Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Нэгэн удаа би сайн найзтайгаа шинэ жил тэмдэглэхээр болж Япон орныг зорьсон юм. Тэрээр миний найз бас багш маань байсан бөгөөд намайг очихоос өмнө Японд очиж, 10 жилийг өнгөрүүлсэн юм. Түүний нөхөр нь мөн Япон хүн байсан бөгөөд тэд үнэхээр сонирхолтой амьдралын хэв маягтай хүмүүс байсан. Тэд Оросод амьдарч байх үедээ Оросын хэв маягаар амьдарч байсан бол Японд очоод бүх зүйл нь өөрчлөгдсөн байна. 6 жилийн өмнө найзыгаа хоол хийж байхад нь бид сонирхолтой яриа өрнүүлж байлаа. Тэрээр ногоо цэвэрлэсэн хогоо угаалтуур дотор байсан нэгэн торх руу хийж байсан юм. Би тэр үед маш их гайхаж түүнээс асуутал тэрээр: “Японы бүх эмэгтэйчүүдэд л ийм хэрэгсэл байдаг. Чамд ч гэсэн нэг ийм зүйл байхад илүүдэхгүй. Учир нь энэ бол их амар шүү дээ”- гэж хариулж байсан юм. Анхандаа би тоогоогүй боловч хэсэг хугацааны дараа нялх хүүхэдтэй болсон учир энэхүү аргыг туршиж үзсэн юм. Үнэхээр хялбар бас хогийн сав угаалтуурын хооронд гүйх шаардлагагүй болохыг мэдэж авч билээ.
Ихэнхидээ эдгээр торхнууд торон, төмөр байдаг.
Эсвэл хуванцар.
Харин энэхүү гурвалжин хэлбэрийн торх хамгийн тархмал байсан юм. Тэрээр зай бага эзэлдэг бөгөөд угаалтуурын буланд хялбархан тогтож байжээ. Мөн үүнээс гадна энэхүү торх доороо хөлтэй байсан учир угаалтуур дотор байрлуулахад ч хялбар байсан юм.
Заримдаа илүүдэл хог хаягдлыг хийх зорилгоор зөвхөн уут л хэрэглэдэг. Ийм тохиолдолд уут мөн торон байх бөгөөд ямарваа нэгэн норсон хог хаягдал хийхэд ус нь гоожиж дараа нь хогоо гаргаж хаяхад илүү хялбар болох юм.
Харин ийм төрлийн бяцхан хувингуудыг хоолой бөглөрөхөөс сэргийлж хийдэг. Илүүдэл том оврын зүйлс энэхүү хувинд үлдсэнээр таны гал тогооны өрөөний хоолой хэзээ ч бөглөрөхгүй байх болно.
Мөн хуванцар байх нь ч бий.
Дээрээс нь металл эсвэл хуванцар бөглөөгөөр бөглөнө.
Гамбанз маягийн энэхүү зүйлийг хэрэглэхэд ихэд хялбар. Түүний урт нь сунадаг бөгөөд ялангуяа ногоо хэрчихэд их тохиромжтой. Түүнийг угаалтуур дээрээ байрлуулснаар ширээн дээр илүү зай гарах болно.
Миний амьдарч буй байранд яагаад ч юм хоёр угаалтуур байдаг. Тиймээс би нэг угаалтуур дээр нь энэхүү гамбанз мэт зүйлийг тавьж зай хэмнэж, аяга тавгаа ч хатаах боломжтой.