Jet School of English шинэ элсэлт эхэллээ

2013-03-28, 18:54
15,403
Англи хэлний мэдлэгээ сайжруулахын тулд, танд нэн түрүүнд маш боловсронгуй сургалтын технологи, сурах хүслийг бадраасан гайхалтай сургалтын орчин, мөн сэтгэлд таатай дурсамж үлдээхүйц өрнөл хэрэгтэй. Магадгүй та чухам ийм л газар сурахыг илүүтэйгээр хүсдэг биз. Тэгвэл “JET” School of English бол яг таны хүсэж байгаа тийм л газар юм.
Jet School of English шинэ элсэлт эхэллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жил болгон ойролцоогоор 3000 хүн манай төвд суралцан өөрсдийн англи хэлний мэдлэгийг сургалтын хамгийн орчин үеийн шилдэг технологиор хурцлан баяжуулсаар ирсэн билээ.

Бидэнд итгэж биднийг л чадна гэж найдан ирж байгаа тэдний сурах зорилго хүсэл өөр өөр байдаг ч бидний 18 жилийн туршлага, чадварлаг багш нар, орчин үеийн шилдэг заах арга оюутан бүрийн хүсэл зорилгыг гүйцэлдүүлэхэд чиглэсэн байдаг юм.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Манай шинээр боловсруулсан KALEIDOSCOPE  хөтөлбөр нь оюутанд англи хэл сурахад ямар нэг хүндрэл учруулахаас зайлсхийн Англи хэлний  чадварыг хамгийн сүүлийн үеийн шилдэг заах арга болох Scaffolding буюу шаталсан аргаар анхан шатнаас гүнзгийрүүлсэн түвшин хүртэл хэлний үндсэн дөрвөн чадвар болох Сонсох, Унших, Ярих, Бичих чадваруудыг эн тэнцүү хөгжүүлэх зорилготойгоор боловсруулагдсан.

Бид хөтөлбөрөө боловсруулахдаа бүх сэдвийг хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бүрдүүлж, дүрмийн агуулгыг хүний тархинд хоногшихоор, эргэн санахад амар зөв системтэй хийсэн. Мөн оюутны мэдлэгийг логик дараалалтайгаар хөгжүүлэх, хамгийн гол нь дүрмийн мэдлэгээ унших, бичих, ярих, сонсох чадварт ашиглахаар хийсэн.

Жишээ нь:
1.    Унших чадварыг хөгжүүлэхдээ унших арга, стратегийг оюутанд эзэмшүүлэхийг чухалчилсан бөгөөд бүх уншлагын текстүүд, аудио дасгалаар бичигдсэн.
2.    Бичгийн чадварыг хөгжүүлэхдээ оюутныг энгийн өгүүлбэрээс академик түвшинд эссэ бичиж сургахад чиглэсэн бөгөөд бичих чадварт дутагддаг үгсийн сангийн зөв сонголтыг түлхүү оруулж мөн дүрмийн хэрэглээг бүрэн дүүрэн ашиглах боломжийг нээсэн.
3.    Сонсох болон ярих чадварыг хөгжүүлэхдээ академик түвшинд сонсож, ярьж сурахад чиглэсэн бөгөөд сонсох арга тактикийг түлхүү оруулж оюутанд чадвар эзэмшүүлэхийг зорьсон. Яриа сонсголын дасгалууд бодит сэдэв дээр үндэслэгдэн харилцан ярилцах, хэлэлцэх чавдарыг хөгжүүлэх зорилготой хийгдсэн.
Ингээд манай сургалтын хөтөлбөрийн хамгийн гол онцлог нь зөвхөн мэдээллээр бөмбөгдөх бус хэл сурах арга, техник, тактик, гол нь хэл сурах чадварыг оюутанд эзэмшүүлж оюутан олж авсан чадвараа ашиглан мэдлэг болгох зарчмыг чухалчилснаараа онцлогтой.

Сурах бичиг
INTEGRATED арганд суурилсан Дүрэм, Уншлага, Эссэ, Сонсгол болон Яриаг нэг дор төвлөрөн үзэх боломж олгосон 5 түвшний Student book, Audio CD бүхий KALEIDOSCOPE хөтөлбөрт сурах бичгийг та гарын авлага болгон ашиглана.

Тус сурах бичгүүд нь англи хэлний мэдлэгийг нэгэн цогцоор системтэйгээр сайжруулахаас гадна танд цаашид англи хэлийг ямар ч түвшинд сурахад шаардагдах бүхий л сурах арга техник, чадварыг олгодгоороо онцлогтой.

Та энэхүү ШИНЭ ХӨТӨЛБӨР - ийг ШИНЭ ОРЧИН-д эзэмшснээр гадаадад суралцах,  ирээдүйн ажил мэргэжилдээ амжилт гаргах ШИНЭ БОЛОМЖ танд нээгдэх болно.

Та дараах түвшинд суралцаснаар:

I. ELEMENTARY

Дүрэм: 26 үсэгнээс эхлээд ‘to be’ үйл үг болон ‘байх’ , ‘ бол’ зэрэг үгийн одоо болон өнгөрсөн цагийг судлана.Мөн НЭР ҮГ түүний ганц болон олон тоо , бусад төлөөний нэрүүдийг судлана.Үйл үгийн цагийн хувьд Англи хэлний үндсэн 2 цаг болох ‘Энгийн одоо цаг’, ‘Энгийн өнгөрсөн цаг’зэргүүдийг үзсэнээрээ та Англи хэлний хамгийн анхан шатны суурь мэдлэгийг олж авахаас гадна өдөр тутмын хийдэг зүйлсээ төвөггүйхэн ярьж бусадтай харилцан ойлголцох чадвартай болно.

Уншлага ба үгсийн сан: англи хэлний хичээлийг анхан шатнаас нь хэрхэн зөв уншиж сурах, зөв дуудахзүйд суралцах ,аливаа текстийг хэрхэн оновчтой хурдан ойлгож унших,толь бичиг ашиглахгүйгээр мэдэхгүй үгийг таних , 6 төрлийн сэдвүүд үзэх  ба 200 орчим шинэ үгсийн сантай болно.

Яриа ба сонсгол: Тухайн 7 хоногтоо үзсэн дүрэм болон шинэ үгсийн сандаа тулгуурлан ярих болон сонсох чадвараа хөгжүүлж өөрийгөө илэрхийлэх арга барилд суралцана.Жнь: Хүнтэй мэндлэх, танилцах, дэлгүүрээр явах мөн гэр бүл найз нөхдийн хүрээнд ямар үг хэллэг хэрэглэх хэрэгтэй зэргийг судлах болно.

II. PRE-INTERMEDIATE

Дүрэм: Өнгөрсөнд болсон үйл явдал, нөхцөл байдлыг дүрслэх, энгийн өнгөрсөн болон үргэжилж байсан цагийн ялгааг гаргах, хэрэглэж сурахаас гадна, өөрийн ирээдүйн амьдралын зорилго, зорилт, ирээдүйд болох зүйлийн талаарх итгэл үнэмшилээ илэрхийлэх, таамаглал дэвшүүлэх зэрэг чадварт суралцана. Хичээл зөвхөн хэлзүйн онолоор хязгаарлагдахгүй дүрмээ хэрхэн хэрэглэх чадварыг төлөвшүүлэх сонирхолтой үйл ажиллагаанууд багтах болно. Та тухайн түвшинд хамрагдсанаар суурь мэдлэгийг бүрэн авах бөгөөд өөрийн үзэл бодлыг бусдад чөлөөтэй илэрхийлэх чадвартай болно.  
Уншлага: Уншиж буй зүйлээсээ хэрхэн чухал зүйлсийг хурдан ойлгож авах аргыг заах ба хамгийн энгийн арга гэхэд холбоосуудыг ашиглаж толь бичиг хэрэглэхгүйгээр үгийг тааж утгыг олох г.м аргачлалд суралцана.

Яриа сонсгол: Сонсож ойлгох түвшинд оюутнуудыг чиглүүлж  ярих талаас нь илүү их анхаарч  тохирох үгийг зааж өгнө.Анхан дунд шатанд оюутнуудын ярианы үгсийн сангийн мэдлэг нь хязгаарлагдмал тул буруу ойлгох бэрхшээлтэй ч, үргэлжилсэн ярианы бүтэн утгыг гаргаж мэддэг сэдвийнхээ хүрээнд бусдын дэмжлэгтэй нийгмийн харилцаанд ярилцаж ойлголцох чадамжтай болгоно. Түүнчлэн англи хэлний ярианд ашигладаг хэллэгүүд мөн товчилсон дуудлагыг сурч эзэмших болно. мөн дүрмийн хичээлтэй уялдаатай бусад хэрэглээнүүдийг судлах болно.


III. INTERMEDIATE

Дүрэм: англи хэлний өгүүлбэрийн гишүүд болон өгүүлбэрзүйн бүтцийг дэлгэрэнгүй хүртээмжтэй суралцахаас гадна өгүүлбэрийг болон сурах бичгэн дээрх текстийг хэрхэн яаж зөв орчуулах арга барилыг суралцах боломжтой юм. Сурах бичгэн дээр тус бүр 6 бүлгийн хичээл дээр үзсэн дүрмийн мэдлэгээ ашиглан зохион бичлэг бичих чадвартай болно.  

Уншлага: Intermediate түвшний уншлагын хичээл нь академик хичээл бөгөөд  энэ хичээлд сууснаар та iBT TOEFL болон IELTS гэх мэт олон улсын шалгалтуудын уншлагын хэсгийн талаар ойлголт авна. Мөн уншлагын арга барилуудыг эзэмших,их сургуулийн амьдрал, хоол, гэр бүл, эрүүл мэнд гэх мэт сэдвүүдийн хүрээнд үгсийн сангаа тэлэх,толь бичиг ашиглалгүйгээр үгийн утгыг таних аргуудад суралцах,Үгийн картыг хийж, түүнийгээ хэрэглэж сурах,Мөн тухайн сэдвүүдээр эсээ бичих, ойлгосноо буцаан ярих гэсэн чадваруудыг эзэмшинэ. Нийт 200 гаруй үгээр үгсийн сангаа нэмэгдүүлнэ.

Сонсгол ба яриа: Энэ түвшинд англи хэлний өдөр дутамд тааралдах ярианы ялгаатай байдлыг сонсоно. Энэ ярианаас болоод англиар харилцаж байх явцад буруугаар ойлгох, үл ойлголцох гэх мэт бэрхшээл их тулгардаг тиймээс энхүү яриаг өөрийн болгосоноороо англиар бусадтай ярилцах, сонсож ойлголцоход илүү хялбар болно.


IV. UPPER-INTERMEDIATE

Дүрэм: Англи хэлний үндсэн 26 цагийн идэвхитэй хэвийн 12 цаг болон нэр үгийн олон тоо,төлөөний нэр,ялгац гишүүн, баймж үйл үгс гэсэн сэдэвтэй хичээлүүдийг үзнэ.Мөн тус түвшний  хэл зүй/Grammar /, өгүүлбэр зүйн /Syntax/ хичээлийг бичих чадварын /Writing /хичээлтэй хослуулан зааж байгаа бөгөөд энэ нь суралцагчдад сурсан дүрмийн мэдлэгээ өөрийн болгох, зөв цэгцтэй бичих боломжийг бүрдүүлэх бөгөөд өөрийн санаа бодлоо илэрхийлэн бичихэд тулгардаг бичгийн чадварын бэрхшээлийг даван туулахад туслах болно.Бүр цаашилбал iBT TOEFL-ийн  бичих шалгалтын анхан шатны мэдлэгүүдийг олгодог.

Уншлага: Тус хичээлийн хөтөлбөр хэлний 4 чадварт суурилж , уншиж ойлгох чадвар, унших стратеги,  шинэ үг сурах арга барил, албан ёсны англи хэлний шалгалтуудын  үндсэн чадваруудыг шинжлэх ухааны ерөнхий сэдвүүдийн хүрээнд тасралтгүй, системтэйгээр  дээшлүүлнэ.  Энэ хичээлд сууснаар

- Төрөл бүрийн сэдэвтэй унших бичвэр уншиж , товч тэмдэглэл хөтөлж сурна. 
- Унших бичвэр, цогцолбор, өгүүлбэр, үгийн бүтэцтэй танилцуулна.
- Уншлагын шалгалтын стратегууд гол санааг олох, нэмэн дэлгэрүүлсэн мэдээлэл, баримт, далд санаа, төлөөний үгийн хамаарал,  хам сэдвээс үгийн утгыг олох гэм мэт аргуудад суралцана.
- Хичээл бүр дээр шинэ сэдэвтэй холбоотой 50 гаруй шинэ үг сурна. 6 хичээлийн дараа 300гаруй шинэ үг сурна.
- Уншсан сэдэв, шинэ үгээ  сонсох боломжтой.
- Бичвэрт орсон шинэ үгийг давтаж , баяжуулна.
- Үгийн санг өргөжүүүлэх, үг сурах аргуудад тус тус суралцана.

Яриа сонсгол: Энэ түвшинд англи хэлний өдөр дутамд тааралдах ярианы ялгаатай байдлыг сонсоно. Энэ ярианаас болоод англиар харилцаж байх явцад буруугаар ойлгох, үл ойлголцох гэх мэт бэрхшээл их тулгардаг тиймээс  хөтөлбөрийн дагуу дээрхи сэдвүүдийн хүрээнд яриаг өөрийн болгосоноороо англиар бусадтай ярилцах, сонсож ойлголцоход илүү хялбар болно.

V. ADVANCED

Дүрэм: хичээлд хамрагдсанаар үйл үгийн идэвхгүй цагууд, бусдаар үйлдүүлэх хэвүүд болон Англи хэлний хамгийн гол хэрэглээ болох тодотгол гишүүн өгүүлбэр, нэр гишүүн өгүүлбэр, байц гишүүн өгүүлбэрүүдийг судалж энгийн өгүүлбэрээс хавсарсан болон  хавсарсан нийлмэл өгүүлбэр зохиох аргыг судлах болно. Эдгээр хичээлүүдийг судалж өөрийн болгосноороо та өөрийн гаргах гэсэн санаагаа чөлөөтэй бүрэн дүүрэн цэгцтэйгээр яриа болон бичгийн хэлэн дээр ашиглана.

Уншлага: Тус сургуулийн гүнзгий шатны  уншлагын хичээлийн хөтөлбөрөөр уншлагын шалгалтын стратегууд гол санааг олох, нэмэн дэлгэрүүлсэн мэдээлэл, баримт, далд санаа,төлөөний үгийн хамаарал,  хам сэдвээс үгийн утгыг олох гэм мэт аргуудад суралцана.  Хичээл бүр дээр шинэ сэдэвтэй холбоотой шинэ үг хэллэг суралцаж, эдгээр үгсээ сонсох, давтах замаар бататгаж идэвхитэй үгсийн сангаа нэмэгдүүлнэ.

Яриа сонсгол: хар ярианы хэллэг, хэлц үгнүүд, асуултанд хариулах аргуудыг судлахаас гадна хичээлийн хөтөлбөрийн дагуух сэдвүүдийн хүрээнд текст сонсож харилцан ярьж ойлголцох чадвартай болно.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.