчдийн анхаарлыг татахыг ихээхэн хичээдэг байна.
Хэрвээ та нэг ресторанд урд орой нь үйлчлүүлсэн бол маргааш нь энэхүү ресторан таныг аль хэдийн таньдаг мэт хүлээн авч, таны хүсэлтийг биелүүлэх болно. Үүнээс гадна та дуртай хоолоо захиалах боломжтой бөгөөд хүйтэн пиво, ундаа, жүүс гээд бүх юмыг та сонгож хэрэглэж болно. Та ямар хоол иддэгээс үл хамааран энэхүү газар ирснээр өлсөх нь юу л бол. Загас болон ногооны гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн хоол.
Мах болон ногоотой гурилтай шөл.
Буурцагны махтай шөл.
Хэрвээ нэгдүгээр хоол идмээргүй байвал загас амсаад үзэж болох юм. Энгийн загасыг сүмсээр амталж, шарсан нь үнэхээр амттай байдаг.
Хавч заавал амсаад үзээрэй. Үнэхээр сайхан амттай.
Ингээд нутагтаа ирсний дараа санах дурсах зүйлтэй болно. Ялангуяа шинэхэн ногоон чинжүүний үнэрийг та хэзээ ч мартахгүй. Харамсалтай нь ногоон чинжүүг шинэхэнээр нь хадгалж, хатааж болохгүй учир даршлаж боловсруулна. Харин үүний дараа даршилж боловсруулсан чинжүүгээ хаашаа ч хамаагүй авч явж болно. Албан ёсны ресторанаас гадна нутгийн иргэд орлого олохын тулд бас л бизнес эрхэлдэг байна. Тэд эргийн дагуу сууж жимс, далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулдаг аж.
Хоолоо үйлчлүүлэгчийн нүдэн дээр хийж бэлтгэдэг.
Далайн эргэн дээр өглөөний зоогоо барих нь надад маш их таалагдсан. 1 доллараар 4 ширхэг наймаалж худалдаж авдаг бөгөөд үүнийг сүмсээр амталдаг байна.
Өдрийн цагаар эргийн эргэн тойронд том том сав барьсан хүмүүс амтат бүтээгдэхүүнийг худалдаалан зардаг байна. Мөн үүнээс гадна хавч, амтат лангусыг их хэмжээгээр худалдаалдаг. Энэ бол үнэхээр сайхан мартагдашгүй аялал юм. Энэ бүхэн дээр нэмэгдээд хүйтэн шар айраг уух нь үдшийг мартагдашгүй өнгөрүүлэхэд нэмэлт болж өгч байна.
Кхмерийн наймаачид бол үүнийг худалдаж ав хэмээн тулгаж шаарддаггүй бөгөөд мөрөөрөө л хүмүүс юм. Хэрвээ үйлчлүүлэгчийн харц гундуухан эсвэл хэт ширүүн байх юм бол тэд хажуугаар нь юу ч хэлэлгүй өнгөрдөг байна. Харин тухайн барааг сонирхож байвал бараагаа хурдан зарж чаддаг. Хамгийн том лангуст нь 10 ширхэг нь 7 долларын үнэтэй байдаг бол жиижг нь 4-5 долларын үнэтэй байдаг. Нэг хүн 10 ширхэг лангуст иднэ гэдэг бол хэт их идэхийн шинж тэмдэг болно. Ямар ч хоол байсан тэд бараг л нэг ширхгийг амтлагаа болгож үнэгүй өгнө.
Үүнээс гадна энэхүү арал дээр массаж, маникюр, педикюр гээд л амрах сайхан нөхцөл боломжууд бий. Кхмерууд ч энэ бүх зүйлийг сурч байгаа бөгөөд үйлчлүүлэгчидээ хайж бүтэн өдрийн турш халуун элсэн дээгүүр явдаг байна. Нэг жишээ л гэхэд тэд шар үс авахдаа орчин үеийн технологийг ашиглах бус харин энгийн утсаар л хурдан, бас үр дүнтэй авчихдаг.
Заримдаа арал дээр жижгхэн хүүхдүүдтэй таарч болно. Тэд тоглож наадах, амрах бус харин ээж, аавдаа туслаж юм зардаг аж. Тэд бүр өөрөөсөө том уут барьчихсан явж байх тохиолдол ч бий. Энэ том уут барьж явж байгаа охиныг харж байна уу?
Санаа зоволтгүй энэ уут тийм ч хүнд биш. Энэ уутан дотор шар айраг болон ундааны лааз бий. Арал дээр ганц ч ашигтай, хэрэгтэй зүйлийг орхино гэж байхгүй. Хэрвээ танаас хэн нэгэн ирээд Марьиванаа хэмээн ярьж эхэлвэл та хэн нэгнийг санах гэж бүү оролдоорой. Тэд зүгээр л таныг хар тамхи татаж үзэх үү? хэмээн санал тавьж байгаа нь тэр. Наймаа эрхлэгчдээс гадна гуйлга гуйсан хүмүүс их байдаг ч тэд хэзээ ч тухайн хүн рүү хамаагүй ойртохгүй. Үдээс хойш энэ өвөө ажилдаа гарсан юм.
Энэ арлын нөгөө хэсэгт нь Сиануквильд ирсэн Камбожууд өөрсдөө амардаг учир бүх үйлчилгээ нь тэдний сэтгэл санаанд нийцүүлсэн байдаг. Кафе нь хүртэл илүү хялбарчилсан, хялбар байдаг.
Харин тэдний хувьд өндөг их хэмжээгээр хэрэглэдэг.
Энэ бол ууран дээр болгох гэж буй амтат мантуун бууз.
Заримдаа шарчихсан ч байдаг.
Будаа, шош, ногоо.
Хэдийгээр далайн ойролцоо амьдарч байгаа ч Камбожууд байнга далайн гаралтай бүтээгдэхүүн идэж чаддаггүй. Арал дээр явж байгаад лангустын наймаачин эмэгтэй хоолоо идэж байгааг харлаа. Тэрээр ердөө л цагаан будаа болон, сүмсээр амталсан зүйлийг идэж байсан юм. Миний харцыг харсан бүсгүй зарж буй лангустаасаа би идэж чадахгүй хэмээн тайлбарлаж өглөө. Бас нэгэн өндөг бололвсруулах гайхалтай аргыг сурсан юм. Өндгөө нарийхан модоор цоолж, дотор нь давс, перец хийж амтлана өнөөх модоороо сайн хутгана. Үүний дараа нэвт хатагаж гал дээр, эсвэл ууранд чанаж болгодог байна.
Арал дэр эрт харанхуй болдог ч харанхуй болоод арлын амьдрал зогсдоггүй.
Бүх кафенууд шарсан үхрийн мах идэх саналыг тавьж эхэлдэг. Кафегаас зориулалтын хүнсний хайрцгийг гаргаж тавьдаг бөгөөд үүнд мах, загас, хавч, дун гэх мэт зүйлс бий.
Таалагдсан зүйл рүүгээ заахад л тэд танд шараад өгчихнө.
8 долларын үнэтэй хоол гэхэд хангалттай цадаж болохоор байлаа.
Мөн оройн цагаар кафены гадаа биеэ үнэлэгчид ирж үйлчлүүлэгчээ хайдаг.
Харин харанхуй болсны дараа ширээн дээр лаа эсвэл гэрэл асааж өгдөг учир шар айраг уунгаа байгалийн сайхныг биширч болно.
10-11 цагийн үед ихэнхи үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьдаг учир цөөхөн тооны хүмүүс л ажилаа хийхээр үлддэг. Гэхдээ маргааш өглөө нь үүрээр амьдрал эхэлдэг.
Ногооны худалдаа.
Махан бүтээгдэхүүн
Загас
Маргааш мөн л найрсаг хүмүүс таны эргэн тойрныг хүрээлэх болно. Ер нь Сиануквиль (Sihanoukville) нь аялал хийхэд тохиромжтой газар бөгөөд хэзээ ч хэн нэгэн таныг гомдоохгүй.
Сиануквильд бид төлөвлөснөөсөө урт хугацаанд байсан ч харимааргүй санагдаж байлаа. Хэрвээ надад дахин дуртай газруудаараа аялах боломж олдвол Сиануквиль руу заавал дахин очих болно.