Нисгэгчид хандгайг аварчээ

2013-03-07, 20:23
24,825
Ханта-Мансийскийн нутаг дэвсгэрт нэгэн сонирхолтой явдал болж өнгөрчээ. Арантур нуурын дээгүүр нэгэн нисдэг тэрэг нисэж байсан байна. Нисгэгчдийн нэг нь мөсөн дээр гарсан нүхийг олж харсан бөгөөд дээрээс харахад эргэн тойронд нь юм үзэгдэхгүй байв. Сонирхол нь төрсөндөө ч тэр юм уу, ямар ч байсан нэгэн азтай тохиолдлоор тэд энэхүү нүхийг илүү ойр харахаар шийдэж газардсан байна. Буугаад хартал энэхүү нүхэн дотор 600 кг жинтэй хандгай амьд гарахын тулд тэмцэж байжээ. Ингээд эдгээр нисгэгч эрчүүд хандгайг уснаас гаргаж 30 минутын турш түүнийг дулаацуулсан байна. Үүний дараа хандгай өөрөө босож ой руу эргэн явжээ. Бахархууштай залуус байна шүү. Ингээд энэхүү аврах үйл ажиллагааны гэрэл зургийг, бичлэгийн хамт хүлээн авцгаая.
Нисгэгчид хандгайг аварчээ






Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()