Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Саннакчи.
Солонгос даяар тархсан алдарт хоол. Хоолны үндсэн найрлагад амьд наймаалж багтдаг байна. Наймаалжийг өгөхдөө бүтнээр нь эсвэл шинэхэн тасалсан хөлийн хамт өгдөг. Хоолны хамгийн гол онцлог нь таныг идэх гэж байх үед наймаалжны хөлүүд нь хөдлөх бөгөөд залгисан тохиолдолд хоолойд сорогдож үлдэх магадлалтай.
Далайн зараа.
Италийн нутгийн иргэд далайн зарааг барьж тэр дор нь хүнсэндээ хэрэглэдэг байна. Хамгийн амттай хэсэг нь дотор талд нь байдаг учир зориулалтын багажаар эсвэл энгийн хайчаар хайчлан доторхи амттанг нь иддэг аж.
Одори Еби.
Энэ бол жижигхэн сам хорхойтой сашими хэмээх хоол юм. Үет хөлтний гаднах бүрхүүлийг нь хуулдаг бөгөөд зарим тохиолдолд толгойтой нь цуг тасдаж авдаг. Дараа нь маш хурдан шарж, тусгай сүмсээр амталдаг байна. Ресторануудын хувьд энэ хамгийн үнэтэй хоолны нэг юм. Харин сам хорхойг гүйцэд болгодоггүй бөгөөд мэргэжлийн өндөр түвшний тогооч л ийнхүү хагас болгож чаддаг байна.
Согтуу сам хорхой.
Согтуу сам хорхой нь Хятадын амттангуудын нэг юм. Японы сашимитай ихэд ойролцоо боловч энэ тохиолдолд нас бие гүйцсэн томоохон сам хорхойг “Baijiu” хэмээх маш хатуу архинд хийдэг байна. Архинд орсон сам хорхой хөдөлж, зарим нь бүр зугатахыг оролддог гэнэ. Харин энэхүү амттанг идэж буй хүний үүрэг нь хөдөлж буй амттанг хурдан барьж идэх явдал юм. Хэрвээ энэхүү амттангаа дутуу зажлах юм бол гэдсэн дотор ч хөдлөх магадлалтай байдаг байна.
Шоргоолжоор хийсэн салат.
Энэхүү амттан “Noma” хэмээх ресторанд ихэд тархмал байдаг. 300 долларын үнээр зууш авсан тохиолдолд энэхүү зууш амьд шоргоолжтой байдаг аж. Өвөрмөц сонин зүйлд дуртай хүмүүсийн хувьд зуушны амт лимон санагдуулдаг байна.
Сардинигаас гаралтай “Казу Марзу” сыр буюу бяслаг.
Хонины сүүг удаан хугацаанд даршилдаг бөгөөд ялааны авгалдайгаар амталдаг байна. Эдгээр авгалдайнууд сүүний тослогыг идсэнээр тослог багатай, зөөлөн бяслаг бий болдог аж.
Мэлхийгээр хийсэн сашими.
Амьтныг хэсэгчлэн хувааж өгдөг боловч энэ тохиолдолд зүрх нь цохиж байх ёстой гэнэ. Зарим ресторануудад хоол бэлтгэх үйл явцыг харахыг санал болгодог байна.
Икизукури
Икизукури нь сашими хийдэг загасны нэг төрөл юм. Японы баячуудын хоол. Икизукури хийдэг ресторануудын хувьд үүдэнд томоохон аквариум байдаг бөгөөд сонголтоо хийж болох юм байна. Таныг загасаа сонгосны дараа тэр дор нь загасыг янзалж, амтлан авчрах боловч загас амьд хэвээрээ байж зүрх нь цохилж, ам нь хөдөлж байдаг аж.
Инь болон Янь.
Инь болон Янийг хүмүүс сайн мэдэх биз. Харин энэ тохиолдолд амьд болон үхсэн загасны талаар яригдах болно. Энэхүү хоолыг хийхийн тулд загасыг дотор эрхтэнгүүдийн гэмтээлгүйгээр шардаг байна. Загасыг шарсны дараа тэрээр дахин 30 минутын турш амьд байдаг аж. Хэдийгээр хоолны талаар санал гомдол их байдаг ч энэхүү хоол томоохон ресторануудын амттан байсаар л байна.
Дун.
Дунг ихэнхи тохиолдолд амьдаар нь өгдөг. Учир нь үхсэн дунгийн амт, чанар нь тэр дороо мууддаг. Тиймээс зөөлөн эдийг нь хальснаас салгах үед л түүний амь тасардаг байна.