Үндэстэн бүрийн амтат зоог

2013-03-08, 22:35
29,704
Хоол болон аялал нь онгоц болон нисэх буудалтай адил салшгүй холбоотой зүйл билээ. Та хаана ч ямар ч аялал хийж байсан тухайн үндэстний зоогоос заавал сонирхож амсах болов уу. Зарим нэг үндэстэнгүүдийн хувьд хоол нь тухайн орныхоо хамгийн чухал зүйл болдог билээ. Ингээд 10 улс орны амтат зоогуудаас сонирхоцгооё.
Үндэстэн бүрийн амтат зоог

1. Грек
Грекийн үндэсний хоол нь амтат далайн бүтээгдэхүүнүүд болон шинэхэн бүтээгдэхүүнүүдээр хийдэг байна. Энэ оронд хоолондоо төдийлөн их амтлагч хийдэггүй аж. Өдрийн хоол нь Грекчүүдийн хувьд хамгийн чухал зүйл юм. Харин Лхагва болон Баасан гаригт цагаан хоолны өдөр болдог байна.



2. Хятад
Хятад үндэстний хоол нь дэлхий даяар нэлээд алдартай гэдгийг хүн бүр мэднэ. Хятадын хувьд халуун ногоо болон мах, хүнсний ногоо болон жимс жимсгэнэтэй салшгүй холбоотой байдаг. Мөн Хятадууд цагаан будаа болон гоймонд их дуртай бөгөөд бараг л бүх төрлийн хоолны жоронд багтдаг байна.



3. Франц
Бяслаг, оргилуун дарс, дун, үндэсний талхаараа дэлхий даяар алдартай нэгэн орон бол Франц юм. Францын гал тогоонд янз бүрийн шинэлэг цэс байдаг. Францчуудын хувьд мөн өдрийн хоолыг чухалчлан үздэг бөгөөд энэ үед ихэвчлэн хоолоо гэртээ хийж авч явахыг эрмэлздэг байна.



4. Испани
Испаний Барселонд Каталонскийн хоол хийх урлаг гэж байдаг байна. Энэхүү хоолны үндсэн жор нь гоньд, халуун ногоо болон зөгийн балтай жигнэмэг багтдаг байна. Хоолны жорууд нь Барселоны хоолыг илүү өвөрмөц болгож өгдөг аж. Үүнээс гадна далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь бий.



5. Тайланд
Энэтхэг, Хятад болон далайн орнуудын хоолны шилдгийн шилдгийг сонгож нэгэн хоол хийдэг орон нь Тайланд юм. Энэхүү хооолнуудыг ихэвчлэн сармис болон халуун ногоогоор амталдаг байна. Үүнээс гадна нимбэгний шүүс, далдуу модны шүүс, үсүү гэх мэт амтлагчуудыг ашигладаг бөгөөд эдгээр амтлагчууд нь илүү хурц амтыг оруулдаг байна. Харин загас болон махтай хамт өгдөг сүмсүүд нь Тайландын хоолыг мартахын аргагүй сайхан амттай болгодог аж.



6. Мексик
Мексикийн хоолны хувьд Араб болон Францын хоолны шилдэг жорууд хамтдаа багтсан байдаг. Шош болон эрдэнэ шишээр хийсэн хоол нь Мексикийн хоолны үндсэн жор бөгөөд эдгээр хоолнууд нь дэлхий даяар алдартай аж.



7. Итали
Италийн хамгийн их орлоготой экспортын бүтээгдэхүүний нэг нь хүнс юм байна. Пицца, паста, ризотто гэхээр ямар үндэстэн таны бодолд орж ирж байна? Ингээд эдгээр зүйлсийг юугаар даруулж уух вэ гэвэл Италийн вино ихэд тохиромжтой. Харин амттанг кофетой уух нь илүү тохиромжтой бөгөөд Итали кофе хамгийн сайхан гэдэгтээ олон үндэстэнгүүд маргадаггүй гэнэ.



8. Энэтхэг
Энэтхэгүүдийн хувьд газар нутаг бүрээрээ хоол нь өөр өөр байдаг байна. Жишээлбэл: Өмнөд зүгт цагаан будаа, хойд зүгт нь Энэтхэгийн үндэсний жигнэмэг болох ротиг илүүд үздэг байна. Мөн Энэтхэгийн хоолны үндсэн жор нь вандуй, ногоо, дал модны шүүс болон халуун ногоонууд багтдаг аж. Үүнээс гадна мах болон загасыг хэрэглэдэг. Хоолонд хэрэглэж буй амтлагчууд нь Энэтхэг үндэсний хоолыг илүү амттай, мартагдашгүй болгодог байна.



9. Япон
Японы хоолны газрууд ихэвчлэн нэг төрлийн хоолон дээр анхаарал хандуулдаг бөгөөд якитор буюу шарсан дэгдээхий болон хүнсний ногоо, суши эсвэл загастай хоол, темпури буюу шарсан мах болон шар будаа ордог байна. Японы кайсеки нь үндэсний алдарт хоол бөгөөд энд өөрт таалагдаж буй хоолны жорыг нийлүүлэн хүссэн амттай хоолоо хийх боломжтой юм.



10. Индонези болон Малайз
Индонези болон Малайзын үндэсний хоол нь маш олон орны хоолны цэснээс уламжлагдан ирсэн билээ. Будаа болон их хэмжээний халуун ногоо хэрэглэдэг нь тухайн үндэстний эрч хүчтэй байдлыг илэрхийлдэг байна. Индонези болон Малайзын хоолыг хийхэд амархан бөгөөд мартагдашгүй амтыг үлдээх болно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()