Алдартнуудын үнэтэй бэлэг

Хайртай дотны хүмүүс, найз нөхөддөө, хамтран ажилладаг хүмүүстээ төрсөн өдөр болон баяраар “ямар бэлэг бэлэглэх вэ?” -хэмээн бид толгойгоо гашилгадаг. Үнэн хэрэгтээ ямар нэг өвөрмөц, содон бэлгүүдийг л бэлэглэхийг хүсдэг нь мэдээж. Тэгвэл дэлхийн одууд ч гэсэн бидэнтэй адилхан асуудалтай тулгардаг бөгөөд доорх сонирхолтой, үнэтэй бэлгүүдийг бие биедээ өгчээ.
Алдартнуудын үнэтэй бэлэг

1. 2010 онд дуучин Мэрайя Кэррит нөхөр нь 400 мянган долларын үнэтэй “mommyMC” дугаартай “Rolls-Royce Phantom” машиныг бэлэглэсэн байна. Харин Кэрри хариуд нь 2011 оны 4 сарын 30-нд хөөрхөн хүү, охин (ихэр) хоёр төрүүлж өгсөн байна.



2. Алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхем эхнэрийнхээ 34 насанд нь зориулж Калифорнийн усан үзмийн хүрээлэнгийн ойролцоо усан үзмийн талбайг бэлэглэжээ. Үнэ нь тодорхойгүй байгаа хэдий ч зургийг нь харахад нэлээд үнэтэй бололтой.



3. Жаклин Кеннеди төрсөн өдрөөрөө тэрбумтан нөхөр болох Аристотель Онассисагаас ”Хилэнцийн арал” -хэмээх арлыг бэлгэнд авч байжээ. Бэлэг 120 сая долларын үнэтэй байсан бөгөөд энэхүү арал дээр хуримаа хийсэн байна.



4. Оросын саятан Владислав Доронин, Наоми Кэмпбеллд зориулан эртний Египетийн загвартай байшинг байруулж байгаа гэнэ. Туркийн Плайа-де-Клеопарта арлын дээгүүр нисэн өнгөрөхөд нүдэн хэлбэртэй нэгэн цогцолбор байдаг аж.



5. Бред Питт, Женнифер Энистонтай байх үедээ түүнд 50 метрийн урттай 5.5 сая долларын үнэтэй хөлөг онгоц бэлэглэж байсан байна.



6. Жессика Симпсоныг 31 нас хүрэхэд Эрик Жонсон түүнд 15,000 долларын үнэтэй цүнх бэлэглэж байжээ.



7. Жон Траволта, Опра Уинфорид талархал илэрхийлж 1988 оны “Rolls-Royce Corniche” бэлэглэж байсан байна.



8. 2004 онд дэлхийн тэргүүн баячуудын нэг болох Дональд Трамп сүйт бүсгүй болох Мелании Кнаусст “Graff” фирмийн 15 каратын алмаз шигтгээтэй, 2 сая долларын үнэтэй сүйн бөгжийг бэлэглэж байжээ.



9. Оросын тэрбумтан Тельман Исмаилов өвөрмөц бэлгийг Женнифер Лопест бэлэглэж байсан байна. Тэрээр Же Ло-д алтаар хийсэн, алмазаар бүрсэн микрофоныг бэлэглэсэн бөгөөд энэхүү бэлэг түүнд маш их таалагдсан гэнэ. Ингээд Оросоос буцахдаа дуучин бүсгүй маань 2 сая долларын үнэтэй алтан микрофонтой буцжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()