Амьд үзмэр

2013-03-26, 20:49
19,529
Жүжигчин Тильда Суинтон (Tilda Swinton) -ны шинэ дүр нь унтаж буй хүн юм. Оскарын шагналын эзэн жүжигчин бүсгүйг энэ удаа телевизээр биш харин Нью-Йоркийн урлаг, соёлын музейд харж болох гэнэ. Тэрээр музейд байрлуулсан шилэн хайрцган дотор олны өмнө унтаж, амьд үзмэр болжээ. Харин музейн үйлчлүүлэгчид унтаж буй Тильдаг ажиглан, тайван гэгч нь тойрон алхацгааж байсан байна.
Амьд үзмэр

Энэхүү өвөрмөц үйл ажиллагааг “Магадгүй” хэмээн нэрлэсэн байна. Үйл ажиллагаа сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд музейн ажилчид хүртэл мэдэхгүй байх аж. Хамгийн сүүлд Тильда 7 цаг хайрцганд унтсан байна.



Үүнээс гадна хайрцаг өдөр бүр музейн өөр өөр хэсэгт байх гэнэ. Эхний өдөр жүжигчин бүсгүй маань энгийн жийнс болон цэнхэр цамцтай ирж шилэн хайрцган дотор унтжээ.



Харин хайрцагны гадна талд бүсгүйг үзмэр мэтээр тайлбарлан бичсэн байна. Тайлбар дээр нь: “Амьд жүжигчин, шил, гудас, дэр, ус болон шил” -хэмээн бичжээ.



Энэ өдөр хийсэн гэрэл зураг дээр Тильда ойр ойрхон байрлалаа сольсон учир “Тильда үнэн хэрэгтээ унтаж байсан уу?” -гэсэн асуулт тулгарч байна. Харин зарим үйчлүүлэгчид Тильдаг өрөвдөж байсан бөгөөд учир нь шилэн хайрцганд унтахад тодорхой хэмжээний хүч чадал, тэсвэр тэвчээр шаардагдах нь мэдээж юм.



Гэхдээ жүжигчин маань олны өмнө хэд хэдэн удаа унтаж чадсан байна.



Хамгийн анх тэрээр 1995 онд Лондонгийн музейд унтаж байсан бөгөөд дараа нь Ромын музейд мөн үйл ажиллаагаанд оролцож байжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()