Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1991 онд Герман улсад 2 настай Кэтрис Ли хэмээх охин алга болсон байна. Энэхүү охин одоог хүртэл олдоогүй бөгөөд гэр бүлийнх нь гашуудсан хэвээр байгаа аж. Гэтэл саяхнаас Донна Райт алга болсон охины эгч рүү би Кэтрис байна хэмээн бичих болсон байна. Харин ДНК шинжилгээ хийж бүсгүйг худал ярьсан болохыг мэдэхэд тэрээр гэр бүлийг нь янз бүрээр доромжилж эхэлжээ. Үүнээс болоод энэ бүсгүйг шүүхэд өгсөн бөгөөд тэрээр хэдэн жилийн ял авах ёстой байсан ч азаар торгууль төлөөд өнгөрчээ.
1. Энэ бол нөгөө алдарт шийтгэл авсан Донна Райт. Захидлуудынхаа нэгд тэрээр Ли-гийн гэр бүлийг хүүхдээ алдсан азгүй гэр бүл хэмээн бичсэн бөгөөд харин охины ээжид “Чи бол хөгшин авгай. Чи өөрийгөө зовлон үзсэн ээж гэж бодож байна уу? Энэ бол зовлон биш хэмээн бичсэн” -байжээ.
2. Падерборн хотын нэгэн их дэлгүүрээс бяцхан охин Кэтрис алга болсон юм. Эцэг, эх нь түүнийг хулгайлсан болов уу хэмээн таамаглаж байгаа аж.
3. 63 настай Кэтрисийн эцэг эхнэрээсээ салаад 20 жил болж байгаа хэдий ч охиноо олохын тулд Facebook хуудсыг хамтдаа нээсэн байна. Ноён Ли шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд түүнийг хорих ёстой хэмээн үзсэн байна.
4. Кэтрисийн эгч болох 39 настай Нашата Ли эцэг эхдээ Facebook хуудаснаа ажиллахад нь туслаж байгаа гэнэ. Тэрээр хэлэхдээ: “Донна Райт бидний амьдралыг там болгосон. Тиймээс Facebook хуудсандаа орох бүртээ би маш ихээр айж, догдолдог болсон” -гэжээ.
1991 онд Алга болсон Кэтрис Ли.