2012 оны хамгийн үзэмж муутай хүлгүүд

Өнгөрсөн онд олон шинэ хүлгүүд худалдаанд гарж, автомашин сонирхогчдын анхаарлыг татсан билээ. Гэхдээ бүгд нэг саналтайгаар энэ бол үнэхээр гоё машин, эсвэл энэ үнэхээр муухай машин гэж хэлэх ямар ч боломжгүй. Тиймээс автомашин хянагч, шүүмжлэгч Бретт Берк болон "The New York Times" сэтгүүлийн хянагч Лоуренс Ульрих нар олонхийн саналаар 2012 оны хамгийн үзэмж муутай хүлгүүдийг танилцууллаа.
2012 оны хамгийн үзэмж муутай хүлгүүд

Toyota Prius V
Үнэ: 32,000$
2012 оны 1-р хагасаас эхлэн энэхүү жагсаалтанд орох болсон байна. Учир нь түүний гадна байдал нь яг л хийлсэн уут мэт харагддаг гэсэн дүгнэлт гаржээ.



Toyota Zelas
Үнэ: 24,000 доллар
Энэхүү гурван хаалгат хүлэг Scionе tC хэмээх нэрээр Америкийн зах зээл дээр худалдаалагдаж байсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү хүлгийг хоёр төрлийн кузовтой хийсэн нь машиныг энэхүү жагсаалтанд багтахад нөлөөлсөн гэнэ.



Toyota iQ
Үнэ: 15,000 доллар
Toyota iQ хүлэг нь Америкийн зах зээл дээр Scion iQ нэрээр худалдаалагддаг байна. Харамсалтай нь энэхүү хүлгийн хурд хүч нь төдийлөн сайн биш байсан аж.



Dodge Avenger
Үнэ: 18,995 доллар
Энэхүү 4 хаалгат суудлын тэрэг 2008 оноос эхлэн зарагдаж эхэлсэн байна. Шинжээчдийн хэлж байгаагаар энэхүү хүлгийг харахад модон, дөрвөлжин, хүнд, уйтгартай ер нь ихэд загвар муутай харагддаг аж.



Dodge Charger
Үнэ: 25,595 доллар
4 хаалгат энэхүү суудлын тэрэг нь хэдийгээр спорт загвартай ч үүнээсээ тэс эсрэгээр болжээ.



MINI Coupe
Үнэ: 28,000 доллар
MINI Cooper мэт 3 хаалгат хүлэг. Шинжээчид энэхүү хүлгийг улаан малгайт хэмээн нэрлэсэн байна.



Mercedes-Benz SL550
Үнэ: 103,650 доллар
3 хаалгат энэхүү хүлгийн хувьд өмнөхөө бодвол 2 тонн жингээр бага болсон боловч гадна төрх нь төдийлөн хэрэглэгчдийн сэтгэлд нийцээгүй аж.



McLaren P1
Үнэ: 700,000 евро
Дэлхийн хамгийн хурдан цуврал спорт хүлэг хэмээх нэрийн төлөө өрсөлдөж буй энэхүү хүлэг 2013 оноос эхлэн худалдаанд гарах гэнэ. Шинжээчдийн хэлж байгаагаар McLaren P1 урд хэсэг нь түлэгдсэн хүний хамар мэт харагддаг хэмээн дүгнэжээ.



Smart ForTwo
Үнэ: 2100 доллар
Энэхүү жижиг автобусыг анх 1998 онд танилцуулж байсан бөгөөд ээлжит хувилбар нь 2012 онд гарчээ. “Forbes” сэтгүүлийнхний дүгнэж байгаагаар энэхүү хүлгийг машин гэж хэлэхэд хэцүү хэмээн үзжээ.



Chrysler 200 Convertible
Үнэ: 26,955 доллар
Гурван хаалгат энэхүү онгорхой дээвэрт машин нь дэлхийн хамгийн чамин бус хүлгийн тоонд ордог байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()