Аз жаргалын өдрийг дэлхий нийтээрээ анх удаагаа тэмдэглэлээ

2013-03-24, 19:21
18,448
2013 оны 3 сарын 20-нд дэлхий нийтээрээ анх удаа Олон улсын аз жаргалын өдрийг тэмдэглэв. Аз жаргал руу тэмүүлэх  нь  дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийг нэгтгэдэг нэгэн их хүсэл болдог гэсэн үзэл санааг дэмжихийн тулд 2012 оны 6 сард НҮБ энэ өдрийг аз жаргалын өдөр болгон баталжээ. Анх удаа учир олныг тэр болгон хамарч чадаагүй ч, дараа жил илүү өргөн цар хүрээтэй болох биз ээ.
Аз жаргалын өдрийг дэлхий нийтээрээ анх удаагаа тэмдэглэлээ

Яагаад заавал 3 сарын 20 гэж? Яагаад гэвэл энэ үед өдөр шөнө тэнцдэг өдөр билээ. Бараг дэлхийн бүх газар энэ үед өдөр шөнөтэй тэнцдэг учир НҮБ энэ өдрийг жаргалтай байх адилхан эрхтэй, энэ гарагийн бүх хүмүүсийн тэгш эрхийн билэгдэл болох юм гэж тооцоолсон байна. Харин манай улсад 3-р сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг билээ.

Хүн бүр аз жаргалыг өөр өөрөөр төсөөлдөг билээ. Хэдийгээр 3-р сарын 20-ны өдөр өнгөрсөн ч гэсэн Саак.мн сайтын хамт олноос та бүхэндээ аз жаргалыг хүсэн ерөөж, хүмүүсийн аз жаргалтай агшныг харуулсан зургийн цомгыг бэлэглэж байна.

2012 онд НҮБ 3 сарын 20-ны өдрийг аз жаргал руу тэмүүлэх нь манай гарагийн хүмүүсийн хувьд нэг ижил хүсэл байгаасаа гэсэн үзэл санааг дэмжих зорилгоор Олон улсын аз жаргалын өдөр (International Day of Happiness) болгон тунхаглажээ.



Мөн түүнчлэн энэ өдрийг батлагчдын бодлоор энэ баяр хүн төрлөхтөний гол зорилгын нэг нь аз жаргал гэдгийг харуулахыг уриалж байгаагаас гадна үүнтэй холбогдуулан бүх улс орнуудыг хүн бүрийн аж амьдралыг сайжруулахад хамаг хүчээ чиглүүлэхийг уриалж байгаа билээ.



НҮБ түүнчлэн дэлхий нийтийн анхаарлыг эдийн засгын хөгжил тэгш, бүх нийтийг хамарсан байх ёстой гэдэгт хандуулахыг оролдож байгаа билээ. Үүний үр дүнд улс орнуудын ядуурлын төвшин буурч, эдийн засгын өсөлт тогтвортой болох ажээ.



Үүнээс гадна НҮБ манай гарагийн хүмүүсийг бүгдийг нь аз жаргалтай болгохын тулд нийгмийн болон экологийн хөтөлбөрөөр эдийн засгын өсөлтийг дэмжих хэрэгтэй гэж баталж байна.



Олон улсын аз жаргалын өдрийг батлах санаачилга жижигхэн уулын орон болох Бутанаас (Bhutan) гарсан нь их сонирхолтой юм.



Бутаны вант улсын оршин суугчид энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс бөгөөд иргэдийн аж амьдралыг хэмждэг нийт үндэстний  аз жаргалын коэффициентээр (Gross National Happiness Index)  бол энэ улс хамгийн сайн нь юм.



Нийт улсын жаргалын коэффициент гэдэг энэхүү ойлголтыг мөн Бутаны 4 дэх ван анх санаачлан дэлгэрүүлжээ.



Түүнчлэн хүмүүсийн аж амьдралын болон дэлхийн янз бүрийн орнуудын хүрээлэн байгаа орчны байдлыг тодорхойлохын тулд 2006 онд Олон улсын аз жаргалын индекс (Happy Planet Index) гарган баталжээ.



Философи, ёс суртахуун, сэтгэл судлал, мөн шажны номлол зэрэг шинжлэх ухаанууд аз жаргал хэмээх үзэгдлийг судалдаг бөгөөд физиологчид аз жаргалыг “аз жаргалын гормон“ хэмээгддэг эндорфин, серотонин, дофамин зэрэг гормонуудтай нарийн холбон судалдаг байна.



Мянга мянган жилийн турш аз жаргалын тухай ойлголт яруу найрагчид, зураачид, хөгжимчид, жүжигчдын бүтээлд өргөн орон зайг эзэлсээр ирсэн билээ. Мэдээж хэрэг, баяр хөөр, гуниг зовлонгоор дүүрэн амьдралыг туулж  яваа хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй Аз жаргалтай заавал учрах болно.

Танд аз жаргал хүсье!























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()